x

Н.Учралын боов гэснээс 70-аад оныхон яана аа...?!

УИХ-ын гишүүн Н.Учралын тойргийнхоо ахмадуудад тараасан ул боов, боов авсан ахмадуудаас бусдынх нь дургүйг хүргэв. Түүнийг анзаарсан Н.Учрал гишүүн ч ам хуурай өнгөрсөнгүй, “Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гуравдагч нөхдүүд тайван байна уу” хэмээсэн нь бүр ч гал дээр тос нэмэв. Товчхондоо "Малаа яаж маллахаа та нараар заалгахгүй ээ" л гэж байна. Баян хүн өгснөө, ядуу хүн авсанаа мартдаггүй.

Үнэхээр баян хүн буян санаж өгдөг бол заавал тойргийн ахмадууд гэж алагчлах хэрэг юу байна. Хүрээний бүх ажилгүйчүүд, орох оронгүйчүүдийг эс гэхэд ядаж нэг дүүргийн хэмжээнд буян хийх хэрэгтэй биз дээ. Гэвч зорилго нь өөр л даа. 2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 53 мянган сонгогчийн санал авсан цорын ганц нэр дэвшигч бол Н.Учрал. Дөрвөн жил боов тараасны хүч шүү дээ. Н.Учралын боов хүчтэй...

Ажиглаад байхад Н.Учралыг тойргийнх нь сонгогчдын нэлээд хэсэг "баян хүн буянтай" гэж итгэж сонгодог бололтой юм. Гэвч энэ мөнгө иргэн Н.Учралын халааснаас гардаггүй гэдгийг санах хэрэгтэй. УИХ-ын гишүүдэд "тойргийн мөнгө" гэж хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийн нэлээд хэсэг нь иймэрхүү зардалд явдаг. Үлдсэн нь хаашаа орсон бэ гэдгийг сонгогчид нь өөрсдөө асууна биз.

Ул боов тараах энэ уламжлалыг Н.Учрал ч анх гаргаж ирсэн ч юм биш. Бүр 2000-аад оноос аварга Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гэх мэт морь, бөхөөр мэргэшсэн хөдөөх имижтэй хэсэг гишүүд сар шинээр тойрогтоо очихдоо хүмүүст “гарын бэл” гэж атга ааруул, уут чихэртэй явдаг байсан нь яван явсаар “хотын соёл” болтлоо хавтгайрч, төсвийн мөнгө рүү ч орж, УИХ-ын хамгийн залуу гишүүнд /2016 онд 27 настай УИХ-д сонгогдсон/ хүнд хэлбэрээр халдварласан нь энэ. Жилийн жилд л “Учралын боов” улс амьтны амны зугаа болдог ч тоож байгаа ч юмгүй. Ичиж зовохоо ч бүр болиод имижээ болгосон янзтай.

Уг нь бол УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүн сонгогчдод санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх нь хуулиар хориотой. Үүнийг сонгогчийн саналыг худалдаж авах буюу “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн үйлдэлд тооцдог. Орос, Монгол хоёроос бусад оронд бол гэмт хэрэг, шууд огцорно. 

Гээд дэлхий сөнөхөөс аврагдахын тулд зуслан руугаа зугтдаг шинэ үеийн шинжлэх ухааны доктортой ийм асуудал яриад илүүц биз дээ. Дэлхий сөнөнө гэдэгт итгэсэнд нь биш, дэлхий сөнөхөд өөрийнх зуслан үлдэнэ гэж итгэсэнд гай зовлон нь байна.

Африкийн Гана улс 2,5 сая хүн амтай. Английн колони байгаад 1957 онд тусгаар тогтнолоо олсон. 1992 онд манайхтай зэрэг парламентын засаглалд шилжсэн, ардчилсан улс. 2016 онд тус улсын “эдийн засгийн асуудлуудыг шийдэж, авлигатай тэмцэнэ” хэмээн амлаж сонгогдсон Ерөнхийлөгч Акуфо Аддо 110 сайдтай нүсэр Засгийн газар байгуулжээ. Сайд бүр сарын $4,000-ын цалинтай, доод тал нь хоёр автомашин, үнэгүй шатахуун, орон сууц, урсгал зардал, хувийн хамгаалалтаа улсаас хангуулдаг.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тус улсын эдийн засаг төдийлөн сайжраагүй бололтой. Зургаан сарын өмнө тус улсын парламентын гишүүн сонгогчиддоо будаа тараасныг залуучууд нь эсэргүүцэж, “Бидэнд үнэгүй будаа хэрэггүй, харин ажлын байр хэрэгтэй” хэмээн шуудаатай будааг буцааж шидэж, хөөж явуулж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Монголын залуус ийм болсны дараа л Н.Учралын боов ч гэсэн моодноос гарч, ахмадууд айлын хүүхдээс алга тосолгүй, тэтгэврийнхээ мөнгөөр санаа амар амьдрах, аялж зугаалах цаг ирэх байх даа.

Хэрэв тийм цаг ирэхгүй бол... Хэдхэн жилийн дараа бид өөрсдөө эцэг, эхийнхээ байранд очино. Хамгийн эхний ээлж нь далаад оныхон. Арав, арван таван жилийн дараа таягаа тулаад араас нь явна. Тэгээд Н.Учралтай адилхан бас нэг баян айлын бардсан хүүхдийн өмнө алгаа тосоод “Богд оо, боов хайрла” гээд зогсч байвал тэр үед “төр засагтаа” л битгий гомдоорой доо...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.134)
    Доржханд, Одонтуяа нарын зөв.
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.70.92.254)
    Зөвхөн өөрийн намын ахмадууддаа өгдөг гишүүд бас байна!
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 7 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 13 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 9 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 18 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 18 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 19 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 20 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 21 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 22 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 23 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 48 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 50 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 50 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 51 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 55 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 47 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 51 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 51 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top