x

Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд Ерөнхий шүүгчээр “туг тахих уу”

Цэцийн дарга Н.Чинбат Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “хорхойтой араандаа” зуучихаад байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Цэцийн есөн гишүүнийг гурвыг Дээд шүүхээс санал болгодог. Өнгөрсөн онд Дээд шүүхээс санал болгосон хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар тэдний оронд очсон. 

Оны өмнөхөн буюу 12 дугаар сард дахиад Дээд шүүхээс “Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүс материалаа ирүүлнэ үү” гэсэн зар тавьсан нь Цэцийн даргын уур унтууг хөдөлгөсөн гэнэ. Учир нь ийнхүү  зарлагдсан Цэцийн гишүүний орон тоо нь Н.Чинбат даргын өөрийнх нь суудлыг хөнджээ. Н.Чинбат 2017 онд Дээд шүүхээс нэр дэвшин Цэцийн гишүүн болсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрчээ. Тийм ч учраас Дээд шүүх түүнийг “орлох” гишүүний орон тоог зарласан байна. Энгийн иргэд бүгд 60 нас хүрээд л гавьяаны амралтаа авдаг бол дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг Цэцийн дарга 60 байтугай, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрээд ч тэтгэвэрт гарахгүй гэж чардайж байна.  

Нэгэн иргэн Цэцэд хандан Дээд шүүх Цэцийн гишүүний орон тоог ийнхүү зарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү уг иргэний мэдээллийн дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн учир Дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа түдгэлзжээ. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн даргынх нь орон тоог зарласнаараа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянахаар “маргаан үүсгэсэн” Г.Туулхүү нь Цэцийн дарга Н.Чинбатын хамгийн ойрын хүний нэг гэдгийг олон хүн мэднэ. Тийм ч учраас эрх ашгийг нь хөндөөд байгаа асуудлаа шийдүүлэхээр өөрийн хүнээ сонгож маргааныг хуваарилсан бололтой. Хуулийг чанд биелүүлэх учиртай Цэцийн дарга өөрөө бусад иргэнээс илүү эрх эдлэн албан тушаалтайгаа зууралдах нь дэндүү ичгүүртэй явдал биш гэж үү. 

Сонирхолтой нь Цэцийн гишүүн 65 нас хүрвэл тэтгэвэрт гарах эсэх асуудлаар зургаан жилийн өмнө буюу 2016 онд иргэний мэдээллээр Цэцэд маргаан үүсэж байжээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалтыг тухайн үед Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байдаг.  

Үндсэн хуулийг манах үүрэг бүхий Цэц ямар нэг асуудлаар өмнө нь шийдвэр гаргасан бол дахин ийм маргааныг хүлээж авдаггүй, хоёр өөр шийдвэр гаргадаггүй байх учиртай байгууллага. Гэтэл яагаад Цэцийн даргын “суудал” хөндөгдмөгц хэн нэгэн иргэн мэдээлэл гаргаж, Цэцийн дарга өөрийн гараар хамгийн сайн харилцаатай гэж олны дунд яригддаг гишүүндээ хуваарилж, нэг засаглалын тэргүүн болсон Ерөнхий шүүгчийг оролдож эхэлснийг энгийн логикоор “тэтгэвэрт гарахгүй байхын төлөөх” тэмцэл гэж нэрлэмээр юм уу. Дээдлэх ёстой Үндсэн хуулийн гол зарчмын нэг тэгш байдал Цэцийн дарга Н.Чинбат гэх насаараа төрийн дээд албан тушаалуудыг “зайдалж ирсэн” ахмадад хамаагүй юу. Эсвэл байнга улс төрчидтэй холбон яригддаг Цэц ямар нэгэн даалгавар биелүүлэх шаардлагатай учир суудлаасаа үхэн хатан зууралдаж байна уу. Ямар ч байсан Цэцийн 65 нас хүрсэн даргыг чөлөөлөх асуудал ийнхүү түдгэлзсэн байдалд оржээ. 

Хөшигний цаадах үйл явдал ингээд дуусахгүй. Н.Чинбат яг өөрийнхөө асуудлаар “хүч түрэн” шийдвэр гаргахаас ичсэн үү яасан, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбоотой дахин нэг маргаан үүсгэсэн сураг байна. “Чи миний суудлыг хөндөв үү, тэгвэл би чамайг” гэсэн занаа Цэц хэмээх том байгууллагын тэргүүнд байгаа нь арай л жигшмээр. Тэр нь мөн л өмнө олон жилийн турш Цэцээр явж байсан асуудал гэнэ. 

Бүр 2007 оноос хойш үүнтэй холбоотой арваад гомдол Цэцэд очиж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс удаа дараа татгалзаж байжээ. Нэг талын гомдлоор Цэцийн бага суудлын хуралдаан хуралдаж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид энэ асуудлаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэр ч гарч байсан байна. Энэ нь Дээд шүүхийн тогтоолд талууд Ерөнхий шүүгчид гомдол гаргахад Ерөнхий шүүгч нь хянаад, ажлын албаараа дамжуулж хариу өгдөгтэй холбоотой асуудал юм. Цэцэд удаа дараа очсон энэ асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг ч удаа үүсгэж байгаагүй Цэц тогтсон практикаа эвдэж, гэнэт Ерөнхий шүүгчээр “туг тахих”-аар шийдсэн нь мөнөөх л Чинбаттай холбоотой. Ингэж хардах үндэс нь Цэцэд ирсэн иргэний мэдээллийг гишүүдэд хуваарилах үүргийг Чинбат дарга гүйцэтгэдэг бөгөөд энэ мэдээлэл бас л Г.Туулхүү гишүүнд очиж, тэр нь хууль дээгүүр даван гишгэлж, маргаан үүсгэсэн тогтоол гаргаад, энэ асуудлаа 3 дугаар сарын 28-нд Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. 

Төрийн институцүүдээс огтхон ч шинэчлэгдээгүй, бүр хууль нь хүртэл өөрчлөгддөггүй байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Цэцийн үйл ажиллагаа нь олон нийтэд төдийлөн ил биш, өргөдөл гомдол хуваарилах, бага суудал, их суудлын хуралдаандаа орох гишүүд ямар журмаар сонгогдож томилогддог нь нууц, гишүүний тогтоолд иргэн гомдол гаргахад Бага суудлын хуралдаан нь хаалттай явагддаг, дургүйгээ хүрэхээр өгсөн өргөдөл гомдол, зарим маргааныг хэдэн жилээр ч шийдэхгүй дарна, дур нь хөдөлвөл ямарч асуудлыг Үндсэн хуулийн маргаан болгож чаддаг, дур зорго ноёлсон ужгирсан байгууллага. Энгийн иргэдээс эхлээд Их хурлын гишүүн хүртэл хууль зөрчвөл шалгагддаг, их бага хариуцлага хүлээдэг бол Цэцийн гишүүн зөвхөн гэмт хэргийн үйлдэл дээрээ л баригдахгүй бол яасан ч бай ямар ч хариуцлага тооцохгүй, хуулийн лут том хамгаалалтыг улс төрчдөөр өөрсөддөө бий болгож чаджээ. Тийм ч учраас үеийн үед Цэцийн гишүүдийг тойрсон хэл ам тасардаггүй. 

Та ч, би ч 60, үсрээд 65 хүрээд тэтгэвэрт гарах бол Үндсэн хуулийг манах ёстой Цэцийн дарга суудалтайгаа зууралдаж, гарын хүнээрээ хууль бусаар хэрэг үүсгүүлэн өөрийгөө хамгаалуулж, хараат бус ажиллах ёстой шүүх засаглалын дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэчихээд байгаа нь Н.Чинбат хаана хүртэл “дор орсныг гэрчилж” байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 7 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 7 цаг 34 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 7 цаг 36 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 7 цаг 37 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 7 цаг 39 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 7 цаг 41 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 10 цаг 28 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 10 цаг 33 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 10 цаг 34 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 10 цаг 35 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 35 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 10 цаг 36 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 10 цаг 38 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 10 цаг 39 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 12 цаг 25 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 12 цаг 35 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 12 цаг 36 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 12 цаг 37 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 12 цаг 38 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top