x

УДШ-ийн Ерөнхий шүүгчид Үндсэн хууль зөрчсөн өөр үндэслэл байна

Үндсэн хуулийн Цэцийн дарга хийгээд УДШ-ийн Ерөнхий шүүгч нарын тэмцэл “эв найрамдлын” замдаа орсон бололтой. Өчигдөр хуралдсан Цэцийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээд “Үндсэн хуулийн  маргааны шинжийг агуулаагүй” хэмээн үзэж,  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.

Ер нь бол Цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх эсэхийг хэлэлцэхдээ Их суудлын хуралдаан зарладаггүй. Энэ асуудлыг Цэцийн Бага суудал буюу гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж шийдвэрлэдэг (Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3). Харин Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй болон урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Цэц их суудлаараа хуралддаг.

Тэгэхээр энэ удаагийн Их суудлын хуралдааны зорилго нь Ерөнхий шүүгчийн асуудлаар маргаан үүсгэх эсэх тухай биш, мөн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх ч биш, Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар Ерөнхий шүүгчийг огцруулахад чиглэсэн байжээ гэсэн үг. Гэтэл өчигдөр хуралдсан Их суудлын хуралдаанаас “Үндсэн хуулийн  маргааны шинжийг агуулаагүй” хэмээн үзэж, "маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болголоо" гэсэн нь хоёр тал нэлээдгүй сайн “тохиролцоонд хүрчээ” гэж хардахад хүргэж байна.

Магадгүй, энэ нь Цэц уг асуудлаар маргаан үүсгэснээс хойш буюу Цэцийн хуралдаан зарлагдсанаас хойш Цэцийн даргын эсрэг явуулсан сөрөг пиартай холбоотой байх. Үүнээс болж хоёр тал аль аль нь албан тушаалтайгаа үлдэх боломжийг эрэлхийлж, түүнийгээ олжээ гэж ойлгож болох юм.

Бүр тодорхой хэлбэл, УДШ-ийн Ерөнхий шүүгчтэй холбогдуулж Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн шалтгааныг Цэцийн дарга Н.Чинбат тэтгэврийн насанд хүрсэнтэй холбон тайлбарлаж, УДШ-ээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зогсоохын тулд хийж буй явуулга хэмээн буруутгасан нийтлэлүүд хэвлэлүүдээр битүү явсан. Нэгдүгээрт үүнийг нотлох болон үгүйсгэх боломж байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхий шүүгчийг Цэц дээд дуудах шалтаг болсон иргэн Т-гийн гомдол нь 2019 онд буюу Д.Ганзориг гэдэг хүн УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдохоос бүр өмнө Цэцэд хаяглагдсан байдаг. Тэр утгаар нь Цэцийн их суудал маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байж болно.

Гэвч энэ нь Д.Ганзориг гэдэг хүн огт гэм зэмгүй нэгэн гэсэн үг биш. Хуулийн систем дотроо бол нэлээдгүй “том бараан” толбонд орох байх шүү.

Намтрыг нь үзвэл 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДШ-ийн шүүгчээр, 2020 оны зургадугаар сарын 02-ноос УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байгаа.

Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухаасаа жилийн өмнө Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилжээ. (Олон жил хамтарч ажиллана гэж найдсан ч байх) Тэр цагаас хойш өнөөдөр “улс төрийн хилс хэрэг” гэж нэрлэгдээд байгаа маш олон хэрэг дээр УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгч нар алх цохисон байдаг юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээны, Дубайн төлөвлөгөө, Тавантолгойн цахилгаан станцын гэх мэт тухайн үеийн шийдвэр гаргагч нар, төрийн томчуудыг ороосон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан маш олон хэрэг дээр Дээд шүүх ялын тогтоол уншсан. Зарим хэргийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө барьж ирээд УЕП-т үүрэг өгч байсан, тухайлбал М.Энхсайханы хэрэг.

Тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нар Эрүүгийн шинэ хууль батлагдсанаас хойш буюу 2017-2020 онд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон бүх хэргийг сэргээн шалгах” хуулийг (Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийг дагаж мөрдөх журмын тухай) УИХ-аар батлуулж, Дээд шүүх нөгөө нөхдөд толгой дараалан ял өгсөн. Х.Баттулгад түүний нэрийг санал болгосон хүн нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж юм гэнэ лээ гэдэг яриа ч бас бий. Хэзээ нэгэн цагт энэ хүн шүүхийн системээс явж гэмээн "Женкогийн угсарсан "махны машины" оройд сууж байсан" гэдгээр л түүхэнд үлдэх болов уу.

Түүнээс жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн Цэц уг хуулийг “Үндсэн хууль зөрчсөн” тухай дүгнэлт гаргаж, УИХ баталсан хуулиа хүчингүй болгосон. Гэвч ял авсан нөхдийн ялын тогтоол одоо хэр нь хүчин төгөлдөр хэвээрээ. Үндсэн хууль зөрчсөн, хүчингүй болсон хуулиар ял сонссон хүмүүс нь "Ялыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн Дээд шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоо болтол хариу үйлдэл байхгүй. Ийм тохиолдолд УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж хэлэх үндэслэл бага.

Уг нь бол шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар ҮХЦ-эд гомдол гаргасан даруйд шүүхийн процесст хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлээд, хэрэг шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах эрх нь УДШ-д өөрт нь байсан шүү дээ.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 25 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 34 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 34 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 35 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 36 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 37 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 38 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 39 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 4 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 6 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 6 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 7 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 11 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 3 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 7 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 8 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 9 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 10 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 11 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top