x

АТГ-аас Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийг битүүмжилжээ

Өчигдөр орой АТГ-аас есөн хүний бүрэлдэхүүнтэй баг очиж, Дарханы хат төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоон битүүмжилжээ. Уг ажиллагаа сүүлийн үед шуугиан тарьж буй Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой аж. Тодруулбал, Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчдийн тоонд багтаад байгаа “сахал” хэмээх Т.Эрдэнэбилэгийн хөлийг тушихын тулд уг арга хэмжээг авсан бололтой.

Хөгжлийн банкнаас сүүлд зарласан, шүүхэд нэхэмжлэл гаргасан чанаргүй зээлүүдийн тоонд Т.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий гэж үзэж байгаа “Кью Эс Си” компани багтсан бөгөөд төлөгдөөгүй зээлийн өр 212 тэрбум төгрөг хэмээн зарласан билээ. Тодруулбал, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 онд 71.3 сая ам.долларын зээл авсан нь төлөгдөлгүй 212 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгээд байгаа юм байна.

Харин Хөгжлийн банкнаас гаргасан мэдээллээр хар төмөрлөгийн болон цементийн үйлдвэрүүд дээр ямар нэг өр төлбөр зарлагдаагүй. Хөтөлийн цементийн үйлдвэр дээр 2012 оны сонгуулийн өмнө авсан 61,2 сая долларын зээл мөн эргэн төлөлтийн хоцрогдолтой явсныг Хөгжлийн банкнаас нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн юм байна. Мөн одоо яригдаж буй  “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.долларын зээлийн өрийг ч бас УДШ-ийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, 192,6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм байна.

Гэвч сүүлд үүссэн дуулианы дараа /2022.02.21/ Нийслэлийн прокурорын газраас өмнө Хөгжлийн банктай холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, материалыг өөр дээрээ татаж хянаад 19-ийг нь дахин сэргээхээр АТГ-т шилжүүлсэн юм байна. Өмнө нэгэнт шүүхээр орчихсон, иргэний журмаар шийдвэрлэгдчихсэн зээлийн асуудлыг дахин сэргээж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр АТГ-т шилжүүлсэн нь сонирхолтой биш гэж үү?  

Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд, Хөтөлийн цемент болон "Кью Эс Си" дээр лав зээлийг зориулалтыг өөрчилсөн буюу "мөнгө угаасан" асуудал лав яавч гарахгүй. Цементийн үйлдвэрийн хувьд Засгийн газраас дэвшүүлсэн хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг импортын хараат байдлаас гаргахын тулд санхүүжүүлсэн зээл. Монполимет, МАК болон Хөтөлийн цементийн үйлдвэрт яг ижил нөхцөл, ижил шаардлагаар зээл олгосон. Харин Хөгжлийн банк өөрөө дундаас нь нэг төгрөгөөр, нөгөө нь доллараар эргэн төлөлтөө хийх ялгавартай нөхцөл өгснөөр маргаан гараад байгаа гэж сонссон юм байна. "Кью Эс Си"-гийн хувьд  Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминалыг аль 2015 онд бариад ашиглалтад өгчихсөн.

Тэгэхээр одоо өрнөж байгаа үйл явдлыг харвал Хөгжлийн банкны зээлийн асуудал аль хэдийн савнаасаа хальж, бүлэглэлүүдийн зодооноо ил гаргаж эхэллээ. Энэ янзаараа тун удахгүй "сахал" Эрдэнэбилэгийг баривчиллаа, цагдан хорилоо гэж сонсогдох вий. Өр төлбөрөөр шалтаглаад МАН-ынхан өмнө төрийн өмчид байгаад хувьд очсон компаниудыг буцааж авахаар зориглож ч магадгүй. Тийм шалтаг үүсгэхийн тулд л Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийг битүүмжилсэн байж таарна. Тиймгүй байсан бол одоо үүсээд байгаа асуудлаа яая гэж байж өмнө шүүхээр шийдэгдчихсэн зээлийн асуудлуудыг сэргээж шалгана гэж байх уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • bold (172.69.252.134)
    ene avilgatai temtseh gazar gej 1 avilgalda idegdtsen gazar bhima. zaaval tor barij bga namin dallgavar avdag. esvel socialaar shuurhaar l 1 shalgahiin. oorsdiin gsn tolgoi bnu solongosin avilgaltai temtseh gazar prokuroruud darga tsereggui l barij horih yum
    2022 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Луйварчидыг сөнөө
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Хатуу шийтгэмээр байгаан. Хөрөнгий нь хуу хам. Бусад улсын эрх ашгаа хамгаалж байгаагаас суралцдаг болоосой. Амиа ч хайрлахгүй тэмцэж байна да. Гэтэл Монгол маш муу бна.
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Сул цалинг шийдсэн биз дээ?
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • irgen (172.69.252.150)
    za Darkhani tumurlug butsad saikhan ajillah sain tsag irj bna daa
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
    • Үнэн бол сайхан л байна
      2022 оны 02 сарын 28
  • ганбаатар (172.69.252.132)
    шүүхэд шилжүүлсэн нэрээр хүүгий нь зогсоодог арга хэрэглэсэн залилан юм биш үү
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
    • Ээгий
      Банкны хүү зогсдоггүй шүү
      2022 оны 02 сарын 28
  • Зочин (172.70.147.146)
    Darhanaar toirood hujaa ezentei bur tomor zam sagaad uildvert 2 kompani bha hyarad ajilchidtai ted tomorlogiin hudriin uutlrhai tomriig avj uragshaa achuuldag
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.70.147.146)
    Za bolidoo tatvar tologchdiin mongoor koncess nertei toriin kompaniig huviin bolgood oroo tolohgui bgaa n shudarga uu toriin omchiig uneguuduulj zavshlaa tord avah yostoi
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Ene.sahal erdenebilegiin eeriihen bijuulsen hunuu sahaliig emeersen ym baihiin mongol uls d gantc gaitai hun ter n ene bolohgui ym bolgond orootcoldoj shuuhiig bazsan hun gn anhan dund shatnii deed shatnii shuuh shudraga.eh ornii emnees ajilaasai
    2022 оны 02 сарын 27 | Хариулах
  • Салаавч (172.70.92.166)
    Энэ эзнээ барьсан хэрэг үүү хахаха шал худлаа шааж байна
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Залуу (172.69.252.148)
    АТГ шүүх прокурор МАН ын хатгаасаар ажилладаг бол явцгүй шүү нэг өдөр өөрсдөд нь хариу нь ирнэдээ
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Сахал пидду нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг менежментиын хувьчлалаар аваад юу ч хийгээгүй. Гол зорилго нь нэр дээр нь байсан Төмөртэйн ордын төмрийн хүдрийн баяжмалыг хятад руу экспортлоод хэдэн зуун тэрбумыг олсон. Элбэгдорж Сайханбилэг 2 той хамт шалгах нь зөв.
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
    • Сахал-хулгайч
      яг тийм шүү
      2022 оны 02 сарын 26
  • Зочин (172.69.45.132)
    Мэдрэл нь муудах дээрээ нэмээд солиорчихож Монголын Төр бөөр эргүүтсэн
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.70.147.146)
    Улс үнэгүй өгсөн өмчөө буцааж аваад дээрээс нь зээлээ төлүүл
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
    • Ламбугай
      Улс өгч болсон юм.Буцаагаад авчихаж болох байлгүй дээ.
      2022 оны 02 сарын 26
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо саяхан Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 7 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 2 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 11 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 11 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 12 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 13 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 14 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 15 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 16 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 41 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 43 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 43 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 44 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 48 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 40 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 44 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 45 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top