x

"2024 онд айл өрхийн цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ"

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

– Хоёр хөрш хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ. Халамжид зарж байгаа нэг тэрбум төгрөгөөр бүх суманд 3-5 үйлдвэрийг барих боломжтой. Үйлдвэр барихгүй юм бол бид яаж амьдрах юм.  2023-2024 онд эрчим хүчний хомсдолд орно. 2024 онд  айл өрхүүдийн тог цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ. Цаашид гадаад эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг чөтгөр бүү мэд. Дотроо юу ч үйлдвэрлэж чаддаггүй хэдүүлээ одоо яана вэ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-2022 онд Монгол Улсын эдийн засагт   үнийн өсөлт үнэхээр тулгамдсан асуудлын нэг болно шүү. Хятадын тал хилээ амархан нээчих юм шиг бодоод хэрэггүй. Үүн дээр нэмээд Орос, Украины асуудал амаргүй давааг үүсгэлээ. Энэ бүх бэрхшээл 2023 онд ч үргэлжилнэ. Ийм үед бодлогын арга хэмжээнүүдийг хурдан шуурхай авах хэрэгтэй. Ам.доллар гадуур олдохгүй байна. Төв банкны сайтад тавигдсан ам.долларын ханш худлаа. Найман шарга дээр байгаа ханш харин бодитой байж магадгүй. Монгол Улс хоёр өөр ханштай байж болохгүй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Цар тахлын улмаас уртын тээвэр зогсох хүртэл Гашуунсухайт, Цагаанхад орчмын далд эдийн засаг сүүлийн 7-8 жил маш бат, бөх явж ирсэн. Тэнд далд эдийн засгийг авч үлдэх маш том сонирхол байна. Тэгэхгүй бол бидний тооцоолж үзсэнээр жилд 1.5-1.7 тэрбум ам.долларыг далд эдийн засагт алдаж байна. Бүх төлбөр тооцоо хилийн цаана Ви чатаар хийгддэг болсон. Үүнийг халах нь бидний зорилго. Цар тахлын үед тээвэрлэлт зогссон нь нөгөө талаараа шинэчлэлт хийх боломж өгсөн.

Гашуунсухайтын  төмөр зам 14 гжил гацаагүй байсан бол урд хөрштэйгээ нүүрээ улалзуулаад Монголд ирэхээрээ загинуулаад хэцүү байдалд орохгүй байсан. Тиймдээ ч Засгийн газар төмөр замын өргөн, нарийн цариг гэх  улстөржсөн маргааны араас нь хөөж яваа. Богино хугацаанд буюу гацаад байсан бүх хилийн солбилцлуудыг шийдсэн.

Дэлхий нийт 2022 онд цар тахлыг ардаа орхиод эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсөн. Монголч  мөн адил тэгсэн. Гэсэн хэдий ч дараагийнхаа том сорилттой нүүр туллаа. Тиймээс мөнгөний бодлого, төсвийн бодлогууд дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ. Хэмнэлтийн горимд буюу нөөцүүдээ хамгаалах төлөв рүү шилжинэ. Тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ. Одоогоор төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтаа зарцаана гэж хэлэхэд эрт байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top