x

Х.Булгантуяа: Төрийн өмчит компаниудын зээлийг татвар төсвөөс төлж болохгүй

Төрийн ордонд болсон /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нэгэн “ноцтой” мэдэгдлийг хийв.

Тодруулбал, Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудын урсгал зардлын санхүүжүүлж ирсэн байна. Тухайлбал,

-Эгийн голын усан цахилгаан станц 1.4 тэрбум,

-Тавантолгойн цахилгаан станцад 3 сая ам.доллар,

-Шинэ төмөр замын хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар,

-Техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар,

-Санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар,

-Хаан банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар зарцуулсан байна. Гэвч энэ үйлдлийг ямар хууль, журмаар зохицуулсан нь тодорхойгүй.

Тэгсэн хэрнээ зориулалтын дагуу зээл авсан компаниудыг чанаргүй зээлдэгч ангилалд оруулсан. Ковид гарах хүртэл зээлээ хэвийн төлөөд явж байсан компаниудад дахин зээл төлөх хуваарь гаргаж өгч болохгүй юу? Та нар цементийн үйлдвэр ажиллуулах юм уу? гэдэг асуултыг Хөгжлийн банкны удирдлагаас асуув.

Мөн Хөгжлийн банкны нийт зээлийг 1/3-ийг төрийн өмчит компаниуд авсан. Гэтэл уг зээлийг улсын төсөвт шилжүүлнэ гэж ярьж байгааг буруутгаж, төрийн өмчит компаниудын авсан зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй гэв. Түүний асуултад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хариулахдаа,

-“Бид одоо байгаа чанаргүй 1.8 их наядын зээлээ шинж чанараар нь ангилсан. 1/3 нь төрийн өмчит компаниудын зарцуулсан төсвийн шинж чанартай зардал байгаа. Бид зөвхөн шийдлийн хувилбарыг хайж байна. Зээлийг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг УИХ-ын шийднэ.

Төрийн өмчийн компаниудын зардлаас гадна Хөтөл болон QSC компаниудын 500 орчим тэрбум төгрөгийн зээл байгаа. Эдгээрийн нөгөө талд нэг их наяд орчим төгрөгийн хувийн хэвшлүүдийн чанаргүй зээл байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 30 гаруй зээлдэгчийн асуудал байгаа.  Бид нөхцөлөө муутгахгүйгээр яаж зээлээ төлүүлэх вэ гэдэгт анхаарч байна.

Нөгөө талд активын удирдлагын компани байгуулах асуудлыг боловсруулаад Сангийн яаманд хувилбараа санал болгосон. Бид чадах ядахаараа хувилбар санал болгож байгаа. Эцсийн шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргана” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 7 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 7 цаг 20 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 7 цаг 22 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 7 цаг 23 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 7 цаг 25 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 7 цаг 27 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 10 цаг 14 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 10 цаг 19 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 10 цаг 20 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 10 цаг 21 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 21 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 10 цаг 22 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 10 цаг 24 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 10 цаг 25 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 12 цаг 11 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 12 цаг 21 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 12 цаг 22 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 12 цаг 23 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 12 цаг 24 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top