x

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг шалгуулахыг уриаллаа

АН-аас пүрэв гариг бүрт зохион байгуулдаг "4:11" уулзалтаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Хөгжлийн банкны нийтийн сонсголыг зохион байгууллаа. Тус сонсгол хүсэн хүлээсэн хэмжээнд үр дүн өгөхгүй гэдгийг сарын өмнө Ардчилсан нам ойлгосон. Яагаад гэвэл сөрөг хүчний хувьд уг ажлын хэсэгт орсон гишүүдэд хянан шалгах ажил хангалтгүй, материалыг шууд гаргаж өгөхгүй боломжгүй байсан. Тиймээс түр хороо байгуулах асуудлыг хөндөж, сарын өмнө уриалга гаргасан. Түр хороо байгуулснаар дутагдаад байгаа УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хийж чадаагүй ажлууд хуулийн хувьд эрх зүйн нээлттэй боломжтой болох юм. Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхдээ цааш цаашдын зөв жишгийг бий болгосон байдлаар зохион байгуулахын тулд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс чармайлт тавьж ажиллаж байгаа. Түр хороо, нийтийн сонсголыг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн орнуудын туршлагыг судалж ажиллаж байна.  АН гурван байр суурийг маш тодорхой илэрхийлж байгаа. Үүнд, 

Нэгдүгээрт, УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах ёстой

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны шалгалтын материалыг ил тод болгох ёстой

Гуравдугаарт, АН-аас Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон улс төрчид сайн дураараа шалгуулах ёстой. АН-ын гишүүд Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод яваад байж болохгүй. Шалгуулж нэр төрөө цэвэрлээч гэсэн уриалгыг гаргаж байгаа юм. Тухайлбал, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар АН-ынхаа төлөө шалгуулаач гэж уриалж байна" гэж мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top