x

С.Одонтуяа: Ковид, дайн гэдэг бол шалтаг болохоос жинхэнэ шалтгаан нь биш

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эдийн засаг хүнд, инфляц гэрлийн хурдаар өсч байна. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн онд төсөв батлах үед өнөөдрийн энэ хөтөлбөрт тусгагдаад байгаа хэмнэх, шаардлагагүй зардлыг танах талаар удаа дараа дүгнэлт, зөвлөмж өгч ажилласан. Эдийн засаг ийм байдалд хүрсэн нь цэвэр бодлогын алдаа. Ковид, дайн гэдэг бол шалтаг болохоос жинхэнэ шалтгаан нь биш. Одоо УИХ, Засгийн газар хэмнэлт хийнэ гэж байна. Энэ зөв. Гэхдээ зөвхөн хэмнэлт хийх гэдэг косметик засвар хийгээд эдийн засаг сайжрахгүйгээр барахгүй улам балчигт унасаар байх болно. Хэмнэлтээс гадна орлого яаж олох бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй.

Эдийн засаг хөгжлийн сайдыг томилох шаардлагатай байна. Юмны үнэ нэмэгдсэн, ханш өссөн нь ямар ч үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайланг тавиагүй байгаа. Энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллахаар болж байна. Төсвийн тодотголыг хийх ёстой. Шуугианыг далимдуулж, хэдэн зүйлийг хэмнэсэн дүр эсгэснээр эдийн засаг сэргэхгүй.

Монголбанкнаас ямар байгууллага, ямар хэмжээний зээл авч байгааг нууцлалд оруулбал Хөгжлийн Банкны асуудал дахин давтагдана. Бодлогын алдаагаа дахиж давтах гээд байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top