x

ДЭМБ: “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өслөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурсан ч нас барсан тохиолдлын тоо 43 хувиар өссөн талаар мэдээллээ.

Тус байгууллагаас танилцуулдаг халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, гуравдугаар сарын 21-27-нд “COVID-19”-ийн улмаас 45 мянган хүн нас баржээ. Өмнөх долоо хоногт энэ үзүүлэлт 23 хувиар буурч, 33 мянгад хүрээд байсан юм.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар, нас барсан тохиолдлын тоо ийнхүү өссөнд Чили, АНУ зэрэг Америк тивийн орнуудад “COVID-19”-ийн нас баралтын тодорхойлолтыг өөрчилсөн, мөн Энэтхэгт өмнөх долоо хоногийн үзүүлэлтүүд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Чилид хамгийн олон буюу 11858 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 1710 хувиар өссөн үзүүлэлт болсон бол АНУ-д нас барсан тохиолдлын тоо найман хувиар өссөн байна.

Мөн Энэтхэгт 4525 хүн нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 319 хувиар өсжээ.  ДЭМБ-ын мэдээлснээр, энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтэд бүртгэгдээгүй байсан Махарашра мужийн нас барсан тохиолдлын тоо энэ долоо хоногийнход нэмэгдсэнтэй холбоотой байна.

Харин “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд буурсан бол Герман, Итали, Францад өмнөх долоо хоногийнхоосоо өссөн байна. Тодруулбал, Герман, Италид өвчлөл хоёр, зургаан хувиар тус тус өссөн бол Францад 45 хувиар өсжээ.

ДЭМБ коронавирусний тархалтын бодит тоон үзүүлэлт өндөр байж болзошгүйг удаа дараа мэдэгдээд байгаагаас гадна сүүлийн долоо хоногт олон улс орон шинжилгээний хөтөлбөр болон бусад тандалтын арга хэмжээгээ зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Ингэх нь вирусний тархалтыг нарийвчлан хянах хүчин чармайлтыг сулруулна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 57 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 6 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 13 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 17 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 25 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 20 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 11 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 15 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 38 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 45 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 7 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 15 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 38 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top