x

Орос ялна...

...Орос ялна, гэхдээ ард түмэн нь ялна.

Орос ялна, гэхдээ. Хаяа нийлсэн хөршөө эзлэх арга юу байна гэж хардаг түрэмгий Оросын удирдагчид нь биш. Хажуу айлынхаа хүнтэй нөхөрлөх учиртай тул “Украйнтай байлдах хэрэггүй” хэмээн жагсаж байгаа оросын ард түмэн нь ялах юм. 

Орос ялна, гэхдээ. Ахан дүүстээ дайн зарласан милитарист удирдагч нар нь биш, харин дайныг эсэргүүцэн гудамжинд гараад эрх баригчдын бороохой болсон цагдаа нарт ачигдаж байгаа тэр ард түмэн ялна. Тэр ард түмэн хэзээ ч ялагдахгүй, алга болохгүй.

Орос ялна. Гэхдээ, улсдаа “номер нэг” байх нь багадаад дэлхийд алдартай “жолоодогч” байхын тулд ардынхаа үр хүүхдийг дайны талбар луу хөөж байгаа удирдагч нь биш. Харин, “Эх орноо хамгаалж, сайн яваад ирээрэй” гээд цэрэгт мордуулсан хүү нь даргынхаа тушаалаар хүний эх орон руу довтлоод үрэгдсэн бичлэгийг харж,  “Дайн хэрэггүй” хэмээн цурхирч байгаа эхийн тал ялах юм. Үр хүүхэддээ сайн сайхныг хүссэн ээжүүд хэзээ ч ялагддаггүй.

Орос ялна. Гэхдээ, Монголчуудыг коммунист туршилт хийж болох хүнэн-туулай хэмээн хараад хөх инээд нь хүрсэн коммунистууд нь биш. Харин Монгол хүнийг эрүүлжүүлэх гэж хээрийн экпедицид нүүрээ сайрттал явсан орос эмчийн тал ялна. Монголын гучин мянган сэхээтнийг алах тушаал барьж ирсэн Зөвлөлтийн оросууд биш, Монгол улсад гучин мянган сэхээтэн, мэргэжлийн ажилчин сургаж явуулсан сэхээтэн-орос нь ялах юм.

Орос ялна, гэхдээ. Гэхдээ монголыг монголоор нь алуулж, монголыг монголынх нь эсрэг турхирч ирсэн жолоодогчийн гар хөл “онц бүрэн эрхт төлөөлөгч” нь биш. Харин Монгол хүний аврах анхны монгол эмчийг бэлтгэсэн, монгол орноо хөгжүүлэх ууган сэхээтнийг сургасан багш нарын тал ялах юм.

Орос ялна, гэхдээ. Монголын удирдагчдыг толгой дараалан Москвад аваачиж, Зөвлөлтийн эрүүгийн хуулиар шүүж алсан, энд нь хордуулсан удирдагчид нь биш. Харин тахлын голомтод үлдсэн өнчин Өвгөнбүргэд хүүг тэвэрч гаргаад аварсан Соболева эмчийн тал нь ялах юм. Харамсалтай нь тэд хэзээ ч эх орондоо эзэн нь байж чадаагүй юм. Одоо цаг нь ирсэн ч юм бил үү?

Орос ялна. Гэхдээ, Монголын алтан ургийн бичээсийн дагуу аллага явуулсан ЧК, КГБ түүний сүнс сүүдэр нь биш. Харин Чингис хааны хээр талд улсын университет байгуулж, шинжлэх ухааны лекц уншсан цөллөгийн профессорын тал ялна. Тэд эрдмийн хүрээлэнгээ нөхөр “Шариков”-т түйвээлгэж, эх орноо люмпэн пролетариудад алдсан ч гэсэн оюун тархиндаа авч үлдсэн эрдэм боловсролоо бидэнд зааж байсан юм. Тэр ялагдахгүй. 

Монголчууд бид Сергей Королёв, Юрий Гагарин, Игорь Сикорский, Максим Горький, Андрей Сахаров, Михайл Булгаков, Юрий Рахманинов.. гээд тоолж дуусамгүй олон суутнаар Орос орныг төсөөлөн хүндэлдэг. Харамсалтай нь суутнууд нь хэзээ ч эх орондоо эзэн байгаагүй, харин “сод хоригдол”, “гайхамшигт дүрвэгч”, “үхсэн хойноо цагаадагч” явсаар хорвоог орхисон юм. Бидний хүндэлдэг хайрладаг тэр хүмүүсийн ялах цаг ирсэн. Бие нь алдарсан ч үзэл санаа нь эх орондоо нэвт шингэх цаг болсон. Орос ялна.

Орос бол аугаа ард түмэн. Аугаа сэхээтний ард түмэн. Гэхдээ тэд үеийн үед түрэмгий хаандаа, большевикууддаа, пролетариудаа, КГБ-чингүүддээ үргэлж ялагдаж байсан. Магадгүй, анх удаа ард түмэн нь ялах боломж гарсан нь энэ ч юм билүү? 

Орос оронд Оросын ард түмэн ялна. Би оросын  ард түмний талд байна. Оросын ард түмний талд байгаа учраас Украйны ард түмнийг хамтдаа өмөөрч байна. Ард түмнүүд хэзээ ч дайсагнадаггүй юм. 

Төртэй биш, ард түмэнтэй нь тогтоосон нөхөрлөл үлддэг юм. Би Оросын талд байгаагийн учир энэ. Учир нь төр буцаж, ард түмэн үлддэг. Бид ч бас ард түмэн, тэд явж бид үлдэх юм. Ийм учраас БИД ЯЛНА.

2022.03.02

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.132)
    Хэлээд юухэвээ. Потокстой Путин үхэж далд ороосой. Гай чин дайн эхлүүлчих юм
    2022 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 13 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 8 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 17 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 17 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 18 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 19 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 20 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 21 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 22 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 47 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 49 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 49 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 50 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 54 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 46 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 50 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 50 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top