x

"Нүүрсний хэрэглээ удаан үргэлжлэхгүй"

Монгол Улс өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван төгрөг тутмын, улсын төсвийнхөө дөрвөн төгрөгийн тутмын нэг төгрөгийг уул уурхайгаас олж байна. Уул уурхай гэдэгт гадагш экспортод гаргаж буй зэс, нүүрс, алт, газрын тос, бусад гэсэн хэдхэн ашигт малтмал багтана.

Гадаад зах зээлд борлуулалт хийж, тэндээс валютын орлого олох экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эдээс өөр юу байж болохыг сүүлийн хэдэн арван жил эрэлхийлээд энэ завсарт “эсгий шаахай” хүртэл гадагш шахах гэж үзсэн боловч төдийлөн амжилт олоогүй нь статистикаар нотлогдох үнэн юм. Монгол Улсын нийт экспортын 94 хувийг уул уурхайн түүхий эд болох дээрх хэдэн ашигт малтмал эзэлж буй юм. 

Монголын нүүрсний гол зах зээл, хэрэглэгч болох Хятад улсад эрчим хүчний хомсдолын улмаас нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэн үүнийг даган үнийн өсөлт бий болоод байна. Хятадын үндэсний статистикийн газрын мэдээнээс харахад 2020 онд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд нь нүүрсний эрчим хүч 71%, усан цахилгаан станц 16%, салхи эрчим хүч 6%, цөмийн эрчим хүч 5%, нарны эрчим хүч 2% эзэлж байна. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэмлэхүй дийлэнх хувийг нүүрсний эрчим хүч эзэлж байгаа ч цар тахлын нөлөө, дээр нь нүүрсний гол импортлогч Австралитай үүсгэсэн маргаан зэргээс нүүрсний үнэ өсөж, хоёр жилийн хугацаанд тонн тутамдаа 400 ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс бараг 4 дахин өсчээ. 

Хятад улс жилдээ дотооддоо 3.5-3.8 тэрбум тонн нүүрс олборлодог ч жилд нийт 250-280 сая тонн нүүрсийг ангилал хамаарахгүйгээр гаднаас импортолдог. Үүнийхээ 50-60 хувийг Австрали, Индонез улсаас авсаар ирсэн ч 2020 оны 11 дүгээр сараас Австралиас нүүрс авахаа бүр мөсөн зогсоосон байна. Үүнээс улбаалан Хятад руу хийх Индонез, Орос, Канад, Америк, Филиппиний нүүрс нийлүүлэлт бодит хэмжээ 2021 онд 30-аас дээш хувиар, нүүрсний үнэ өсөлттэй хамаарсан экспортын орлого нь үлэмж хэмжээгээр өссөн талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэн мэдээлжээ. Монголын хувьд 2021 оны байдлаар экспортолсон нүүрсний хэмжээ 12 сая тоннд хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 49 хувиар буурсан. Гэхдээ үнийн өсөлтөөс шалтгаалан орлого нь 1.7 хувиар өссөн.

Хятадын зах зээл бидэнд таатай дохио үзүүлж байгаа ч хил хаалттай байдал, дэд бүтцийн боломжоос хамаараад Монгол Улс хангалттай нийлүүлэлт хийж чадахгүй болохыг ч харж байна. Харин тус улстай хиллэж буй бүс нутгийн уурхайнуудад арай өөр боломж байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байх Хашаатын цавын хүрэн нүүрсний орд гэхэд БНХАУ руу экспортлоход хамгийн ойр хилийн боомт нь 96,4 км зайд орших Хавиргын боомт байна. Хилийн цаана, БНХАУ-ын зүүн хойд бүс ӨМӨЗО-ны Хөлөнбуйр мужид 110-1200м.вт хүчин чадал бүхий 7 томоохон цахилгаан станцад нүүрсний нийлүүлэлт хийх, хоёр улсын эдийн засагт харилцан үр ашигтай байх нөхцөл бүхий орд юм. Уурхайн хөрс хуулалтын ажил нь дөнгөж эхэлж буй тус уурхай ашиглалтад орсноор нийт 71 сая.тн нүүрс олборлон экспортлох хүчин чадалтай, эхний жилдээ 1.2-3.8 сая.тн нүүрс олборлон борлуулах тооцоололтой, энэ нь 50.1 тэрбум төгрөгийн ашигт малтмал нөөц ашигласны төлбөр болон бусад татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ. Эцсийн хэрэглэгч, худалдан авагчтай нэн ойр, тээвэрлэлт, дэд бүтцийн шийдэл сайтай, эдийн засгийн таатай байрлал бүхий орон нутгийн иймэрхүү ордуудыг эргэлтэд оруулах нь аль аль талдаа ашигтай. Тэр тусмаа цаг хугацааг хожих нь л үр ашгийг нэмэгдүүлэх, хүсээд байдаг “нэмүү өртөг шингээх” нэг арга зам юм. 

Учир нь Хятадын зах зээлд нүүрсний эрэлт, үнийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй. Тус улс чулуужсан нүүрсний гол хэрэглэгч боловч эдийн засгийн өсөлтөө хадгалахын зэрэгцээ нүүрстөрөгч бага ялгаруулах шилжилтийг хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх төрийн тэргүүний түүхэн амлалтаа биелүүлэх амбицитай. Тэр байтугай үүнийээ 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд биелүүлэх зорилготой.

Тийм ч учраас өнөөдөр Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч. Ус, салхи, нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хуримтлуулах суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. 

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголын эрчим хүчний нүүрсний гол худалдан авагч зах зээл маань мөдхөн хүрэн нүүрсийг хэрэглээнээс шахах түрэн гаргах нь цаг хугацааны л асуудал болжээ. Бид нүүрсний ордуудаа цаг хугацаатай өрсөн ашиглах шаардлагатай боллоо. Гэвч асуудал бий. Энэ нь “дотоодын дайснууд” 

Байгаль орчны асуудал, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг сэдвээр иргэдийг айлган түгшээж, монголчуудын нутаг ус, эх орноо гэх эрхэм үзэл дээр хувийн ашиг хонжоо олох гэсэн бүлэг хүмүүс шат шатанд бий болсон явдал. Эмзэг сэдвүүдийг дэвэргэн иргэдийг уул уурхайнхны эсрэг турхирч, хууль ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зогсоох, хаах, үүгээрээ шалтаглан хөрөнгө оруулагчидтай яриа хэлцэлд орж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг муу аргад мэргэшсэн төрийн түшээд хүртэл бий болжээ. Аливаа бизнес, үйлдвэрлэлийг хууль журам, стандарт, хяналтын тогтолцоонд нийцүүлэн зөвшөөрөл олгох үүрэгтэй төрийн байгууллагууд ч шат шатандаа авлигажиж, тухайн бизнесийг хууль бус болгодог систем Монголд бүрдээд байгааг бүгд л мэднэ. Аливаа бизнес, тэр дундаа экспортын гол салбар болсон уул уурхайн үр өгөөжийг нийгмийнхээ дундын дэд бүтцийг санхүүжүүлэх, эмнэлэг, сургууль соёл, боловсрол руу хөрөнгө оруулалт болгон нийгмийн сайн сайхны төлөөх санхүүжилт болгох нь л чухал.

Харин энэ дунд шүүрэн шанага бариад хувьдаа олж тосогчдыг цэгцлэх хэрэгтэй болов уу!

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 27 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 36 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 36 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 37 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 38 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 39 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 40 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 41 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 6 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 8 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 8 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 9 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 13 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 5 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 9 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 9 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 11 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 12 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 13 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top