x

Дүүриймаагийн “цахим” суурь

Зураг: "Ховор хүмүүс". Монгол кино үйлдвэр. 1987 он. Найруулагч Н.Нямдаваа 

e-Mongolia хөтөлбөр одоогоор төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулжээ. Цаашдаа төрийн 11250 үйлчилгээг энэ системд шилжүүлэх төлөвлөгөөтэй. Иргэд цаг нар хэмнэдэг гээд e-Mongolia хөтөлбөрт ам сайтай байгаа.

Одоо харин энгийн нэг асуулт тавья. Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр төрийн албан хаагчдын тоо хэдээр цөөрч, төсөв хэдэн төгрөгөөр хэмнэгдэв? Дээрх үйлчилгээнүүдийг үзүүлдэг төрийн албан хаагчдын гар өдөр өдрөөр хөнгөрч л байх учиртай. Хэтийн төлвийг нь харвал төрийн алба төсвөөс хумслах нь ч багасах биз.

Ажил алба нь багасаж буй төрийн албан хаагчид иргэдийн татвараар цалинждаг. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төрийн 4147 байгууллагад 205,011 албан хаагч ажиллаж байжээ. Төрийн албан хаагчдын хоёр хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний гэдэг ангилалд багтдаг аж. Төрийн үйлчилгээ цахимжих хэрээр төрийн үйлчилгээний албаны орон тоо хорогдоно гэж бодтол...

Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэргэдээ “И-Монгол академи”-тай болсон байв. Энэ академи сардаа дунджаар 2.6 сая төгрөгийн цалинтай 149 хүний орон тоотой, 2022 оны төсөв нь 7.8 тэрбум төгрөг. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэний ярьснаар тус академи “Өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар найман аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан. Ирэх гуравдугаар сарын 01-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлтгэж байна. Энэ багууд тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулна. Мөн “e-Mongolia” систем иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байгаа” ажээ. Ингээд “И-Монгол академи” “Цахим жишиг аймаг” хөтөлбөр хэрэгжүүлж 21 аймгаас нэгийг нь тодруулах гэнэ.

“Ховор хүмүүс” киноны “Дүүриймаагийн үлгэр жишээ суурь” гэдэг шиг сонстов. e-Mongolia өнөө хүрсэн бэлээхэн туршлага, бас дээр нь чиглэлийн яамтай болчихоод тусад нь академи байгуулж 7.8 тэрбумыг зарцуулан “Цахим жишиг аймаг” уралдаан зарлахын ач холбогдлыг ойлгох ухаан дутав. Гэхдээ Н.Нямдаваа найруулагчийн киноны Дүүриймаа нь төлөөлөгч дагаад хот руу алга болж, сумынхаа тарчигхан төсвөөс харамгүй барьсан шил толин өвөлжөө нь хаягдаж хоцордгийг бол сайн санаад байна.

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 22 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 31 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 31 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 32 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 33 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 34 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 35 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 36 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 1 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 3 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 3 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 4 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 8 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 0 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 4 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 5 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 6 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 7 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 8 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top