x

“D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ

Төрийн ордны Их танхимд өнөөдөр нэгэн томоохон арга хэмжээ болов. УИХ-ын үндсэн үүрэг болох хууль тогтоох үйл үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийн нээлтийг олон нийтийн оролцоотойгоор хийлээ.

Төрийн ордонд болсон нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсоноос гадна орон нутгаас иргэд цахимаар оролцож, вэб, аппликейшн хосолсон цахим системийг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр танилцуулав. Тэр энэ үеэр "Нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хохироосон шийдвэрийг төр гаргаж болохгүй" гэсэн нь шинэ системийн гол зарчим, мөн давуу тал юм. Өөрөөр хэлбэл, "D-Parliament" аппликейшныг ашиглахдаа иргэд зөвхөн өөрийн албан ёсны бүртгэлтэй хаягаар оролцох тул "тролл" буюу хуурамч хаягаар хуурамч мэдээлэл илгээх боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн нь төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг. 

Харин шинээр нээлтээ хийсэн "D-Parliament" аппликейшн нь иргэд хууль тогтоох ажиллагаанд шууд оролцох боломжийг олгож байгаа юм байна. Тодруулбал, системд байрлуулсан өргөн барьсан болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслийн зүйл заалт тус бүрт иргэд санал өгөх (дэмжих, эсэргүүцэх, сэтгэгдэл буюу саналаа бичих) боломжийг техникийн хувьд бүрдүүлсэн байна. Монгол Улсын нийт иргэдийн 84,7 хувь цахим төхөөрөмж буюу ухаалаг гар утас ашиглаж байгаа өнөөдрийн нөхцөлд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд болон, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог бодитой болгоход “D-Parliament” цахим системийн ач холбогдол оршиж байгаа юм.

Манай улс 1990 онд байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш өнгөрсөн 30 жилд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэд шууд оролцох боломжгүй байсан билээ. (Монгол Улсын 3,3 сая хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүнийг төлөөлдөг) 

Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Нэгэнт ийм суурь бүтэц бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр онцлон тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 5 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 5 цаг 48 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 5 цаг 50 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 5 цаг 51 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 5 цаг 53 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 5 цаг 55 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 8 цаг 42 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 8 цаг 47 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 8 цаг 48 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 8 цаг 49 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 8 цаг 49 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 8 цаг 50 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 8 цаг 52 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 8 цаг 53 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 10 цаг 39 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 10 цаг 49 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 10 цаг 50 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 10 цаг 51 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 10 цаг 52 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top