x

Э.Бат-Үүл: Данхар төрөөс хөлжсөн дарга анги Монголын ардчиллыг гутааж байна

Өнөөдөр Үйлдвэрчний соёлын ордонд болсон МоАХ-ны үндэсний зөвлөгөөнд Хорих 409-р ангид ял эдэлж буй Улсын баатар Э.Бат-Үүл мэндчилгээ дэвшүүлж захидал илгээжээ. Э.Бат-Үүл баатрын захидлыг түүний охин Б.Хулан Үндэсний зөвлөгөөнд оролцож буй МоАХ-ны гишүүд, төлөөлөгчдийн өмнө уншиж танилцуулсан юм. Энд уншиж, танилцуулсан Э.Бат-Үүлийн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна. Тэрээр журмын нөхөддөө хандаж ийн бичжээ.

"Хүндэт хатагтай ноёдоо!

Хүндэт ардчилалын баатруудаа!

Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөлгөөнд оролцож буй эрхэм та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

Миний бие 409-р хорих ангиас ардчиллын баатрууд та бүхэнтэй мэдчилж байна. Хорих ангийн дөрвөн ханын дунд хавчуулагдан суухдаа, эрх чөлөөний гэр орон болох ардчиллаа улам ихээр хайрлан, та нарыгаа хүндэтгэн биширч сууна. “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох” хэмээсэн манай ардын үг бидний үзэл санаа, ухааны орой болсон үг ажээ. Эрх чөлөөний гэр-ардчиллыг бүтээн босгосон нь та нар шүү!!!

Хүнд, өөрийн өнгөрсөн үеийн дорой хоцрогдсон байдлаа өнөөгийн ахиц дэвшилтэй харьцуулахаас илүүтэй, өрөөлийн давуу, илүү байдалтай одоог жишиж сэтгэл тавгүйтэн, бачимдах гэм байдаг. Мөн олон хүнд эрх чөлөөтэй, эрээн алаг амьдралаас нийтээрээ тэгш дорой, нэг хэвийн амьдрахыг дээрд үздэг далд ухамсар бий.

Ийм сэтгэлийн эмгэгүүд газар авсаар нэг мэдэхэд бүгдийг тэгшитгэн ядууруулах, хуарангийн үзэл санааг өнгө өнгөөр цэцэг алгалсан эрх чөлөөнөөс өндөрт өргөмжлөн мандуулах бурангуй ёс нийгмийг эзэмддэг. Үүнийг овжин ашгилж менежемент хийж чадах, эрх мэдлийн “шуналтан” дарангуйлагч болох боломжтой.

Өнөөдөр манай нийгэмд эрх чөлөөг золиослон, нийтийг тэгшитгэх социализм буюу хуарангийн үзэл санаа газар аваад байна. Хачирхалтай нь энэ бурангуй ёс залуу үеийг эзэмдээд байна. Тэд социализмд эрх чөлөөгүй амьдрахын зовлонг үзээгүй болохоор андуурч байгаа нь мэдээж. Болдог бол бүгдийг нь Хойд Солонгос явуулж, хүсээд буй хуарангийн амьдрал нь ямар болохыг хэсэгхэн ч гэсэн мэдрүүлэх юмсан гэж хаяа би боддог. Манай нийгмийн далд ухамсарт бат суусан социализм монголчууд бидний эрх чөлөөг дарах мөчөө хүлээгээд сууж байна.

Хэрэвзээ, зөв менежемент хийгээд энэ далд ухамсарыг сэрээн, дарангуйлал тогтоож чадах айхтар авьяаслаг популист гараад ирвэл “эрч чөлөө” үгүй болно. Энэ авьяаслаг популистийг хоёр хөрш дэмжвэл Монгол Улс гэж байхгүй болно. Ийн бодож суухад бас нэгэн зөрчилдөөний учрыг ерөөс би ойлгохгүй хэвээр байна.

Өнөөх социалзмыг хүсээд буй эхний тааралдсан залуугаас мөрөөдлийн улс чинь аль вэ хэмээн асуувал, америк, англи, япон, солонгос, австрали, герман, швед гэж хариулах болов уу. Аялахыг, амьдрахыг, суралцахыг хүсэн мөрөөдөж буй эдгээр улс гүрнүүдийн үнэт зүйлс нь юу бэ? хэмээн асуувал ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, эрх тэгш боломж, энэрэнгүй хүмүүнлэг нийгэм, шудрага ёс гэж хариулах байх.

Тэгвэл залуус минь!!! тэртээх 90 онд энэ бүх үнэт зүйлс ардчилсан хувьсгалаар та нарт ирсэн юм. Өөрийн гарт буй энэхүү эрдэнээ өнгөлөн зүлгэж, хүндлэн, хамгаалж чадваас мөрөөдлийн улс болон хөгжих бүхий л боломж та бүхэнд байна.

Харамсалтай нь цадигаа алдсан шудрага бус байдал, данхар төрөөр бизнес хийн хөлжиж байгаа, нүүрээ хувиргасан мөнөөх дарга анги чинь Монголын эрх чөлөө, ардчиллыг гутаан, нүүрээ хийх газаргүй болгож байна.

Хоёр хөршийн хатгалгаар, хоноцын сэтгэл өвөрлөн, ардчилсан Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлэгч эдгээр увиагүй хүмүүсээс ардчиллаа аваръя гэвэл МоАХ-ныхон та бид яаралтай эвлэлдэн нэгдэж, шудрага ёсны төлөө тэмцэх цаг болжээ. 

Яг одоо шудрага ёс ус агаар мэт хэрэгтэй байна! Дөрвөн ханаар хашигдсан шоронгийн умгар өрөө маань дөрвөн зүгт тэлэн социализмын “хуаран” битгий болчихоосой хэмээн залбирч сууна даа, Бат-үүл нь!

2022.02.14 өдөр 409-р хорих анги” гэсэн байна. 

Э.Бат-Үүлийн захиодлыг уншиж танилцуулсны дараа түүний охин Б.Хулан 30 гаруй жилийн амаргүй тэмцлийн мөч бүрт аавтай нь хамт Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зориглон тэмцэж, аль ч үед аавыг нь өмгөөлөн хамгаалж, гэр бүлд минь сэтгэлийн их тэнхээ хайрладаг журмын нөхдөд нь гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Бат-Үүлийн охин Б.Хулан эцэст нь аавынхаа хэлэх дуртай “Ертөнцийн нарыг дэлхий тойрон эргэдэг шиг хүмүүний амьдрал эрх чөлөөг тойрон эргэдэг жамтай” гэх үгээр яриагаа дуусгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (162.158.178.44)
    Энэ хүн АРДЧИЛАЛ гэдэг үг цээжилсэн хэрнээ СОЦ, КОМ -оор сэтгэдэг л хүн сүг юмуу хаашаа юм
    2022 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Сайн ойлгож уншаач өөрийгөө доош нь хийж байх хэрэг бнаа. Ухаан чинт хүрэхгүй бнадаа
      2022 оны 02 сарын 22
  • Зочин (172.69.252.142)
    Өөрийгөө л хэлээд байна аав чинь охин минь
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.70.92.166)
    Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үнэн үг шүү
    2022 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зоч (172.69.252.148)
    Социализм руу эргэж орох гэж байна, ардчиллыг мөхөөх гэж бна энэ тэр өол зүгээр л тархи угаалт. БатҮүл ганцаараа болон АН л ардчиллыг хамгаалаад байгаам биш. 90 онд ардчиллыг ахд түмэн бүгдээрээ дэмжиж бий болгосон. Харин ард түмний сэтгэл зүй дээр тоглож БатҮүл түүний нөхөд эх орноо цөлмөж худалдаж баяжсан
    2022 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (162.158.178.44)
    юм аа хийцэн юм чинь 3 жил тэсчүүл болоо
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Баагий (172.69.252.148)
    Ардчилсан авилгачдын гэр биз дээ.Бүү андуу бич.
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • оргил (172.69.252.140)
    АХ анхдагч нартаа мөнгөөр хийсэн батламж өгнө гээд 2,3 жил боллоо. юу болсон хүлээсээр байгаад зарим нь үхсэн шүү. энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол нийтэд лав днлгэнэ цаашлаад шүүхэд өгнө надаас лав 350000 төгрөг авсан миний мэдэх хэдэн хүн би шүү. мөнгөө буцааж авъя. тэгсэн мөртлөө чимээгүй нууцаар хурал хийж байдаг. би ямар ч АХ ны хөдөөний анхдагч
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
    • Abah
      Яасан юм авч ханадаггүй сда нар вэ. Үндсэн хууль бичсэн гээд бас баахан юм авч ханадаггүй хэсэг хүмүүс бий. Одоо больж үз.
      2022 оны 02 сарын 19
  • Зочин (172.69.45.132)
    Үхсэний ардчилал
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 17 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 16 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 16 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 17 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 18 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 19 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 20 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 21 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 48 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 48 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 49 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 53 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 45 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 49 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 50 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top