x

Д.Ганбат: Валютын арилжаан дээр хар зах үүсч, ам.доллар “КАРТЫН БАРАА” болчихлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонслоо.

Мэдээллийг бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж бэлтгэн танилцуулсан юм.

Инфляц өнгөрсөн хоёрдугаар сард улсын хэмжээнд жилийн 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувь болж зорилтот түвшнээс 2-3 дахин өслөө.

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд логистикийн түгжрэл, Украин ОХУ хооронд өрнөсөн дайн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт зэрэг гадаад шалтгаан тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Гэвч аливаа макро эдийн засгийн муу үзүүлэлт нь дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын алдааны урхаг байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээ “бай”-гаа оноогүйн бодит жишээ нь одоо эдийн засагт нүүрлээд байгаа хямралт нөхцөл байдал юм гэдгийг зөвлөх Р.Даваадорж мэдээлэлдээ онцлов.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж нар хийж, үнэ тогтворжуулах асуудал дээр дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газар үнэ тогтворжуулах хуулийн төслийг өргөн барихдаа

  • Хэдэн төгрөгийг ямар эх үүсвэрээс гаргахаа,
  • Хөтөлбөрийн гүйцэтгэлийг хэрхэн хэмжиж, хэн хянах,
  • Хариуцлагыг хэн хүлээхэв зэргийг тодорхой болгох шаардлагатай,

1990 оны үед дэлгүүрүүд бараагүй болж лангуу хоосон болсон. Тэр үед Ардчилсан нам иргэн бүрт гадаад паспорт олгож, өмч хувьчлалыг эхлүүлж, малыг малчдад өгөх зэргээр хүн бүрт адил тэгш боломжийг олгосноор эдийн засгаа тэлж байсан. Ингэхгүй бол хар зах гараад ирдэг. Одоо валютын арилжаан дээр хар зах үүсчихлээ. Албан ханш, хар захын зөрүү 200 төгрөгт хүрч ам.доллар “картын бараа” болчихлоо" гэлээ.

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Эдийн засаг хүнд, инфляц гэрлийн хурдаар өсч байна. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн онд төсөв батлах үед өнөөдрийн энэ хөтөлбөрт тусгагдаад байгаа хэмнэх, шаардлагагүй зардлыг танах талаар удаа дараа дүгнэлт, зөвлөмж өгч ажилласан. Эдийн засаг ийм байдалд хүрсэн нь цэвэр бодлогын алдаа. Ковид, дайн гэдэг бол шалтаг болохоос жинхэнэ шалтгаан нь биш. Одоо УИХ, Засгийн газар хэмнэлт хийнэ гэж байна. Энэ зөв. Гэхдээ зөвхөн хэмнэлт хийх гэдэг косметик засвар хийгээд эдийн засаг сайжрахгүйгээр барахгүй улам балчигт унасаар байх болно. Хэмнэлтээс гадна орлого яаж олох бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 10 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 19 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 38 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 23 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 27 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 50 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 57 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 19 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 27 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 50 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top