x

Том дарга нарын арчилж, ургуулж буй ХУРГАН КОММУНИСТУУД

Тэрбум модоо түр азнаад, тэрбум шил архи асгах хөдөлгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч архинаас татгалзах уриалга гаргаадахлаа. Тэрбум мод тарих гайхам гоёхон санаагаа түрдээ азнаад тэрбум шил архи асгах хөдөлгөөн өрнүүлээд эхэллээ, манай төрийн тэргүүн. Ядуурал, зовлон, элдэв өвчин, түмэн асуудлын уг шалтгаан нь архи гэж үзжээ, Ерөнхийлөгч маань. Сэтгүүлчид төдийгөөс өдий хүртэл архидалт тойрсон асуудлаар өчнөөн жил бичсэн. Ингээд харахаар “Сархад гээч ундаа болж бүтэхгүй зүйлсийн уг шалтгаан” гэх дүгнэлт хэлбэр төдий гаргалгаа. Архидалтын суурь шалтгаан нь ерөөсөө л ажилгүйдэл, ядуурал. Ковидоос үүдэлтэй эдийн засгийн хямралаас болж ядуурлын хувь цаасан дээр 30 дөхөж, амьдрал дээр хүн амын талаас илүү хувийг даваад явчихсан гэж эдийн засагчид сануулж хэлсээр байгаа. Ирэх өдрүүдэд доллар 3000 төгрөгтэй тэнцэж, инфляци арав хол давах нь тодорхой болчихлоо. Энэ асуудлаа уг сууриар нь шийдэх л архидалттай дайн зарлах бодитой тэмцэл. Иргэдээ ажилтай орлоготой болгочихвол архидалт толгой өвтгөсөн асуудал байхаа болих нь хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв гардаг шиг тов тодорхой зүйл. Маргааш нь ажилтай хүн архи уудаггүйг захын монгол хэлээд өгнө.

Архины эсрэг Ерөнхийлөгчийн тэмцэл хэрхэн яаж өрнөх нь вэ гээд ажтал Монголын залуучуудын холбоо гэх байгууллага оройлох нь тодорхой болж байх шиг. Хуучин нийгмийн үеийн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл гэх сүржин нэртэй байгууллага МЗХ болоод зүсээ хувиргачихсан явааг монголчууд өнөөдөр л илүү тодоор мэдэрч байна. МХЗЭ-ийн бүр эртний түүхийг сөхвөл Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр өмнөх зууны хориод онд байгуулагдаж байсан юм. Залуусын дээлийн нударга, хүүхнүүдийн гэзэг үсийг тайрч сүржигнэж явсан байгууллага. “Бошгыг халах”-чуудад гэзэг үс тайрах юу ч биш байв. Хүн зодох, хардаж сэрдсэнээ хоморголон баривчлах гэх мэтээр элдвээр авирлаж байсан, дарга нар нь цаанаас тараасан буутай тээхэлзэн алхаж явсан түүх өнгөрсөнд бий. Тээр цагийн тэр байгууллага өнөөдөр ч сүнсээ гээгээгүй, сүнсээ гээгээгүйгээр барах уу мэнд саруул аж төрж явааг төрийн тэргүүний зарласан архины эсрэг дайны эхлэл үед мэдэж авлаа, бултаараа. Шуудхан хэлэхэд, МЗХ гэдэг байгууллага хуучны яг тэр дадлаараа элийрч сүржигнээд эхэллээ.

Манай улс өнгөрсөн зууны ерэн онд ардчилал, зах зээлийн замыг сонгож улаан коммунистуудаас салсан нь худлаа гэдгийг бүхий олноороо харцгааж сууна, өнөөдөр. Архины эсрэг тэмцлээ албан ёсоор эхлүүллээ гэж сүр дуулиантай зарлангуутаа архи асгаж попорцгоосон “бошгыг халах”-чууд энэ сарын 18-нд хоёр мянган шил архи асгаж сархадтай тэмцэнэ гэж өвчигнөцгөөж сууна. Өнгөрсөн зууны эхээр бүсгүйчүүдийн гэзэг үсийг тайрч, эрчүүдийн нударгыг хяргаж явсантай өнгө ижил өвчигнөл л дөө энэ. Өнөө цагийн өнгөнд хөх инээд хүргэхээс цаашгүй элий үйлдэл хийж яваагаа олж харахгүй суугаа шинэ үеийн “бошгыг халах”-чуудаа тараах цаг болжээ. Наад захын том асуудал гэхэд л хуучин нийгмийн үед тэдэнд гэж өгсөн байрны эзэмшил яг тэр хэвээрээ өнөөдрийг хүрчихэж. Зүй нь социализмд баяртай гэж хэлсэн тэр өдрүүдэд байраа хураалгах ёстой байсан юм, социалист залуучууд. Гэвч байраа хураалгаагүйгээр барахгүй, хотын А хэсэг дэх барилгаа түрээсээр ашиглуулж өчнөөн мөнгө олж, олсон мөнгөөрөө социализм, коммунизмыг санагалзсан үйлдлүүдээ хийсэн шигээ тарвалзаж байна. Ардчилсан нийгэмд бол яаж ч хичээгээд ойлгомгүй үзэгдэл. “Бошгыг халах”-чууд сая гарч ирж сархадын эсрэг сүржин тэмцэл өрнүүлж хэдэн шил архи асгаж шоудаагүй бол тэднийг өнөө цагт аятай таатай аж төрж суугааг нийгмээрээ анзаарч мэдэхгүй өнгөрөх байж.

Одоо ганц л шийдэл байна. МЗХ-ноос байрыг нь хурааж аваад хүүхдийн эмнэлэг болгоё. Захын нэг дүүргийн эмнэлгийн үүдээр шагайхад л Украины дайнаас ялгаагүй нүд халтирам дүр зураг угтаж байгаа. Тэр хэцүү дүр зурагтаа улс хотлоороо дасчихсан суугаа нь өнөөдрийн Монголын гашуун үнэн. Хурган коммунистуудын хотын төв дэх тансаг байрыг эмнэлгийн хүйтэн хонгилд гудас дэвсэн зулж хэвтэх нялхастаа зориулж эмнэлэг болгон тохижуулъя. Социализмаас угшилтай иймэрхүү амь нь тасарч, сүнс нь явж өгдөггүй өөр ямар байгууллага байдаг билээ? Тийм байгууллагууд байж таараад, МЗХ

шиг байр саваа аваад үлдчихсэн коммунизм ханхлуулж суудаг бол байр савыг нь хурааж авч хүүхдийн эмнэлэг, сургуулийн зориулалтаар ашиглая. Тэгж ашиглах боломжгүйг нь дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг барья.

Яг нарийндаа архинд живж алиагаа алдан таахалзаж яваа хэсэг бол Ерөнхийлөгчийн хэлээд байгаа жирийн олон биш. Харин өнөөдрийн том дарга нарын арчилж ургуулж буй хурган коммунистууд, бүр тодруулж хэлбэл МЗХ гэх нэрийн дор нэгдсэн залуус архины халуунд аархаж, аль муу бүхэнтэй нэр холбогдсоор ирсэн. Коммунизм ханхлуулсан байгууллага дор нэгдэж даргын цүнх барьж, ах нарынхаа эрх ашгийн төлөө ажилладаг залуус л сархдад хөлчүүрч, саагьж яваа. Долоон буудлын дугаар гудамжинд амьдардаг таван хүүхэдтэй Батын хувьд хүүхдүүдийнхээ ходоодыг божийлгох таван төгрөг олохын төлөө архитай манатай зүтгэж яваа. Хүүхдүүд нь хоол нэхсэн харцтай бүлтийгээд сууж байхад ямар л аав, ээжийн толгойд архи уугаад алхайгаад суух бодол сэдэл төрөх вэ дээ. Ингэж ухаж эргэцүүлэхээр төрийн тэргүүний ард түмнээ архичин гэж зарлаад суугаа нь тохуурхал гэж харагдаад байна. Ерөнхийлөгч өө, таны хувьд архидалт онцолж хэлээд байгаа шиг тань ард түмэнд биш, та бүхний цүнхийг төдийгөөс өдий хүртэл амжилттай барьж ирсэн МЗХ-ны залууст л том асуудал болоод байна. МЗХ гэдэг байгууллагаас жигүүрээ дэлгэсэн улстөрчдийн тухайд архидалтаас болж элдэв ял сонсож, улс төрийн карьераа дуусгахаас аргагүйд хүрсэн жишээ ганц нэгээр тогтохгүйг та ч сайн мэдэж байгаа.

Эцэст нь онцлоход, архийг хичнээн мянган шилээр нь асгаж, тас хориод архидалтыг шийдэж чадаагүйг хүн төрөлхтний өнгөрсөн түүхээс харчихаж болно. Архийг тас хориод хулгайн наймаа л цэцэглэнэ. Хөшигний ард өрнөх тэр наймаа чанаргүй сархад, архинд хордох жирийн иргэд, татваргүй архины худалдаа гэх мэт түмэн асуудлыг ундраана. Архитай амжилттай тэмцсэн, архидалтад баяртай гэж хэлж чадсан улс гүрнүүдийн түүхийг харахаар ерөөсөө л ядуурал, ажилгүйдлээ шийдэж, иргэдээ ажилтай, хөрөнгөтэй болгож, аятай тухтай амьдрах нөхцөлөөр хангачихсан байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top