x

ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдлийн хариуд ГХЯ ноот бичиг илгээнэ

ХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсанд тавигдсан "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн анхааруулга өнөөдөр олон нийтийн сүлжээний гол сэдэв болж, иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа.

Уг мэдэгдэлд, 

❗️Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд:

✔️ Трампын зөвлөх асан Украины тухай үнэнийг дэлгэв

🔸 Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагааны хүрээнд Оросын явуулж буй үйл ажиллагаа нь зөвхөн хамгаалалтын шинж чанартай бөгөөд АНУ-ын ард иргэдэд Украинд болж буй үйл явдлын талаар бодитой мэдээллийг өгөхгүй байна хэмээн Дональд Трампын зөвлөх асан Рожер Стоун Real America’s Voice агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

🔹 «Украин нь хэвлэл мэдээллийнхний ачаар бидний төсөөлж байгаа улс орноос огт өөр. Үнэн хэрэгтээ бол украинчууд газар нутгаа давхар харвалттай пуужингууд байрлуулахад ашиглуулсан. Үнэн хэрэгтээ бол тэнд манай татварын орлогоор санхүүждэг биолабораториуд байдаг бөгөөд тэнд Оросын ард түмний дунд тараах ямар аймаар тахлын нянг боловсруулж байгааг бурхан л мэдэх байх. Путины ажиллагаа хамгаалалтын болохоос довтлолтын биш. Гэвч хэвлэл мэдээллийнхэн энэ тухай огт дурддаггүй» гэж Цагаан ордонд ажиллаж байсан улс төрийн зөвлөх асан хэлсэн байна.

🔸 Түүнчлэн АНУ-ын экс ерөнхийлөгчийн зөвлөх асан тэрээр Киевийн эрх баригчдыг ардчилсан гэж нэрлэх ямар ч аргагүй, тиймээс Украинд ардчиллыг дэмжих тухай АНУ-ын улс төрчдийн мэдэгдлүүд нь үнэмшилгүй сонсогдож байгааг онцолжээ.

🔹 «Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Зеленский сөрөг хүчний намаас нэр дэвшсэн хүнийг баривчилж, намыг нь хууль бус хэмээн зарлаж, Засгийн газрын байр суурийг шүүмжилсэн гурван телевизийн сувгийг хаасан. Энэ бол яагаад ч ардчилал биш» гэж тэр хэлэв.

🔸 ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украиныг цэрэггүйжүүлэх тусгай цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Владимир Путин зорилгоо «Найман жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж, хоморголон устгагдаж буй ард иргэдийг хамгаалах» гэж тодорхойлсон. БХЯ-ны онцлон тэмдэглэснээр, ОХУ-ын Зэвсэгт хүчин нь Украины зөвхөн цэргийн дэд бүтцүүдэд болон цэргийн ангиудад цохилт өгч байгаа ба энгийн ард иргэдэд юу ч заналхийлээгүй... гэсэн байв.

Олон нийтийн зүгээс уг мэдэгдлийг "гадаад улсын элчин сайдын яам суугаа улсынхаа нийгмийн аль нэг хэсэг, нам, бүлэгт хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл" хэмээн буруутгаж буй юм. 

Энэ асуудал дээр Монгол Улсын Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгааг тодруулахад, 

"Уг мэдээлэлд яамны зүгээс эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээнэ. Бид энэ асуудлыг анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд уг мэдээллийг өөрийн пэйж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж байгаа" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 58 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 7 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 14 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 18 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 23 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 26 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 21 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 12 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 16 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 39 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 46 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 8 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 16 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 39 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top