x

Боловсролын сайдын ХҮМҮҮНЛЭГ БУС МЭДЭГДЭЛ

Өнгөрсөн хоёр өдрийн турш шуугисан хүүхэд зодсон багшийн асуудлыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хаав. Ингэхдээ маш олон алдаа хийлээ. Сайд "30 жил ажилласан туршлагатай, зөвлөх багш боловч хүүхэд зодсон үйлдлийг нь хэрхэвч зөвтгөж болохгүй, хариуцлага тооцох ёстой" гэжээ. ЗӨВ.

Сайдын хэлснээр бол багш нар ачаалал ихтэй, цалин өндөр авах ёстой гэнэ. Бас л ЗӨВ. Тэгээд багш нартаа өндөр цалин өгдөг болсон уу? ҮГҮЙ. Гэлээ ч гэсэн "хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж буй чухал ажил тул бид үүрэг, хариуцлага шаардаж ажиллана" гэжээ. Эндээс ам, ажил хоёрын ялгаа гарч ирж байна. Багшид үүрэг хариуцлага гэж байдаг бол Боловсролын төв байгууллага буюу яаманд үүрэг хариуцлага бий юу? Багш нарынхаа ачааллыг багасгах, цалин хөлсийг нь бусад улс орнуудынх шиг өндөр биш гэхэд ядаж хэвийн дундаж түвшинд авчирахын төлөө юу хийсэн бэ? 6 настай 60 хүүхдийн дунд ганцхан багш тавьчихаар хэвийн, дундаж хүн бол сарын дотор галзуурна. Дээр нь "сургасангүй" гэж нэг загнаад, "ширүүллээ" гэж хариу зодоод байвал боловсролын салбарт ажиллах, багшлах хүн олдох уу?

Тэгээд хамгийн болчимгүй бөгөөд болгоомжгүй мэдэгдэл нь "Нийгэм хоёр хуваагдаад байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байна. Ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой" гэнээ.

Салбар хариуцсан сайд нь, яам тамга нь багшийнхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, ачааллыг нь багасгах талаар юу ч хийхгүй, өөрсдийнхөө яриад байгаа "хүмүүнлэг боловсрол, сэтгэл зүрхний боловсрол" гэж юу болох талаар "А" ч үгүй юм байж ажилдаа түүртсэн, ядарсан, бухимдсан багшийг "ард түмний шүүхээр оруулна" гэж яриад бичлэгийг нь цацах чинь огтхон ч "хүмүүнлэг" харагдахгүй байна. Харин ч хэрцгийлэл, хүчирхийлэл гэж хэлнэ.

Ингэхэд боловсролын салбарын төсвийн 70 хувь нь зөвхөн багшийн цалин. Нөгөө гуйлгачингийн уут шиг дундуурхан цалин нь нийт төсвийнхөө 70 хувь гээд бодчих.

Тэгэхээр Монгол Улс боловсролынхоо салбарт ямар ч хөрөнгө оруулдаггүй, юу ч зориулдаггүй, бүх ачаа дарамт нь ганц багшийн нуруун дээр явдаг гэсэн үг. Тийм байж яаж багштай үүрэг хариуцлага ярьж, гүйцэтгэл шаардаж чадаж байна аа.

Хариуцлага хүлээдэг байлаа ч хамтраад хүлээх ёстой биш үү? Атал өөрсдөө ямар хариуцлага хүлээсэн бэ?!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (172.69.252.148)
    Хүүхэд зодсон багшийн бичлэгийг үзээрэй. Харгис этгээд байна лээ.
    2022 оны 03 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 28 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 37 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 37 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 38 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 39 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 40 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 41 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 42 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 10 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 14 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top