x

С.Эрдэнэ: С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, барилга барьж болохгүй

Ардчилсан нам байгуулагдсан ойн баярын өдрийг тохиолдуулан намын удирдлагууд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр С.Зоригийн хөшөөг буулгаж, барилга барихын эсрэг намын зүгээс мэдээлэл хийсэн юм. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Монгол Улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг Улсын дээд шүүх баталсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны бүртгэл, гэрчилгээ, тамгатай нэг л Ардчилсан нам бий. Хүчин төгөлдөр бус сунгааг хүмүүс явуулж байгаа. 

С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, Ардчилсан Намын байрны суурин дээр 21 давхар оффисын барилга барих зэрэг янз бүрийн мэдээлэл гарч байна. Голомт банкны захирал Д.Баясгаланд хоёр удаа энэ асуудлаар мэдэгдсэн. Ийм зүйл байж болохгүй" гэлээ. 

Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Ямар ч баталгаа байхгүй байхад хууль ёсны гэж нэрлэн намын даргын сунгаа явуулж байгаа нь МАН-ын даргын зөвлөхийн хийж буй ажил. Бид их харамсаж байна. Жирийн гишүүн байсан бол ойлгох байсан. Бүх зүйл хууль дүрмийн дагуу шийдэгдэх учир үнэн ялна. Гишүүдийг дүрмийн бус зүйлд битгий оролцоосой гэж хүсэж байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top