x

Олон улсын хүний эрхийн байгууллагууд Э.Бат-Үүлийг нэн даруй суллахыг шаардаж эхэллээ

Өмнөд Америкийн хүний эрхийн томоохон байгууллага болох Латин Америкийн Нээлттэй Хөгжлийн Төв (CADAL) өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 04 цагт шоронд ял эдэлж буй Монголын улстөрч Э.Бат-Үүлийн талаар мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, “Монголын улстөрч, хүний эрхийн төлөө тэмцэгч, 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын баатар Эрдэнийн Бат-Үүл өөрийн гэр бүл болон олон нийттэй харилцахыг хориглуулсан улс төрийн хоригдол болоод байна.

Бараг 70 настай (Э.Бат-Үүл энэ жил 65 нас хүрнэ) улс төрийн зүтгэлтэн тэрээр дөрвөн жилийн хорих ял авчээ. Ардчиллын баатар өчигдөр эцсийн арга хэмжээ болгон өлсгөлөн зарлалаа.

Бид түүнтэй эв санааны нэгдэлтэй байж, нэн даруй суллуулах, түүний үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэх тухай цахим өргөдөлд гарын үсэг зурахыг CADAL урьж байна” гэжээ.

Цахим өргөдөлд,

“Бат-Үүл бол 1990 онд ардчилсан хувьсгалыг Монголд авчирсан улс төрийн удирдагчдын нэг юм. Саяхан улс төрийн шалтгаанаар түүнд дөрвөн жилийн хорих ял сонсгожоо. Тэрээр өөрийг нь улс төрийн хилс хэрэгт гүтгэсэн хэмээн үзэж, хэргээ үл хүлээн зөвшөөрч, шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг шаардсан ч шүүх хурлыг хаалттай явуулж, ял оноосон юм.

Түүнийг цагдан хорьсон жинхэнэ шалтгаан нь Э.Бат-Үүл Монгол Улсад эрх барьж буй Ардын намыг (Коммунист Нам) хатуу шүүмжилж, тэдний бодлогыг эсэргүүцэж, Монгол Улс аюулд орсныг цаг үргэлж сануулж байсантай холбоотой. Түүнчлэн Э.Бат-Үүлийн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх нь зөрчигдөж, 14 хоногийн дотор гарах ёстой шүүхийн шийдвэр 60 гаруй хоногийн дараа гарсан. Шоронд орсны дараа түүний хэвлэн нийтлэхийг хориглож, ар гэрийнхэндээ захидал бичиж чадахгүй байна.

Монголын эрх баригч коммунист Ардын нам, Оросыг дэмжигч хүчнийхэн 1990 оноос хойш түүнийг гүтгэж, хэлмэгдүүлсээр ирсэн нь нэг талаараа Э.Бат-Үүлийг Монголд ардчиллын бэлгэ тэмдэг гэж үздэгтэй холбоотой. Монголын ардчиллыг Э.Бат-Үүлгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд ардчилсан хувьсгалын анхдагчдаас амьд үлдсэн цөөхөн удирдагчдын нэг. Тиймээс монголчуудын хувьд Монголын ардчиллын түүх, өнөө, ирээдүйг энэ хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бат-Үүлийг хэлмэгдүүлсэн нь ардчиллыг нухчин дарах гэсэн оролдлого. Э.Бат-Үүл ардчиллын баатар бөгөөд хамгийн сүүлд гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа “хүний ​​эрх, ардчиллыг хамгаалж өлсгөлөн зарлана” гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн байна. “Намайг гүтгэх эрх чөлөөний чинь төлөө би үхэн үхтлээ тэмцэнэ" гэж зарласан Э.Бат-Үүлийг нэн даруй суллахыг шаардаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж байна” гэсэн байна.

Латин Америкийн Нээлттэй, Хөгжлийн Төв (CADAL) нь улс төрийн нам, үйл ажиллагаанаас ангид хувийн, ашгийн бус сан юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (172.69.252.148)
    Яах гэж худлаа ярьж хулгай хийж байгаа юм бэ. Тэгээд л шоронд хоригдож байгаа биз дээ. Энэ АН гэж
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Huzsssd nsilhui yiaa edel
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Ж.туяа (172.69.252.150)
    Бат үүлийг суллах ёстой.
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Бат -Үүлийг суллах ёстой
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.70.92.192)
    Энэ муусайнаас болж Монгол улс муугаа үзэхнээ гайнуудаа та нар бол энэ улсын дайсан
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Нохой зантай новш юм шүү дээ энэ Бат-Үүл.Украйныг бус өмхий зовлогоо аврах арга хайхдаа украйныг дэмжсэн үзэл бодлоо илэрхийлсэн эрхийг минь эдлүүлэхгүй байна гэж олон улсад анхааал татах санаагаа хэрэгжүүлж байгаа ухаан нь юм биз дээ.Монгол улс хоригдлоо мэднэ.Элбэгдорж л эсэн бусын хор хутгаж нэг ийм ядарсан юм зохион байгуулаа биз.
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Тийм
      2022 оны 03 сарын 28
  • Иргэн (172.69.252.134)
    Хулгайчийг олон улсын янз бүрийн байгууллага мэддэггүй юм монголын хууль мэдээд ялыг нь эдлүүлж байгаа юм
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • hutsalgui yalaa edel (172.69.252.132)
    h
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зориг санг дэмжигч (172.69.252.150)
    Монголын төрд гай бол хандаггүй үхдэл вэ яасан
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • Баасанхүү (172.70.92.192)
    Монголд хууль гэж байна уу даруй суллах хэрэгтэй
    2022 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 1 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 5 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 28 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 35 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 57 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 5 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 28 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top