x

Сайжруулсан шахмал түлшний дампуурал

Олны хэлдгээр “дрондоо чирэгдэж” ажлаа өгсөн Н.Уртнасан сайдын албыг аваад байгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тамгаа авсныхаа маргааш /өчигдөр/ шууд “Тавантолгой Түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Тэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай “газар дээр нь” танилцаж, зарим нэг үүрэг чиглэлүүдийг өгчээ. Тухайлбал, түлшний асалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн ойр орчмын бохирдлыг арилгахын тулд ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мөн саяхан гал гарсан баруун бусийн үйлдвэрийг нүүлгэж, шинээр барих гэх мэтчилэн 5-6 үүрэг чиглэл өгсөн байна.

Товчхондоо шинэ сайдын шийдэх ёстой олон асуудлын нэгдүгээрт “түлшний” асуудал эрэмбэлэгдсэнгүй. Түүнээс өмнө түлшний чанар, стандартад хяналт тавьж ажилласан мэргэжлийн хүмүүс “2019 онд баталсан MNS5679 стандартыг шинэчлэх, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүнд ашиглаж байгаа түүхий эд болон зуухны стандартыг сайжруулах шаардлагатай” гэсэн боловч сайдын өгсөн үүрэг даалгаар энэ хүрээнээс хальсан л байдаг юм.

Үйлдвэрийн орчны бохирдлыг арилгах, ногоон байгууламж барих гэх мэт нь тус яамны хийх ёстой ажил мөн боловч яг өнөөдрийн нөхцөлд Улаанбаатарын утааг бууруулахад шууд нөлөөлөх хүчин зүйл мөн үү? Түүнээсээ өмнө түлшний чанарын тухай эхлээд ярих ёстой биш үү. Ер нь тэгээд түлшний үйлдвэрлэлийг хариуцаж байгаа Эрчим хүчний сайд нь яагаад дуугардаггүй юм? Ерөөсөө Н.Уртнасан сайдыг огцруулсан нь утаагүй түлштэй холбоотой байсан уу? гэх мэт олон асуудал урган гарна.

Мөн түүнээс илүү сонирхолтой асуулт бол дэлхийд 50-60 жилийн өмнө бий болоод одоо хүртэл ашиглагдаж байгаа /хамгийн ойрын жишээ манай өмнөд хөрш/ утаагүй түлшийг яагаад монголчууд цоо шинээр бүтээх гээд, бүтэлгүйтээд яваа юм. Технологийг нь тэр хэвээр нь оруулж ирээд түүхий эдээ гаргаад үйлдвэрлэх боломж манайд байсан уу?  

Явж явж утаагүй түлшийг бий болгосон ганц шалтгаан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд зориулсан богино хугацааны тренд, завсрын ажиллагаа л байсан юм биш үү? Тийм биш бол яагаад хоёрхон жилийн өмнө баталсан стандартаа "хоцрогдлоо, сайжруулъя" гэж ярих болов? Түлшний шаталтыг сайжруулахын оронд шаталтыг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярих нь шийдвэрлэх арга зам мөн үү?!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 2 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 4 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 13 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 13 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 14 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 15 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 16 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 17 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 18 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 43 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 45 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 45 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 46 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 50 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 42 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 46 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top