x

Хэн хүчтэйгийн зөв

Оросууд юу хийчихэв ээ? Өөрсдөө дэлхий дээр хамгийн том нутаг дэвсгэртэй, Уралын нуруунаас зүүн тийш эзгүйрэх шахсан хэрнээ яагаад Украинаас эмтлээд зогсохгүй дайрч орсон бэ? Барууны ертөнц тэр чигээрээ Путиныг буруутгаж хатуу хориг тавьж эхэллээ. Орос дотроо ч бөөн эсэргүүцэл.

Нэг.

Хувь заяаг газар зүй тодорхойлдог гэж Наполеон Бонапарт хэлжээ. Бас геополитикийг газар зүй захирдаг гэсэн арай номын хувилбар байна. Бүхэл бүтэн улс орны хувь заяаг дэлхийн бөмбөрцөг дээрх байрлал шийддэг. Манай Монголыг бодохоор яг шүү. Бид хойгуураа Зөвлөлт, Орос, урдуураа БНХАУ-тай хиллэдгийг бага балчраасаа сурах бичгээс цээжилдэг, хадан дунд хавчуулагдсан халиуны зулзагатай зүйрлэн хөөрхийлдэг, гуравдахь хөршийн зүгт хараагаа чилээж гараа сарвайдаг ...

Хэрвээ 1930-аад онд Зүүн хойт Хятадад япончуудын байгуулсан Манж-го тоглоомын хэмээх улс тогтсон бол манай гуравдагч хөрш болох байсан уу? Бас япончууд Халх голд ялаад БНМАУ-ын зүүн нутгаас эмтэлж аваад цааш нийлүүлсэн бол дараа нь юу болох? Бүү мэд, харин Википедиа-гаас гүйлгэж харахад Манж-Го-гийн хүн амын нь 90 хувь тэртээ тэргүй хятадууд байжээ. Бас нэг Хятад гэсэн үг. ЗХУ задрахад газар зүй талаасаа бараг гуравдахь хөрш гарч ирсэн нь Казакстан. Баян-Өлгийгөөс цааш гучаадхан км зайтай боловч тэр зайд Хятад, Оросын хил уулздаг. Төвөөс сайд, дарга нар очиход Өлгийн зарим иргэд Орос юм уу Хятадтай хэсэгхэн газар солилцоод Казакстантай хиллэе гэж санал тавьдаг. Үл бүтэх.

Бид бусдаас хол оршдогоо сайн талаас нь харвал дайн дажинтай бүс нутаг, хүн нь багтаж ядсан тийм улстай хил залгадаггүй, мянга мянган цагаачдын урсгал дайрч өнгөрдөггүй. Бусдад түвэг саад учруулахгүй тийм байрлалтай тул Монголд халтай, ямар нэг юм булаацалдсан улс алга. Яаж ч муудалцаад Орос, Хятадыг даваад хэн ч довтлохгүй, холоос нударга зангахаас өөр юу ч болохгүй. Бид дэлхийд хамгийн нэр хүндтэй улс байх. Бие биенээ үзэж чаддаггүй нөхдүүд ч нааш харахаараа эелдэг болдог. Коммунист, дарангуйлагч гэж цоллуулдаг бүх улстай сайн харилцаатай. Бодоод байхад, бид барууныханд эзэн Чингэсийн үр сад, “уудам азийн цээжинд гялалзсан” ардчилал гэхээсээ илүү тэдний геополитикийн өрсөлдөгчид, бараг дайсан нь болсон ОХУ, БНХАУ-ын дунд зоочихсон мэт байрлалаараа хайрлагддаг.

Монгол Улс хоёр хөршдөө жийрэг болж ирсэн хувь заяатай ч ирээдүйн тухай битүү түгшүүр монгол хүн бүрийн сэтгэлд оршдог.

Хоёр.

Оросууд юу хийчихэв ээ? Өөрсдөө дэлхий дээр хамгийн том нутаг дэвсгэртэй, Уралын нуруунаас зүүн тийш эзгүйрэх шахсан хэрнээ яагаад Украинаас эмтлээд зогсохгүй дайрч орсон бэ? Барууны ертөнц тэр чигээрээ Путиныг буруутгаж хатуу хориг тавьж эхэллээ. Орос дотроо ч бөөн эсэргүүцэл.

1991 онд ЗХУ задарч тусгаар тогтнолоо авчихсан хэрнээ Украин улс алхам алхмаар Орост, оросын соёл, түүх, иргэншил, орос хэл, тэгээд оросоор ярьдаг хүмүүс, орос үндэстэнд дайсагнасан улс болж хувирсан гэж Оросын тал нотолдог. Тэгтэл Украин 2019 онд Үндсэн хуулиндаа тунхагласнаа хэрэгжүүлж Умарт Атлантын гэрээний байгууллага - НАТО-д элсвэл тэндээс америкийн пуужинг Москваг тав зургаахан минутын зайнаас (тив алгасах пуужинд гучин минут шаардагдана) харвах тул үүнийг болиулж аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхийг ОХУ шаардахад цаадуул нь хүлээж авсангүй. Украин зүгээр нэг Оросын эсрэг бус, Оросын эсрэг дайн байлдааны түшиц улс болно гэсэн дүгнэлт.

Түүх санахад, зуун жилд нэгээс хоёр удаа европын улсууд хүчээ хавсарч Орост халддаг, хамгийн сүүлд 1941 онд оросууд Москвад тултлаа ухарч байж зогсоосон. “Мы за ценой не постоим” гэж зөвлөлтийн дууны үг бий. Бид ялахын төлөө ямар ч гарз хохирол амсахад бэлэн гэсэн утгатай. Харин өнөөдрийн Орос тэгэж чадахгүй, хүн амын тоо жилээс жилд тасралтгүй цөөрч, эрчүүдийг сая саяар нь дайнд илгээдэг байсан хөдөө тариачны Орос орон, орос тосгод хэдийнэ байхгүй, одоо Москва хүртэл ухрах орон зай, цаг хугацаа, бас гарздах хүн ч үгүй тул оршин тогтноход аюул учирлаа гэж тэд үзжээ. Путины хэлснээр “Зачем нам такой мир, если там не будет России?”.

Үйл явдлын өрнөл юунд хүргэснийг бид одоо дэлгэцээр харж байна.

Хэний зөв вэ? Хэн хүчтэйгийн зөв. Хэрвээ оросын цэрэг украины эсэргүүцлийг цөөн хоногт дарж, Киев дэх дэглэмийг солиод өөрийнхөөрөө тохинуулж чадвал Путины зөв болно. Наад зах нь төвийг сахисан, жийрэг улс гарч ирнэ. Цаашилбал Украиныг хэд хуваах магадлал өндөр. Хэрвээ барууны орнууд Украиныг тултал дэмжиж энэ дайн эх захгүй үргэлжлэх буюу Орос дийлдвэл Украин НАТО-гийн дээвэр доор оруулах ба хориг тавих замаар эдийн засгийг нь сүйрүүлж чадвал Оросын төгсгөл ирнэ. Тэгвэл Украины төдийгүй барууныхны зөв болно. Халдсан, сүйтгэсэн, урсгасан цусаар тооцоход тэд хангалттай нүгэл үйлдсэн ч хэнд ч дийлдэхээргүй хүчирхэг явж ирсэн. Түүхийг хүчтэй нь бичдэг.

Ажиглагч /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 15 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 5 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 14 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 14 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 15 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 16 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 17 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 18 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 19 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 44 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 46 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 46 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 47 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 51 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 43 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 47 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top