x

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар Кожи Курушима томилогдлоо

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал бөгөөд Мобиком групп компаниудын Ерөнхий захирлаар Кожи Курушима томилогдож, 4 дүгээр сарын 1-нээс шинэ албан үүргээ эхлүүлэхээр боллоо.

Кожи Курушима нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 22 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр ажлын гараагаа 2000 онд KDDI Корпорациас эхлүүлж, KDDI Корпорацийн Япон, Бангладеш дахь салбарт Корпорацийн стратеги, Шинэ бизнес хөгжүүлэлт, Төслийн менежмент, Маркетингийн судалгаа, Охин компаниудын менежментийн чиглэлээр ажиллан, дэлхийн хэмжээний бизнесийн туршлага хуримтлуулсан, өндөр ур чадвартай удирдагч юм.

Тэрбээр 2017 оноос Мобиком Корпорацийн Маркетингийн газрын захирал, 2018 оны 4 дүгээр сараас Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж, Маркетингийн стратеги, судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, урамшуулалт хөтөлбөрүүд, сүлжээ өргөтгөх төлөвлөгөө, PR, Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хариуцахын сацуу VOO, MonPay бизнесийн өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Мобиком Корпорацийн Ерөнхий захирлаар сүүлийн 6 жилийн турш ажиллаж, салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгах, компанийн нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Тацуяа Хамада нь ТУЗ-ийн даргаар үргэлжлүүлэн ажиллах юм.

Мобиком Корпорацийн ТУЗ, нийт ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Кожи Курушима танд ажлын өндөр амжилт хүсье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 7 цаг 0 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 7 цаг 4 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 7 цаг 5 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 7 цаг 6 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 7 цаг 7 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 цаг 10 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 цаг 12 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 цаг 15 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 7 цаг 17 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 7 цаг 18 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 8 цаг 28 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 8 цаг 52 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 9 цаг 33 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 9 цаг 34 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 9 цаг 35 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 10 цаг 29 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 10 цаг 47 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 10 цаг 48 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 10 цаг 49 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 10 цаг 50 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top