x

ОХУ-ын ЭСЯ-наас Монгол улсын дотоод хэрэгт оролцсон гэдгийг үгүйсгэсэн тайлбар гаргажээ

ОХУ-ын Элчин сайдын яамнаас АН-ын мэдэгдлийн хариуд Монгол улсын дотоод хэрэгт оролцсон гэдгийг үгүйсгэсэн тайлбар гаргажээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас өчигдөр 13:00 цагийн үед "Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд!" гэсэн гарчигтай мэдэгдэл гаргаж, албан ёсны фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн. 

Энэхүү мэдээлэл нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, суугаа улсынхаа дотоод асуудалд оролцсон гэх шүүмжлэлд өртсөн юм.

Мөн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж, ОХУ-ын ЭСЯ-нд үйл ажиллагааг нь сануулж, тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардсан билээ.

Тус мэдэгдэлд, "Монгол Улс нь 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлоготой, бүрэн эрхт тусгаар тогтносон улс гэдгээ олон улсад зарлан тунхагласан ардчилсан улс билээ.

Ардчилсан намын мянга мянган гишүүд баруун, төвийн үзэл дээр сайн дураар эвлэлдэн нэгдсэн бөгөөд энэхүү үзэл санаа нь аль нэг улсын ноёрхол биш, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох эрх чөлөөнд суурилсан үзэл санаа билээ.

Иймд АН уг мэдэгдлийг бүхэлд нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал хэмээн үзэж байна. Өөрсдийн бүдүүлэг үйлдэлдээ АН-ын гишүүдээс уучлал гуйж, тайлбар хийхийг шаардаж байна" гэсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон, Венийн конвенцыг зөрчсөн гэдгийг үгүйсгэсэн тайлбарыг орос хэл дээр өнөөдөр нийтэлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top