x

ШИНЭ ХУУЛЬ: Монгол хүний амийг 63 сая төгрөгөөр үнэлнэ

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд батлагдсанаар шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага дээшилнэ хэмээн үзсэн байна. 

Уг хуулийн төсөлд шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан байна.

Мөн шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтууд, шүүх шинжилгээний байгууллагад болон бусад этгээдээр хийлгэх шинжилгээг тодорхойлж, шинжилгээний байгууллагаас бусад этгээдийг шүүх шинжилгээний сургалтад хамруулах, тэдэнд шинжээчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгасан аж.Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Шүүх эмнэлгийн төлбөртэй явуулж байсан шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд улсын тэмдэгтийн хураамжийг авах зохицуулалт мөн тусгагдсан. 

Хуулийн төсөлд байгаль орчныг үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага болон хувийн хэвшил хийх эрхзүйн орчныг тодорхой болгож өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Байцаан шийтгэх ажиллагааны бүхий л зардлыг төр хариуцна” гэх заалт байдаг. Хууль бусаар алт олборлосон, байгаль орчин сүйтгэсэн, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн  маш олон хэргүүд хохирлын үнэлгээ гараагүйн улмаас шүүхээр шийдэгддэггүй, ял завших нөхцөл байдлууд их гарсан. Энэ асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шүүх шинжилгээний байгууллага дээр байгаль орчны хохирлын үнэлгээ хийх нэгжийг байгуулсан. Байгаль орчны илүү нарийвчилсан үнэлгээг хувийн хэвшил хийнэ гээд тодорхой тусгасан. Түүнээс биш хасч байгаа зүйлгүй гэдгийг Х.Нямбаатар сайд гишүүдийн асуултад хариулахдаа тодотгосон.

Мөн тэрээр, сүүлийн 30 жил эрх зүйн хөгжлийн хүрээнд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чадаагүй. Энэ хуулийн төсөлд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалыг анх удаа тусгасан гэв. 

Хүний амь насыг мөнгөөр үнэлэх нь учир дутагдалтай ч дэлхийн нийтэд янз бүрийн хэмжээгээр тогтоосон  жишиг байдаг ч хэт өндөр бус төлөгдөхүйц байх зарчим байдаг. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлэхээр төсөлд тусгасан. Нөгөө аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасна. Хохирогчдод аль нь давуу талтай байх аргачлалыг нь үзүүлнэ.

Тухайлбал, хүн амын дундаж нас 71 байвал 20 настай залуу амиа алдлаа гэхэд тэрхүү дундаж наснаас нь хасаад 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэж үзнэ. Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг тав дахин үржүүлээд 111 сая 600 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар үнэлж оруулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 58 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 5 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 9 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 14 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 17 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 12 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 3 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 7 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 30 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 37 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 59 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 7 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 30 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top