x

КАС-ийн суурин төлөөлөгч АН-ын санаачлагад талархал илэрхийллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Конрад Аденауэр сан /КАС/-ийн Суурин төлөөлөгч Виктор Франкийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Бүлгийн дарга Д.Ганбат суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь ноён Виктор Франкд баяр хүргээд, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 1993 онд суурин төлөөлөгчийн газраа нээсэн цагаас хойш тууштай үйл ажиллагаа явуулж байгаа Конрад Аденауэр санд гүнээ талархаж явдгаа илэрхийллээ.

КАС-гийн суурин төлөөлөгч Виктор Франк “Гадаад нөхцөл байдалтай уялдуулан Ардчилсан нам богино хугацаанд хүчтэй болоосой, ардчилсан үзэл санаагаа тууштай хамгаалж, 2024 оны сонгуульд нэгдмэл байр суурьтай оролцоно гэдэгт найдаж байна” гэлээ.

Бүлгийн дарга Д.Ганбат “Намын дотоод асуудал олон хүчин зүйлээс хамаарч байна. Тамганы асуудал шүүхээр тогтоогдлоо. Удахгүй бусад асуудал цэгцэрнэ. Монгол Улс 70 гаруй жил социалист нийгмийн тогтолцоотой явж ирсэн, хоёр том хөршийн дунд оршдог улс. Сүүлийн үед өрнөж байгаа гадаад нөхцөл байдлаас шалтгаалж иргэдийн ардчиллаа хамгаалах үзэл гүнзгийрч байгаа нь тод харагдах боллоо. Ардчилсан нам болон түүний УИХ дахь бүлэг Украины асуудалд энх тайванч байдлыг эрхэмлэн хандаж, дайны хөлд нэрвэгдэгдээд буй хүүхэд, эмэгтэйчүүд, дүрвэгсдэд зориулсан хандивын аяныг санаачилж, Засгийн газарт энэ талаараа мөн санал тавьснаа дуулгав. Уулзалт ажил хэрэгч байдалд өрнөж, үзэл баримтлал үнэт зүйл нэгтэйн хувьд цаашдын хамтын ажиллагаагаа парламентын түвшинд өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Өнгөрөгч оны сүүлээр батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг одоо анх удаа хэрэглэж, УИХ-ын хяналт шалгалтын түр хороог байгуулах санаачилгыг бүлгийн дарга Д.Ганбат гаргаснаа хэлээд, энэхүү түр хорооны үйл ажиллагаа цаашдын жишгийг тогтоох учраас анхнаас нь зөв ажиллуулах тал дээр онцгой анхаарч, оновчтой модуль гаргахад парламентын олон жилийн туршлагатай улс орнууд, тэр дундаа ХБНГУ-ын парламентаас судлах туршлага их байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд КАС-ийн Суурин төлөөлөгч Виктор Франк УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын Украины асуудалд илэрхийлсэн байр суурь, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаарх санал санаачилгуудад нь талархаж байгаагаа илэрхийлээд, энх тайвнаар зэрэгцэн орших, ардчилсан зөвшилцлөөр асуудлаа шийдэх, улс орнууд бие биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй байх зэрэг нийтлэг үнэт зүйлүүд дээр санал нэг байгаа учраас КАС-ын зүгээс УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтын ажиллагаагаа нягт өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно гэлээ.

Ноён Виктор Франк өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сангийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top