x

Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлалаа

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ. 

Түүнийг "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах" гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 263.2 "Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ"/ үйлдсэн хэмээн хэмээн буруутгаж ял оноосон байдаг. 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Бат-Үүлийг ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р ангид шилжүүлсэн бөгөөд шүүхийн тогтоолыг хүлээн авсан даруйд /шүүх хурал болсноос 60 хоногийн дараа/ Э.Бат-үүлийн өмгөөлөгч болон гэр бүлийнхэн давж заалдах шатны шүүхэд өргөдлөө гаргасан байна. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний хэвлэн нийтлэх эрхийг хасч, өнгөрөгч долоо хоногоос эхлэн захидал харилцааны эрхийг хаасан явдал Э.Бат-Үүлийн тэвчээрийг сорьж буй бололтой.

Ял эдэлж буй хүмүүсийн эдлэх ёстой хүний үндсэн эрх буюу хэвлэн нийтлэх, захидлаар харилцах эрхийг нь хасах шийдвэрийг ШШГЕГ-ын харьяа хорих 409-р ангийн удирдлагаас гаргасан гэх боловч шүүгдэгч Э.Бат-Үүлийн хувьд энэ нь ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий субьект болох прокурорын байгууллага, тэр тусмаа УЕП Жаргалсайхантай холбоотой гэдгийг өмнө нь олон удаа хэлсэн байдаг.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын паактад заасан хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөн прокурорын байгууллагын энэ үйлдлийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана гэдгээ Э.Бат-Үүл өнгөрөгч баасан гаригт өмгөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл Э.Бат-Үүл өнөөдөр өлсгөлөнгөө албан ёсоор эхлүүлсэн байна. Өлсгөлөн зарлаж буй этгээдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүйн тулд Э.Бат-Үүлийг хорих 409-р ангиас 461-р анги руу шилжүүлэх аж.

Учир нь өлсгөлөн зарласан тохиолдолд үүнийг эмнэлгийн байгууллага буюу эмчийн хяналтан дор хийх ёстой. Харин хорихын төв эмнэлэг байрлаж байгаа газар нь Хорих 461-р анги юм байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (172.69.45.132)
    Ene uls turch nertei ulsaa tonon deeremdegsed unen tom bhiin, ene novshnuudad mongol ulsiin tur unen bagadhiin
    2022 оны 03 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top