x

У.Хүрэлсүх: Засгийн газар ор нэр төдий ажиллах биш, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өгчээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч, 

-"УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ҮАБЗ-ийн хүрээнд уулзаж, өнгөрсөн хоёр хоногт болсон жагсаалын нөхцөл байдал болон тавигдаж буй шаардлагын талаар нэлээдгүй ярилцсан. Энэ уулзалтын дараа Ардчилсан Намын бүлгийнхэнтэй уулзана. Бид нар ниргэсэн хойно нь хашхирав байдалтай байна гэж би хараад байгаа. Би хоёр удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахууны асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж хэлж байсан. Гэвч сануулж хэлээд байхад өнөөдрийн нөхцөл байдалд тулж байна. Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Араас нь Орос, Украины асуудал үүссэн.

Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин, үр тариа, мах, ургамлын тосны үнэ 30-40%-аар нэмэгдсэн.

УИХ, Засгийн газар харилцан уялдаа холбоотой байж, ажлаа сайжруулах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.

Үнийн асуудал болон эрчим хүчний асуудалд онцгойлон анхаармаар байна. Төмс, ногоо, хүнсээ гадаадаас авмааргүй байна, дотоодоосоо хангая. Өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэр, нефть шатахуунтай байх нь чухал гэдгийг цар тахлын өнгөрсөн хоёр жил харууллаа.

Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус, бие дааж амьдарч чаддаг улс орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Шаардлагатай гэвэл төсөвт тодотгол хийж болно. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Ард түмэндээ худлаа хэлж болохгүй. Байгаа нөхцөл, хөрөнгө мөнгөө үнэнээр хэлэх хэрэгтэй. Чадах, чадахгүйгээ хэлж бай. Ард түмэн ойлгоно. Юу болох гээд байгааг хэлэхгүй болохоор тэд бухимдаж байгаа. Хэрэгцээгүй бүх зардлуудыг тана. 

Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн хүнд нөхцөл байдал үүсээд буйг дэлхий нийтээрээ ярьж байгаа. Зарим улс орон бүр хүнд байна.

Та бүхнийг ард иргэдийн тавьсан шаардлагыг маш сайн анхаарч, яаралтай шийдвэр гаргаж, ажлаа зөв зохистой уялдуулж ажиллах анхааруулгыг өгөх гэж энд цуглуулсан юм.

Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүд шуурхай ажилла" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top