x

Г.Занданшатар: Нийт ард иргэд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцсэн юм.

Чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Тэрээр "Гишүүд төдийгүй ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй байна. Дэлхийн дахины байдал хурцадмал, зарим орны судлаачдын хэлснээр дайны байдалтай байна. Эдийн засгийн хориг худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хумьснаар дэлхий даяар үнэ өсөж байна. Өмнө нь цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэж байсан бол дайны нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг улам нэмж байна.

Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэсэн нь дотоод бус гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна.

Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна. Манай улс төрийн хүчнүүд ч энэ байдлын хэт улстөржүүлэхгүй асуудалд бодитоор хандаж, гадаад харилцааны олон тулгуурт бодлогыг хүндэтгэн, хамтын хүчээр нэгдсэн ойлголттой байж энэ бэрхшээлийг давна. Дэлхий даяар донсолгоотой байгаа энэ үед дотроо бужигнаад нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байхыг хүсэж байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top