x

Геополитикийн домог туульсаа орхицгооё!

Украин, Орос гээд бүгд ярьж байна, үнэн худал бүү мэд... Гэхдээ заавал геополитик мэдэх албагүй зүгээр л эрүүл ухаан, энгийн логикоор ойлгож болох хэдэн зүйл бий шүү. Юуны өмнө юу хийсвэр, юу бодитой гэдгээ ялгаж харах. Оросыг өмөөрч буй хүмүүсийн ихэнх нь дэлхийг Total War, Red Alert-2 ч юмуу нэг тийм PC-ний стратегийн тоглоом шиг төсөөлөөд байх шиг. Тэнд ч Америк ялсан, энд ч НАТО өдсөн, энд ч хил дагуу пуужин танк бөөгнүүлсэн нтр гээд, хэдэн улс хэдэн бүлэглэл хоорондоо үзэлцээд, хэн нь ялахаа үзэж буй PC тоглоом шиг.

Орос гэдэг аугаа хүчин долларын хүлээсээр дэлхийг захирсан Барууны неоколончлогч нарын эсрэг ганцаараа сөрж буй л гэнэ. Яахав, мэдээж их гүрнүүдийн өрсөлдөөн байдаг л биз, гэхдээ тийм үлгэр домог туульс бол 21-р зуунд байхгүй ээ. “Барууныг сөрөгч аугаа Орос” гэдэг бол хийсвэр ойлголт, харин орос хүний амь нас бол бодит зүйл.

Жишээ нь Украйнчууд амь амьдрал, зам дэд бүтэц, аюулгүй байдлаа хамгаалж хавьгүй бодитой зүйлийн төлөө тулалдаж байна. Харин оросууд “НАТО-гийн аюул”, “Эх орны стратеги” гэх мэт. бодитой бус, хийсвэр зүйлийн төлөө, явж явж Путины дэглэмийн төлөө л тулалдаж байна. Оросуудын айлгаад байгаа НАТО нь явж явж нэг ТББ юм, хүсвэл Орос өөрөө элссэн ч болно. НАТО яаж орос орны хөгжил дэвшилд яаж саад болсон бэ? Яг өнөөдрийн байдлаар Путин өөрөө Орос хүмүүст, Украйн хүмүүст НАТО-оос илүү аюул учруулж, оросууд нь өөрсдөө дургүй байхад манай мояа, соц гарууд л элдэв геополитикийн домог туульсынхаа хүрээнд оросыг шүтэж, барууныг зүхсээр. Хийсвэр домгоо орхиод, бодит зүйлсийг илүүд үзэх нь 21-р зууны хандлага юм, дэлхий даяараа үүнийг ойлгочихсон Оросын эсрэг зогсоод байгаагаас биш хэн нэг барууны неоколончлогч дарлаад, өрсөлдөөд, хүчээ үзээд байгаа юм биш. Манай улс төрч нар өөрөө шал тэнэг үг хэлчихээд, хүмүүс муулангуут “асар том хүч зориуд захиалгаар муулж байна” гэж сүржигнэдэг шиг л юмуу даа.

Хүмүүс бурханд өргөл барьдаг ч үнэндээ хамба лам авдаг, цэргүүд эх орны төлөө байлддаг ч үнэндээ нэг дарангуйлагчийн төрийн аппаратыг хамгаалсан төдий байж таардаг. Авлигажсан улс оронд бол түшмэлүүдийн нь бахархаж омогших төрт ёс, эх оронч үзлийн цаана зүгээр л төрийн аппарат, авлигын системээ хамгаалсан өчүүхэн амбиц л нуугдаж байдаг юм шүү. Казахстаны төр, улс орон гаднаас харахад хэчнээн баялаг сайхан, хүчирхэг. Гэлээ гээд иргэд нь орхигдсон учир сая тэсэрсэн. Орчин үед хүний амь нас, ахуй амьдралаас илүү үнэтэй хийсвэр үзэл гэж байх жамгүй.

Red Alert тоглоомд л олон танк, цэрэг цуглуулаад, алтны машинуудаа хамгаалсан нэгнээ “хүчирхэг” гэж ярьж болно. Харин бодит амьдралд улс орны хүчирхэг эсэхийг төрийн тэргүүнийх нь хэр “күүл” харагдахаас биш, хэр мундаг геополитикийн домог туульс дэлгэж тавьж байгаагаар нь биш, ерөөсөө л ард иргэд нь яаж амьдарч байгаагаар л дүгнэнэ. Жишээ нь хойд солонгосын Ким Жон Уныг танихгүй хүн дэлхийд үгүй, тэр аугаа стратегич. Эсрэгээрээ өмнөд солонгосын ерөнхийлөгч хэн ч юм бүү мэд. Путин хувь улс төрчийн хувьд маш күүл, хажууд нь Жое Байдэн зөнөг өвгөн. Гэхдээ чи америкт амьдрах уу, орост амьдрах уу гэвэл америкаа л сонгоно. Төр бол мэнэжмэнт хийдэг инстүүц болохоос өнгөрсөн зуунууд шиг тахин шүтдэг, даган намирдаг тийм юм байхаа больсон. Энд тэндээс уншсан геополитикийн домог туульсаа орхиод, бодит амьдрал, хувь хүнээ ярих нь 21-р зууны хандлага шүү. 

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 7 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 13 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 3 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 12 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 12 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 13 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 14 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 15 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 16 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 17 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 42 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 44 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 44 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 45 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 49 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 41 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 45 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 45 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top