x

Ц.Сүхбаатар: ОХУ-ын ЭСЯ-аас АН-д хандан гаргасан мэдэгдэл нь суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон үйлдэл

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас өчигдөр 13:00 цагийн үед "Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд!" гэсэн гарчигтай мэдэгдэл гаргаж монгол иргэдийн бухимдлыг ихэд төрүүлээд байна. Тухайн хаяг нь ЭСЯ-ны албан ёсны хаяг мөн бөгөөд эх сурвалж баталсан юм.

Тэгвэл энэ талаар Элчин сайд асан Ц.Сүхбаатар “ОХУ-ын ЭСЯ-наас АН-д хандан гаргасан мэдэгдэл нь олон улсын харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон үйлдэл. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үгээ хэлнэ үү. Зөвшөөрөөд дуугай байгаад байх уу” гэсэн байна. 

Мөн тэрээр "Дипломат ёсонд тухайн улсын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзвэл холбогдох улсын элчин сайдыг дуудан уулзаж эсэргүүцлээ илэрхийлдэг арга бий. Summon гэдэг. Заасан газар, хэлсэн цагт нь очих ёстой. Энэ олон улсын практикт байдаг зүйл. Харилцаанд айхтар нөлөөлөхгүй ч том сануулга" гэжээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Тусгаар улсад хандаж буй бол эрх чөлөөт ард түмэнд маань биш, засгийн эрх барьж буй бидэнд хандана уу. Төрийг нь давж ард түмэн рүү хандахыг ямар ч дипломат ёс зөвтгөхгүй" хэмээн бичжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас гаргасан дипломат ёс зүйд харшлах энэхүү үйлдэлд Ардчилсан нам хариу мэдэгдэл гаргасан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top