x

ЭСЯ: Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя

ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол улсын дотоод хэрэгт оролцсон гэдгийг үгүйсгэсэн тайлбар гаргажээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас 13:00 цагийн үед "Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд!" гэсэн гарчигтай мэдэгдэл гаргаж, албан ёсны фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн. Энэхүү пост нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, суугаа улсынхаа дотоод асуудалд оролцсон гэх шүүмжлэлд өртсөн юм.

Мөн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж, ОХУ-ын ЭСЯ-нд үйл ажиллагааг нь сануулж, тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардсан билээ.

Тэгвэл, АН-ын мэдэгдлийн хариуд Оросоор гаргасан тайлбараа өөрийн пэйж хуудсандаа Монгол хэл дээр орчуулан нийтэлсэн байна.



 

"Эрхэм хүндэт Ардчилсан намын гишүүд ээ!

Монгол Улс, тус улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна. Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмээн ардчилсан тогтолцооны зарчмыг дээдэлж, уг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын улс төрийн нэр хүнд бүхий намууд, тухайлбал, Бүгд найрамдах намын зарим гишүүд Украин Улсыг ардчилсан улс мөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа явдалд Та бүхний анхаарлыг хандуулах завшаан тохиов. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя.

Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх асан Р.Стоун энэ талаар итгэл үнэмшилтэй олон нотлох баримтуудыг дэлгэв. Украин Улсын улс төрийн тогтолцоог тайлбарласан түүний нийтлэл нь Монгол Улс, танай нам аль алинтай ч ямар ч холбоогүй. АНУ-ын улс төрийн зүтгэлтний хэлсэн үг нийтлэснийг Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл боллоо гэж юуг үндэслэн дүгнэсэн бол? Дээрх үгэнд ийм зөрчил байгааг нотлох ганц нэг жишээг олж татна уу? Манай яамны үгэнд биш шүү.

Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг Монголын Ардчилсан намын нэр бүхий гишүүд тэдгээрийн түвшинд үл зохих сонин үгээр тайлбарладаг тул АНУ-ын улс төрчийн дээрх ярилцлагад Та бүхний анхаарлыг хандуулахаар болов.

Элчин сайдын яам монголын ардчилагчдын бодлогын талаар санал шүүмжлэл гаргах нь зохимжгүй гэж бүрэн ойлгож байгаа тул хэзээ ч тийм үйлдэл гаргадаггүй. Гэвч Ардчилсан нам, азаар тус намын бүх гишүүн биш ч гэсэн нэр нөлөө бүхий зарим нь Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг тайлбарлах эрхтэй мэт дүгнэж, шуугиантай мэдэгдлийг хийдэг болсон.

Ташрамд сануулахад, Хүйтэн дайны дараах үеийн АНУ-ын бүх Ерөнхийлөгчийн бодлогыг «либерал гегемонизм» буюу «либерал ноёрхол» хэмээн үнэлэн тодорхойлсон хүн нь Орос биш, харин Х.Киссинжертэй дүйцэхүйц реализмын чиг баримтлагч Америкийн нэр хүнд бүхий суут эрдэмтэн Ж.Миршаймер бөгөөд америкчуудын хэн нь ч түүнийг дайсагнасан үйлдэл гаргасан, Венийн конвенцийг (Та бүхний ярьж буй энэхүү баримт бичиг нь 1963 оны Венийн конвенц гэж ойлгож байна) зөрчсөн хэмээн буруутгадаггүй.

Эрхэм хүндэт АН-ын удирдлагууд Оросын талын байр суурийг сонсохыг хүсвэл бид Монголын ардчилагчидтай өмнө нь үргэлж тайван, нөхөрсөгөөр уулзаж харилцдаг байсан шигээ дахин уулзаж Орос Улс Украин Улсын хувьд тодорхой арга хэмжээ авах болсон шалтгааныг тайлбарлахад бэлэн байна. Маш үнэмшилтэй, хүндэтгэн гэж үзэхээс өөр аргагүй шалтгаанууд бий дээ. Хэн ч хэзээ ч түр зуурын ашгийг хөөцөлдөж, үндэслэл шалтгааныг үл тоомсорлон цэргийн тусгай ажиллагааг эхлүүлдэггүй юм шүү.

Хүндэтгэсэн, ОХУ-ын ЭСЯ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 58 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 9 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 17 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 2 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 6 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 29 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 36 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 58 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 6 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 29 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top