x

Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлнэ

Тээр жил, одоогоос гурван жил хагасын өмнө ЖДҮ-гийн хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь холбогдчихож билээ. Энэ хэрэг дээр прокурор, АТГ, ЭЦА-ны хамтарсан томоохон ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөгчдийн саналаар тэр үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын нэлээд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ хэд хоног, өдөржин шөнөжин хэлэлцээд хэнийгээ ч түдгэлзүүлж явуулаагүй. Авч үлдсэн. Тэгээд 2020 оны сонгуульд ялагдсан, эсвэл огт нэр дэвшиж чадаагүй хэдэн хүн л шүүхээр орж ял шийтгүүлж байв. Бусад нь ял зэм байтугай АТГ-ын хаалгаар ч оролгүй сугарч үлдсэн. Улмаар УИХ-д нэр дэвшсэн. Нэлээд нь дахин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, энэ УИХ-д ЖДҮ-гийн асуудлаар ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой цөөнгүй гишүүн сууж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ил болоод байгаа Хөгжлийн банкны гэх хэргийн “арга барил” мөнөөх ЖДҮ-гийн хэрэгтэй төстэй. Эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөөр Хөгжлийн банкны мөнгийг “кампаанчлаад” авцгаачихсан бололтой юм.

Хөгжлийн банкны хэргийг бас л ЖДҮ-гийн хэрэг шиг АТГ-аас гэхэд л 10 мөрдөгч, ЭЦА-ны тэр тооны мөрдөгч нийлсэн ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Мөн уг хэрэгт холбоотой найдваргүй зээлдэгч компанийн захирал, ажилтнууд, Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь цагдан хориод байгаа юм.

Дашрамд дурдахад, шүүхээс Хөгжлийн банкны хэргийн холбогдогчдыг цагдан хорих хугацааг сунгасаар байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэхэд л Хөгжлийн банкны томоохон найдваргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн”-гийн  Б.Мөнхтөрийг 2022 оны гуравдугаар сарын 14-нд сулласан ч Ерөнхий шүүгч нь хоёр хоногийн дараа буюу 16-нд нь захирамж гаргаж үргэлжлүүлэн цагдан хорьжээ.

Ер нь бол мөрдөгч, прокурорын саналаар хэргийн холбогдогчдыг цагдан хорьж шалгаж буй нь хэргийн мөрдөх ажиллагаанд нэмрээ өгч буй бололтой юм. Учир нь захирлууд ам нээж, цаад эздээ нэрлээд эхэлжээ. Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирж байна.

Одоогоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор эхлээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр болсон байна. Тэдгээр гишүүний дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан эрхмүүд багтжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top