x

Нийгмийн давхраажил

Яг энэ цаг үед энэ сайхан ном дахин хэвлэгджээ. Уг номны өмнөх үгийг бичсэн Ш.Түдэв профессор “Өнөөдөр манайд энд тэндэхийн онол, номлол хөгжлийн загвар тулгах явдал газар авчээ. Мэдэхийгээ л зөвлөдөг гадны зөвлөхүүдийг ойлгож болно. Харин бусдын ам хэт харвал юунд хүрдгийг арьс махан дээрээ мэдэрсэн бидний монголчуудын хувьд гадны элдэв онол номлолд тэгтлээ шохоорхох болсон нь түүхээсээ огтхон ч сургамж аваагүйн шинж гэлтэй. Ийм үзэгдлийг Оюун ухааны гуйланчлал гэдэг нь энэ байх” гэж буулгажээ.

Монголын нийгмийн бүтэц, давхраажил, хөгжил, хандлага яах аргагүй маш чухал сэдэв. Бидний яриад бас хайгаад байдаг нөгөө үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэстний хувьд ижилсэл, нөгөө талаасаа дэлхий дахинаа үндэстний ялгарал, тодотгол, танигдахуй буюу National болон Global Identity-г суурь хэсэг мөнөөс мөн. 

Ийм учраас номын автор Х.Гүндсамбуу “20 дугаар зууны монголын нийгэмд шашны болоод иргэний, колони атлаа холбооны, тусгаар мөртлөө автономи, уламжлалт хэрнээ орчин үеийн, Төв Азийн зулайг эзэлсэн хэрнээ хот улс шиг, дагуул хийгээд жийргэвч, нэгдмэл гэтэл хуваагдмал, нэг улс атлаа нүүдлийн болон суурин иргэншил хосолмол, дорно дахины мөртлөө барууны маягийн, мал аж ахуйн байтлаа үйлдвэржсэн, хувьсгалын ба шинэтгэлийн гэсэн тодотгол зүүлт тохирно, нийцнэ. Монголын нийгэм үнэхээр олон тал, талст, ирмэг, хажуутай. Энэ бүхэн нь харийн эрхшээл, эзэрхийллээс тусгаар тогтносон бүрэн эрхт улсад, нүүдлийн феодализмаас социалист байгуулалтад, өнөөгийн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн гурвал шилжилтээр нөхцөлдсөн юм. Тийм болохоор гадныхан төөрөлддөг, андуурдаг, эндүүрдэг, будилдаг, ташаардаг. 20 дугаар зууны монголын нийгэм бол нийгмийн шинжлэх ухааны танин мэдэхүйн гайхамшигт лаборатори” гэж дүгнэжээ.

Цаашилбал өнөөгийн монгол сонгодог ардчиллыг шууд хүлээн авах уу, тийм чадвар, чадавхитай юу, эсвэл арай доод эрэмбийн нэгдэхүйн ардчилал зохих уу, “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” байгуулахын тулд нийгмийн ангиуд зохиомолоор хуваагдах бус харин жам ёсоороо нийгэм өөрөө давхраажих ёстой гэдэг өнцгүүдийг хөнджээ. Мөн монголыг нийгмийн ангийн бүтцийн үүднээс биш, давхраажлын үүднээс судлан шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай онцолжээ. 

Энэ номтой цуг дараах 3 ярилцлагыг бүтнээр нь үзээд, уншвал маш гоё нийлмэл контент болохоор санагдаж байна.

1. Нийгмийн сэтгэл зүй

2. Монгол Улсын гранд стратеги

3. Нийгмийн тэгш боломж

Боол, каст, зиндаархал, анги гэсэн үндсэн 4 тогтолцоон дунд нийгмийн давхраажил хэлбэржиж ирсэн түүхтэй аж. Энэ үүднээс харвал манай нийгмийн хөгжил зарим талаараа урагшаа биш хойшоо яваад байгаа мэт. П.А.Сорокин нийгмийн давхраажлыг эдийн засаг, улс төр, мэргэжлийн давхраажил гэж 3 хуваасан байдаг бөгөөд энэ гурав цаг үргэлж хэлбэлзэж байж улс нийгэм хөгждөг тухай өгүүлжээ. Цаашилбал Л.Гумилевын мөчлөгийг онолыг холбож өгсөн нь сонирхолтой байв. Мань эр нийгмийн давхраажлын 4 дэх бүрдэл бол мөчлөг гэж үздэг юм байна. Гумилев энэ мөчлөгийн хугацааг 500 жилээр тооцсон аж. 

Хамгийн сонирхолтой нь Паретогийн алдарт онолыг математик, статистикт нухацтай задлан шинжилсэн боловч батлагдаагүй, ялангуяа нийгмийн өмчийн үед энэ хууль бүр гаждаг гэж бичсэн байна.

Нийгмийн буурай хөгжилтэй орнуудын улс төрийн давхраажил төдийлөн тодорхой бус дүр нь тэгш өнцөгт хэлбэртэй байдаг бол орчин цагийн нийгэмд энэ дүрс конус маягтай байдаг. Гэхдээ нийгмийн хувьсгалын үед энэ конусын толгой огтлогдож, трапец маягтай болно. Улс төрийн дээд давхраа эрх мэдлээс буухтай зэрэгцэн шинэ үе дээшээ гарна. Гэвч тэд саяхныг хүртэл доод давхраанд байсан, бусадтайгаа зиндаа, хэргэм, нас ойролцоо тул нэр сүр нь мандсан ч жирийн түмэн, олон нийтээс тодорсон болохоор нийгэмд хүндлэгдэх, дээдлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх тал дээр тааруухан. Улмаар улс төрийн толгойд дахиад цөөн хэдэн хүн гарч, байр сууриа бэхжүүлэх агаад энэ хэрээр нийгэм хүнд сурталжилж, улс төрийн өөрчлөлтүүдийн тар танигдаж, гол төлөв засал чимэглэлийн шинжтэй мэдэгдэнэ гэдэг айхтар дүгнэлт хийсэн байна. 

Товчхондоо улс төрийн тэгш бус байдал, улс төрийн давхраажил хэзээ ч устаж арилахгүй гэжээ. 

Энэ нийтлэлийн дагуу их хэлмэгдүүлэлтийн үед бид яах аргагүй мастер болон эдвансэд сэтгэгчиддээ хядаж, пирамидын оройгоо огтолж аваад, морь унасан толгойгүй хүн шиг мозаик нийгмийн рүү шилжсэн мэт.

Улмаар зохиолч "Нэг улс – Хоёр иргэншил" тогтолцоо нь 20 дугаар зууны монголын нийгмийн хөгжлийн гол үр дүн, тодорхойлогч шинж мөн гэж дүгнэсэн нь маш сонин байлаа. Түүнчлэн 1990 онд монголд зөвхөн ардчилсан хувьсгал болоогүй. Үймсэн олны болон номенклатурын хувьсгал зэрэгцэж, гурамсан, гурвалсан хувьсгал болсон гэж дүгнэжээ. Энэ гурван хувьсгалын сэргэлт, хувирал, өөрчлөлт, эргэлт, өгсөлт, уруудалтаар 21 дүгээр зууны монголын хөгжил тодорхойлогдоно гэж маргажээ. Иймээс монголын нялх ардчиллыг нүдний цөцгийн мэт хайрлах ёстой сануулжээ. 

Цаашилбал нийгмийн давхраажил өмч хөрөнгө, орлого баялаг, хүч чадал ба засаглал, мэдлэг боловсрол, мэргэжил мэргэшил, ажил хөдөлмөр, гишүүнчлэл ба харъяалал, шүтлэг ба чин эрмэлзлэл, үнэт зүйл, нэр төр, нийгмийн гарал ба яс угсаа, нүүдэл ба сууршил, газар бэлчээр, гэрлэлт ба айл гэр, садан төрөл ба танил тал, хүнд суртал ба түшмэл ёс, шашин гэх зэрэг олон хүчин зүйл, бүрдэл байдаг тухай сайхан тайлбарлажээ. 

Эцэст нь зохиогч монголын нийгмийн давхраажлыг хот хөдөө, дээдэс доодос, завсрын бас ёроолын бүлгүүдээр тодорхойлохыг зорьсон агаад өнөөгийн язгууртнууд буюу дээдсийн давхрааг улс төрчид, баячууд, содон хүмүүс гэсэн 3 бүлэгт хувааж, доодсын давхрааг ажилгүйчүүд, ядуучууд, бүр задлаад хур ба шинэ баячууд, малчин ба зээлийн баячууд, улс төрч-бизнес баячууд, тэнэмэл хүүхэд, биеэ үнэлэгчид, хоригдолууд, далдуур ажил эрхлэгчид, оюутнууд, сүсэгтнүүд гэх зэргээр завсрын бүлгүүдийг нарийвчилжээ.  

Дүгнээд монголын нийгмийг хуучин цагийн галуун хүзүүт ваараар дүрсэлсэн бөгөөд алсдаа манай нийгмийн давхраажил ромбо дүрсэд шилжих зүй тогтолтой гэдгийг бичжээ. 

За за цаашаа өөрсдөө уншина биз ээ...

Өө нээрээ, энэ номыг одоо миний үзэж байгаа Солонгос сериал болох Пентхаус ингэдэг киног үзэнгээ зэрэг умшвал бүр сайхан амттай, панчаантай болно шүү гэдгийг хэлэхээ яг мартах гэж байна:)))

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 8 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 17 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 17 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 18 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 19 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 20 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 21 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 22 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 47 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 49 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 49 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 50 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 54 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 46 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 50 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 50 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top