x

Э.Бат-Үүл нарт ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэв

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өчигдөр шүүгдэгч Э.Бат-Үүл (нийслэлийн Засаг дарга асан), А.Гантулга (ТОСК-ийн захирал асан), Б.Чулуудай (“Грандлайн” компанийн захирал асан) болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Э.Бат-Үүл нарын 15 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн эцэст шүүх бүрэлдэхүүн Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Чулуудай нарт ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг,

-1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй

-2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан,

-3.Хохирлын асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй,

-4.Прокурорын яллах дүгнэлт хуульд нийцэж гараагүй зэрэг шалтгаанаар хүчингүй болгож, уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор шүүгчдэгч Э.Бат-Үүл, А, Гантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргалаа.

Шүүх хуралдааны даргалагчийн уншиж танилцуулсан, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай давж заалдан шатны шүүхийн шийдвэрт,

Нэгдүгээрт, Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардагыг хангаагүй байна. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотлогдвол зохих баримтын хүрээнд хэргийг шалгаад прокуророос шүүгдэгч Гантулга, Бат-Үүл, Чулуудай, Мөнхтөр нарыг “хуулийн этгээдийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1-ээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна. Холбогдсон хэрэг, яллах дүгнэлтэд дурьдсан цаг хугацаанд шүүгдэгч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар, шүүгдэгч Гантулга төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан байсан нь тогтоогдсон байна. Эдгээр хүмүүсийн үйлдэл холбогдол нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл болон 2002 оны Эрүүгийн хуулийн 263-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгалтаар зохих ажиллагаа хийж явуулаагүй, хэргийн зүйлчлэлийн талаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл болон Эрүүгийн хуулийн 22.12-т заасан гэмт хэргийн хувьд хоорондоо эрс ялгаатай, хөөн хэлэлцэх хугацаа болон ял шийтгэл өөр байдлаар тоологдоно. Ийм учраас шүүх дүгнэлт хийх бололцоогүй байна.

Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан байна. Давж заалдах шалтны шүүх хуралдаанд нэр бүхий өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүхэд өгсөн яллах дүгнэлтийн хуулбарзэргээс харахад шүүгдэгч нарт гардуулсан яллах дүгнэлтийн 61-р хуудас, шүүгдэгч Гантулгыг буруутгаж байгаа үйлдэлд хэргийн үйлчлэлтэй холбоотой хэсэг байхгүй гэдэг нь тогтоогдсон байна. Энэ нь ЭХХШТ хуулийн 34.14.1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хяннан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалт зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хувьд ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй, энэ эрхийн хүрээншүүхэд мэтгэлцэх, шүүхийн мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодитбайдлыг тогтоох үндсэн зарчим зөрчигдсөн байна.

Хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байгаа учраас үүнийг шүүхийн шатанд нөхөн бүрдүүлэх боломжгүй байна.

Гуравдугаарт, шүүгдэгч Гантулгын шүүгдэгч Мөнхтөрөөс хахууль авсан хэрэгт хамааралтай ТОСК төрийн өмчийн хөрөнгөөр газар чөлөөлсөн асуудал яригдаж байна. 8800 м.кв орчим газрыг төрийн өмчийн хөрөнгөөр чөлөөлсөн асуудал яригддаг. Анхан шатны шүүх дээр энэ асуудлаар хохирогчийн зүгээс байр сууриа илэрхийлж байсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ асуудал огт шалгагдаагүй орхигдсон байна. ТОСК болон төрийн өмчийн хөрөнгөөр газар чөлөөлсөн энэ асуудлыг "Бэрэн групп" ХХК хэрэгжүүлсэн. Тус компани газар чөлөөлөх явцад гарсан хохирлын асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна.

Дөрөвдүгээрт, прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй байна. Тухайлбал, шүүгдэгч Гантулгын Оюунжаргалаас хахууль авсан гэх өргөдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйл болон 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12-р зүйлээр давхар зүйлчилсэн. Шүүгдэгч Гантулгын Баттөрөөс 54 сая төгрөг авч, үнэгүй байр өгсөн гэх үйлдлийг мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 148-р зүйл болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12-р зүйлээр давхар зүйлчилсэн нь ойлгомжгүй байна. Прокурорын шатанд энэ зөрчлийг арилгах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Анхан шатны шүүх хэрэ гхянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гэмт хэргийн хамтран оролцсон оролцогчийн талаар хууль зүйн тодорхой дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхдээ шүүгдэгч Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2-т заасан гэмт хэргийн субьект мөн эсэх, тухайн гэмт хэргийн диспозит шинжид заагдсан гэмт хэргийн бүрдэл, “албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд болон хэрэгжүүлсний хариуд” гэдэг гэмт хэргийн шинжид хамаарч байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, шүүгдэгч Одгэрэлд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн байхад ямар нэг хууль зүйн дүгнэлт өгөлгүй, ямар үндэслэлээр албан тушаалын гэмт хэргээр зүйлчилсэн үндэслэлээ тодорхойлолгүй өөрчилсөн, хахууль өгсөн авсан гэх орон сууцыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлд заасныг буруу хэрэглэж буцааж олгосон, Гантулгын шүүгдэгч Оюунжаргал, Мөнхтөр нараас хахууль авсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг зөрчил гаргасан байна.     

Эдгээр дүгнэлтүүдийг хийж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 16-ны өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Гантулга, Бат-Үүл нарын 15 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Хэргийн прокурорт буцаасантай холбоотойгоор шүүгдэгч Бат-Үүл, Гантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. Бусад шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүхээс авсан талан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 58 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 7 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 14 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 18 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 23 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 26 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 21 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 12 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 16 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 39 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 46 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 8 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 16 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 39 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top