x

Зөвшөөрлүүдийг нэгтэж буй хуулийн төслийг танилцуулав

Аймаг, орон нутагт барилга барьсан компаниуд барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд нийсэл хотод 5-7 удаа ирдэг байна. Энэ үйл явцыг хумьж, зөвшөөрлийг цахимжуулах нэгтгэж хялбаршуулах боломжийг бизнес эрхлэгчид, барилгын компанийнхан асууж байна. Энэ талаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг УИХ-аас бизнес эрхлэгчид танилцуулах уулзалт дээр хөндөж байв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан юм.

Манай улсад нарийн зохицуулалттай 44 хууль, зөвшөөрлийн харилцаа тодорхой хэмжээнд туссан 120 гаруй хууль байна. Мөн сайдын тушаал, ИТХ-ын тогтоол зэрэг 1600 орчим зөвшөөрөлтэй дүйцэхүйц захиргааны актууд байна. Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлд зөвшөөрлийн харилцааг тухайлсан хууль буюу салбар хуулиар зохицуулснаас бусад харилцааг зохицуулахаар тусгажээ. Иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх боломжийг олгох юм.

Зөвшөөрлийн талаар өргөдөл гаргаснаас хойш 23 хоногийн дотор шийдвэрлэх, өргөдөл аль шатанд байгааг цахимаар харах боломжийг бүрдүүлж, хэрэв 23 хоногийн дотор багтаан холбогдох шийдвэрийг гаргаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд, энгийн болон тусгай зөвшөөрлийг сунгасанд тооцох аж.

Зөвшөөрлийн тоог бууруулж, зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулж, цахимжуулна. Өргөдөл гаргаснаас хойш 23 хоногийн дотор шийдвэрлэх, өргөдөл нь аль шатанд байгааг цахимаар харах боломжийг бүрдүүлэх бөгөөд хэрэв 23 хоногийн дотор багтаан холбогдох шийдвэрийг гаргаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд, энгийн болон тусгай зөвшөөрлийг сунгасанд тооцох аж.


Мөн Ерөнхий сайдын дэргэд Төр-хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон орон тооны бус зөвлөл ажиллуулж, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, зөвшөөрлийн тоог нэмэх тохиолдолд нийтийн сонсгол явуулах, зөвшөөрлийн тооллогыг жил бүр явуулах, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгасныг ТББ, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцууллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top