x

АТГ: Хөгжлийн банкны өмнө хаагдсан 19 хэргийг сэргээж, 29 хэргийг шалгаж байна

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр уг сонсголыг зохион байгуулагчдын танилцуулснаар,

 

-Хөгжлийн банкинд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн тайлан мэдээлэл,

-МУ-ын Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлан,

-Монголбанкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлан,

-Төрийн аудитын байгууллагаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлан,

-Мөн Хөгжлийн банкны өнөөгийн байдлын талаар Хөгжлийн банкны удирдлагын танилцуулга зэрэг таван төрлийн мэдээллийн сонсох ёстой байв. Гэвч сонсголд оролцсон гишүүд болон сөрөг хүчний шаардлагаар УЕП болон АТГ-ын дарга нарыг дуудаж ирүүлсэн юм.

УЕП Б.Жаргалсайхан прокурорын шатанд шалгагдаж байгаа хэргүүдийн талаар гишүүдийн асуултанд хариулахдаа:

-"Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна. Мөрдөн байцаалтын хэрэг гэдэг бол нотлогдоод Эрүүгийн хуулийн тодорхой зүйл хэсгээр яллагдагчаар татагдсан хүмүүст мөрдөн байцаалтын ажил явагддаг. 29 хэрэгт хэрэг бүртгэлт нээгээд явж байна. Үүнд нотлох баримт цуглуулах шатандаа яваа гэсэн үг. Ямар ч хүнд ялгамжтай хандахгүй. Яллагдагчаар татагдсан тохиолдолд заавал хорих арга хэмжээ авдаггүй. Хяналт тавьж буй прокурор өөрийн хэмжээнд ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах уу гэдгээ шийддэг. Үүнийг шүүхээр баталгаажуулдаг. Хэд хоногийн өмнө сэтгүүлч нарын төлөөлөл уулзсан. Хохиролтой холбоотой асуудал төлөгдөөд явж байгаа үед 107 тэрбум төгрөг төлөгдсөн байсан. Өнөөдрийн байдлаар 110 гаруй тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын явцад төлсөн байна" гэв.

Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа:

-"Хөгжлийн банктай холбоотой асуудлыг АТГ хүлээж аваад сар гаруй хугацаанд шалгаж байна. Урьд нь 2016 онд Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын ажлын хэсэг шалгаж нийтдээ 25 хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж шалгагдаж байгаад 2018 онд 19 хэрэг хаагдсан байсан. Эдгээр хэргийг саяхан Хөгжлийн банкнаас гомдол гаргаж 19 хэрэг сэргээгдэж, нийтдээ 29 орчим хэргийг шалгаж байна.

Нийтдээ 52 аж ахуй нэгжийн зээлийг Хөгжлийн банкнаас АТГ луу шилжүүлсэн. Дээрх 52 аж ахуй нэгжийн 30 зээлд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодорхой компаниудын хөрөнгийг битүүмжлэх, нотлох баримтыг цуглуулах, түүнийг нотлох баримтаар үнэлэх ажиллагаа явагдаж байна. Үүнд цаг хугацаа нэлээд орно. Хөгжлийн банкны зарим албан тушаалтныг хуульд заасан үндэслэлийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Улс төрд нөлөө бүхий хүмүүсийг яагаад дуудаж байцаахгүй байгааг асууж байна. Мөрдөн шалгалтын ажил явагдаж байна. Хэзээ хэнийг дуудах вэ гэдэг нь мөрдөгч, прокурорын тактикийн ажил. Тэр нь, энэ нь сугараад үлдчихнэ гэдэг асуудал байхгүй.

Ямар ч байсан өнөөдөр 30 аж ахуй нэгжийн зээлд тодорхой хэмжээний албан тушаалтан нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл албан тушаалаа урвуулж, зээл авахад нөлөөлсөн нь эрүүгийн гэмт хэргийн нөхцөл бүрдчихсэн гэж үзэж байгаа" хэмээн хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top