x

Ерөнхий сайдын хэлсэн болон "нуусан" үг

Өчигдөр Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний /шатахуун, гурил, мах, зайлшгүй шаардлагатай эм/ хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нартай зэрэгцэж суугаад сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн дунд болон улс төрийн хүрээнд нэлээд “донсолгоо” авчирч мэдэхүйц зарим нэг сэдвийг хөндсөний дотор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн асуудал багтав. Уул уурхайн үндэсний (орон нутгийн чанартай бус) бөгөөд төрийн өмчит компаниудад менежмент хийж, засаглалаар хангах үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дор “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ Овоо”... гэх мэтчилэн арав гаруй охин компани бий. Сүүлд “Эрдэнэс Силвэр” орж ирсэн байх ёстой. Тус бүртээ ТУЗ-тэй, нэг үгээр засаглалтай. Тэнд нь бас л улс төрд нөлөө бүхий эрхмүүд суудаг. Яамны газар, агентлагийн даргаас өгсүүлээд дээшээ явна.

Гэтэл тэр газарт ч бас төрийн хяналтаас гадуур, төсөвт хамааралгүй их хэмжээний мөнгө эргэж байгаа тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. Байдлыг нягтлахаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарсан, хууль хяналтын нөхдүүдээс гадна Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хүмүүс багтсан гэнэ.

Уг хэвлэлийн бага хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголоос дэлхийн зах зээлд гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүн, түүхийн эдийн үнэ түүхэн дээд хэмжээнд байна” гэж хэлсэн. Гол үндсэн бүтээгдэхүүн нь нүүрс, зэсийн баяжмал. Манай улс энэ онд 36,7 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөөд байхад л манай экспорт эсрэгээрээ буураад байдаг. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд гэтэл 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсвөө төлөвлөж байж. Нүүрсний үнэ өсөөд, өндөр ашиг олоод байгаа учраас экспортоо багасгаад байгаа юм болов уу? Үгүй л дээ. Тээвэрлэлтээ хийж, зах зээлд хүргэж чадахгүй байгаа учраас тэр.

Өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэсэн 176 машин гарсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш нэг өдөрт хамгийн олон автомашин гарсан тохиолдол болов хэмээн “SXCoal” мэдээлсэн байна. Гэтэл өмнө нь энэ боомтоор хоногтоо 1500 машин гардаг байв. Мэдээж цар тахал, хорио цээр, дэлхий нийтээр нүүрлэсэн эдийн засгийн хямрал гээд олон шалтаг шалтгаан байгаа л даа. Гэхдээ хамгийн том шалтгаан нь бид өөрсдөө. Нэлээд бодитой байж болохуйц нэг фактыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэлсэн. Юу гэвэл, Тавантолгойн нүүрс уурхайн  аман дээрээ 60 доллар, хилийн цаана очихдоо 120-180 доллар. Энэ дундах 60-70 долларын зөрүүг завшдаг бүхэл бүтэн бүлэглэл байна. Үүнийг цэгцлэхэд манай улсын ДНБ хоёр дахин тэлнэ гэв. Мөн энэ бүлэглэл сүүлийн 17-20 жил оршин тогтнож байгааг хэлэв. Гашуунсухайтын төмөр замыг бариулахгүй арав гаруй жил гацаасан шалтгаан Хятадаас орж ирэх танктай холбоогүй байсны бас нэг нотолгоо.

Төмөр зам, нүүрсний асуудал босч ирэх болгонд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүх нүглийг үүрдэг. Зарим нэг нь “Ганцхан хүнээс шалтгаалдаг төрийн бодлого гэж юу байсан юм бэ” гэдэг. Үнэндээ тэр нь ганц хүн байгаагүй юмаа гэдгийг өчигдөр Ерөнхий сайд өөрийн амаар хэллээ. Улс төрд нөлөө бүхий лидерүүд, мөн Өвөр Монголын Баяннуур аймагт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэсэн. Үнэн эсэх, яг хэн хэн байсан бэ гэдгийг шалгаж байж мэднэ. Ямартай ч татвар ч төлдөггүй, хаана ч бүртгэгддэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг арав гаруй жил гацаасан гэдгийг Ерөнхий сайд өөрийн амаар хэллээ. Хэвлэл мэдээллийнхэн болоод эдийн засагчдын зүгээс цаг үргэлж хонх цохисоор ирсэн энэ асуудлыг төрийн буюу Засгийн газрын түвшинд хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болов.

Өмнө нь бол УИХ-ын дарга нь гарч ирээд (тэр үед З.Энхболд байсан байх) “Төмөр зам барьчихвал 15000 тээврийн жолооч ажилгүй болно. Тэдэнд төлж байгаа тээврийн зардал манайд үлдэхгүй” гэж ярьж байсан юм шүү дээ. Юун тэр ДНБ-ий өсөлт, тэлэлт. Барилгын яамны сайд нь гарч ирээд “Төмөр зам тавьчихвал хятадууд танк ачаад ороод ирнэ” гэдэг ганц үгээр Гашуунсухайтын төмөр замын төслийг нам зогсоож байлаа. Бүр хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр барих гэж байсан төслийг зогсоогоод одоо төсвийн хөрөнгөөр барьж байна. Төмөр замыг гацаасан нь танктай холбоогүй гэдгийг тэр үеийн парламент ч гэсэн мэдэж л байсан. Харин ард нь өөр эрх ашиг байжээ гэсэн үг.

Атал нөгөө Хятад нь манайх руу танк оруулахтай манатай. Дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг манай хөрш ганцаараа сордог. “Хятад бол нүүрс юм, нүүрс бол Хятад юм” гэсэн билүү. Тэр их хэрэглээнийхээ 90 хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэн 10-хан хувь дээр нь Монгол, Орос, Австрали, Канад, бүр Өмнөд Африкууд өрсөлддөг гэнэ ээ. Харин манай Засгийн газрууд “танкнаас айгаад” төмөр замаа тавихгүй явсаар байтал тэр хооронд нь Оросууд Манжуур луу эрчим хүчний нүүрс зөөгөөд эхэлчихсэн. Өнгөрөгч оны есдүгээр  сард Хойд Америкийн нүүрс олборлогчид Хятад руу нийлүүлсэн коксжих нүүрснийхээ хэмжээгээр Оросыг гүйцэж, Хятадын хувьд томоохон нийлүүлэгч боллоо” гэж Москва мэдээлжээ. Хятад улсын гаалийн статистикийн мэдээгээр өнгөрсөн онд АНУ, Канадаас тус улсад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 87-92 хувиар өссөн байна. Үүнийг манай улсын эдийн засагт учирсан бодит хохиролд тооцож болно. Хэрвээ бид төмөр замаа барьчихсан байсан хэдий хэр ашиг олох байсан бол?

Ямартай ч, Хөгжлийн банкны асуудал дуусмагц ТӨҮГ-уудын асуудлыг гаргаж тавина, түүнд нь хамгийн түрүүнд “Эрдэнэс Монгол” ХХК дайрагдана гэдгийг Ерөнхий сайд өөрийн биеэр зарлалаа. Нэгдүгээрт, энэ нь Хөгжлийн банкийг тойрсон дуулиан шуугианаас анхаарал сарниулах улс төрийн пиар ажиллагаа битгий байгаасай. Хоёрдугаарт, парламент доторх кнопны тоо, хүчний харьцаа, улс төрийн нөлөө зэргийг дурьдаж ярьснаас үзвэл нам дотроо ч гэсэн тухайн асуудал дээр нэгдмэл биш байгаа юм байна гэж ойлголоо. Харин Л.Оюун-Эрдэнэд байгаа давуу тал нь “нөлөө бүхий” гэж үзэгдээд байгаа өмнөх үеийнхээ улстөрчдөөс бүтэн нэг үеэр тасарсанд байх шиг. Ар араасаа, шил шилээ дэрлээд улс төрд орж ирсэн, үе нас, туршлага ойролцоо, ашиг сонирхлоороо гагнагдчихсан нөхдийн хувьд нэг нь нөгөөгийнхөө эсрэг зогсоно гэдэг тийм амархан биш.

Ер нь бол Ерөнхий сайд өөрийн амаар хэлээгүй боловч түүний хэлсэн баримтууд бол “төр өмчтэй байх нь буруу юмаа” гэдгийн бас нэг нотолгоо. Гэтэл саяхны Салхитын мөнгөний орд, сүүлд Хөтөлийн цемент гэх мэт төрд хураасан өмч хөрөнгө бага биш. Тэдгээрийг шууд төр авах ёстой юу, эсвэл илүү сайн менежмент, илүү сайн хөрөнгө оруулагчийг сонгох ёстой юу?  Ерөнхий сайд үнэхээр л шилжилтийн 30 жилийг ардаа үлдээгээд шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч байгаа бол төр өмчтэй байх ёстой юу, үгүй юу гэдэг дээр бас нэг шилжилт хийх цаг болсон. Тэгж чадахгүй бол Монгол Улс социализм, коммунизм руугаа л эргэж буцах болох нь. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Барямаа (162.158.50.167)
    Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлогын дараа маш их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна Би Монголоос ирсэн Барямаа гэдэг
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 7 цаг 33 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 36 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 7 цаг 37 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 7 цаг 38 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 7 цаг 38 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 7 цаг 39 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 7 цаг 40 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 9 цаг 43 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 9 цаг 45 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 46 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 9 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 9 цаг 48 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 10 цаг 25 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 10 цаг 25 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 10 цаг 35 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 10 цаг 36 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 10 цаг 37 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 10 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 10 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 10 цаг 42 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top