x

"Тусгаар тогтнолын өдөр" хэмээх үзэл суртлын дайн ба Оросуудын өгсөн "шанаа"

Өнгөрч буй арваннэгдүгээр сард монголчууд хоёр удаа бүх нийтээр амарсны эхнийх нь Чингис хааны төрсөн өдөр, хоёр дахь нь МАН-аас “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн нэрлэсэн Коминтерн Монголд мэндэлсэн өдөр болов. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээндээ “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” хэмээн тодотгов. “Тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэсэн нь үнэн хэрэгтээ “тусгаар тогтносон өдөр биш ээ” гэсэн үг юм.

Харин монголчуудын жинхэнээсээ тусгаар тогтносон өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамбыг шашин, төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн, төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр.

Соцализмын жилүүдэд албан хүчээр мартагнуулж ирсэн энэ түүхэн чухал үйл явдлыг ардчиллын жилүүдэд дахин тодотгож, 2007 оны наймдугаар сарын 16-нд баталсан хуулиар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн хуульчилж, энэ өдөр улс нийтээр амардаг болсон билээ. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс  анхдугаар үндсэн хуулиа  баталсан буюу 1921 оны ардын хувьсгалаас хойш "хэмжээт эрхэт хаан" болсон Богд Жавзандамбыг хаан ширээнээс бүрмөсөн буулгаж, Бүгд найрамдах засагтай болсон өдөр.

Түүнчлэн Г.Занданшатар дарга мэндчилгээндээ “Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан”, мөн "1924 онд  баталсан анхдугаар Үндсэн хуульд Зөвлөлт Орос, Коминтерний нөлөө орсон” тухай дурьдсан. 1924 онд хуралдсан МАН-ын гуравдугаар их хурал, анхдугаар Үндсэн хуулийг батасан Улсын анхдугаар их хурлаас хойш Коминтерний нөлөө Монголд гаарч, МАН-ын удирдлагуудыг дотроос нь хагалан бутаргаж, монголчуудыг лам, хар, баруун, зүүнээр нь ялгаварлах бодлого явуулж эхэлсэн нь түүхэн үнэн. Тэгэхээр “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэдэг хуудуутай зүйл байх нь. Эсрэгээрээ МАН-ын удирдагчид Коминтерний гар хөл болж эхэлсэн үе юм. 

(Коммунист интернациональ буюу “коминтерн” нь эхэндээ олон улсын коммунистуудын холбоо нэртэй эв нэгдлийн байгуулага байснаа Ленинийг нас барснаас хойш үзэл суртал, бие даасан байдлаа алдан бүрэн дампуурч, Зөвлөлтийн коммунист большевик намын хавсарга, Сталины цуст дарангуйллыг бусад улс орнуудад тулган хүлээлгэх үзэл суртал, хүчирхийллийн байгууллага болж хувирсан түүхтэй. Монголчууд ч энэ хүчирхийллийг үнэнийг яс цусаараа, түүхээрээ туулаад ирсэн улс)

Тэгэхээр энэ бүх үнэн, худлыг хольсон УИХ-ын даргын дээрх үгийг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо олсон түүхэн үнэнийг бүдгэрүүлэх, улсын түүхийг МАН-ын түүхийн салшгүй нэг хэсэг болгох гэсэн “үзэл суртлын чимээгүй дайн” гэж үзэхээс өөр аргагүй.

Сая манайхныг тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн амарч байх зуурт Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан Улаанбаатарт болж, манайтай холбоотой нэгэн чухал асуудлыг хэлэлцжээ. Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын орлогч В.Аврамченко гэх хатагтай Оросын хэвлэл мэдээллүүдэд өгсөн ярилцлагадаа "Монгол Улс Эгийн гол дээр УЦС барих асуудлыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрөхгүй. УЦС барих саналаас бүрмөсөн татгалзсан нөхцөлд ОХУ-ын зүгээс Монгол Улсад нэмэлт эрчим хүч нийлүүлэх боломжтой” гэжээ. Маш тодорхой бөгөөд ойлгомжтой байр суурь, манай удирдагчдад өгсөн бас нэг шанаа. Ингээд Монгол Улс хөрш улсаасаа эрчим хүчний хоригт орчихлоо. Монголын төрийн шийдвэрийг Москвагаас удирддаг цаг үе эргэн ирж байна. 

Нэмж хэлэхэд, АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр (Independence Day) нь 1776 оны долдугаар сарын 4 буюу АНУ Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойтой давхацдаг. (Америкчуудын хувьд Тусгаар тогтнолын өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг) Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 1787 оны есдүгээр сарын 17-нд АНУ Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр улсын тусгаар тогтнол гэдэг Үндсэн хуультай болсон буюу хөгжлийн ямар замыг сонгосон хийгээд хаантай, хаангүй байхтай шууд холбоогүй байх нь.

Б.СЭМҮҮН /2021.11.30/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 11 цаг 15 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 18 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 11 цаг 19 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 11 цаг 20 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 11 цаг 20 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 11 цаг 21 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 11 цаг 22 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 13 цаг 25 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 13 цаг 27 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 13 цаг 28 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 13 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 13 цаг 30 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 14 цаг 7 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 14 цаг 7 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 14 цаг 17 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 14 цаг 18 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 14 цаг 19 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 14 цаг 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 14 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 14 цаг 24 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top