x

Оны хамгийн их адал явдалтай НАМ

Ардчилсан намаас өөр хэн байхав дээ. 20 оны орон нутгийн сонгуулиар л бүрэн бүтэн байсан нам 21 оны хөл хорио дуусах үеэр шаазан аяга шиг хагарцан байв. Нэлээн бужигнасан явдлыг санаж байгаагаараа л бичье алдсан байвал залруулаад өгөөрэй ккк. Ер нь шадалж бичихгүй бол бичиж байхдаа өөрөө төөрчихөөр байна.

  • АН орон нутгийн сонгуулийн дараа Их хурлаа хийх гэж байтал нь хөл хорио эхэлчихсэн. Үүнээс өмнө Эрдэнэ дарга сонгуулийн ялагдлын хариуцлагаа хүлээгээд Тувааныг дарга болгосон байв. Гэхдээ Туваан намын Их хурлаа хийгээгүй тул тамгагүй, зүгээр түр орлон гүйцэтгэгч болж байгаа юм. 

  • Он гарсны дараа Эрдэнэ дарга  "хөл хорио суларсны дараа 4-р сарын 25-нд Их хурлаа хийнэ" гэж мэдэгдсэн ч гэсэн 3-р сар гарав уу гүй юу намын даргын сунгаа зарлачихсан. Туваан ер нь онцгүй санагдаад, өөрийн хүнээ гаргаж ирэх гэсэн нь тодорхой. Тувааныг ч Женкогийн хүн гэж дээр дооргүй ярьдаг болсон. Сунгаанд Тулгат, Оюунгэрэл, Батсуурь нар өрсөлдсөн.

  • Гэтэл нөгөө тал нь ч өрсөөд өөрийн хүмүүсийн дунд бас сунгаа зарлачихлаа. Үүний өмнө Эрдэнэ дарга чинь Тувааныгаа намаас хөөгөөд, Туваан нь эргээд Эрдэнийгаа бас хөөчихдөг билүү юу билээ. Туваан нь гялс нэг тамга хийлгэсэн чинь Эрдэнэ нь шүүхээр оруулаад хүчингүй болгуулцан. Кино кино ккк. Эдний талын сунгаанд Цогтгэрэл, Амартүвшин, Пүрэвдаваа, Эрдэнэболд нар байв.

  • За ингээд хоёр талдаа хэн нь дарга болохоо үзээд сунгаандаа сунаж алдсаны эцэст Эрдэнэ талаасаа Тулгат, харин Туваан буюу Жэнко талаасаа Цогтгэрэл дарга болсон. Эрдэнэ гуайн тамга Тулгатад очих боллоо. Гэвч намын Их хурлаар сонгогдож байж албажих, мөн дээд шүүхийн тогтоолоор зөвшөөрөгдөх ёстой тул тэрийг нь хүлээсэн хашир Эрдэнэ тамгаа хүлээлгэж өгөлгүй дарж хэвтсээр байлаа. Өрөөнөөсөө ч гарсангүй. Одоо ч намын даргын өрөөндөө тухалсаар байгаа даа дарга. 

  • Ингээд нэг талдаа тамгагүй Цогтгэрэл, нөгөө талдаа тамга нь Эрдэнийн халаасанд байгаа Тулгат гэсэн хоёр даргатай болсон. Залуучууд бас гайгүй ээ. Ярилцаж, зөвшилцөх боломжтой ч харагдаад байдаг.  

  • Ингээд байж байтал Ерөнхийлөгчийн сонгууль болчихлоо. Эрдэнэ дарга “бийй!” гээд дүүхэлзээд гараад иртэл нөгөө талаас Алтанхуяг дарга ороод ирдэг. Тэгснээ Босоо Гамбаа нартай нийлж өлсгөлөн зарлаад. Гэсэн ч дээд шүүх Эрдэнийг нь бүртгэлгүй яахав дээ. Алтанхуяг нар юутай ч гэж тэгж өлсгөлөн зарлаж барьдийн. Эрдэнийг бүртгэсний дараа тэгээд өлсгөлөн зогссон. Угасаа Алтанхуяг дарга машин дотор хоол идээд сууж байхыг нь хүмүүс харсан байдаг хаха. Тэгээд ч Алтанхуяг нь бие даагч, Ганбаатар нь МАХН шүү дээ. Бүү мэд ээ. 

  • Эрдэнэ гуай 3 хүн өрсөлдсөн сонгуульд 4-р байранд орсон. Сүүл рүүгээ ялимгүй илүү гарч 3-т жагссан ч би үүнд эрх баригчид тусалсан болов уу гэж боддог. Тэр дөрөвт орсон.

  • Намрын Сонгинод болдог нөхөн сонгуулиар эрхбиш хоёр тал нийлсэн. Тэгээд Үүл гуай, Гарамгай гуай хоёрыг нэр дэвшүүлсэн ч амжилт олсонгүй. Гуравт ордгоороо орлоо.

  • Үүний дараа нам Онц их хурал хийхээр боллоо. Хоёр тал хоюулаа л оролцоно гэдгээ илэрхийлсээр цаг ч тулаад ирлээ. Хурлын өмнө Тулгат, Цогтгэрэл нар “хурлаар хэн нь даргаар сонгогдоно, тэрийгээ нөгөөх нь хүлээ зөвшөөрнө” гэсэн бичиг зуралцсан байдаг. Гэвч яг цаг нь тулангуут Эрдэнэ дарга хуралд орохгүй гээд гэдийчихсэн. Улстөрийн намын хууль мууль гээд чухал ажлууд байхад юун Онц их хурал! гэсэн тайлбар өгсөн. Хүчний харьцаагаа тооцоолсон чинь алуулахаар байсан байх.

  • Ингээд Онц их хурлыг Цогтгэрэлийн талынхан хийж, түүнийг даргаар сонгож, улмаар Тулгатыг Дэд даргаар урив. Тэр дор нь Тулгат Цогтгэрэлийгээ Дэд даргаар хариу урив ёооё ккк.

  • Харин тэр хурлын өмнө хоёр залуу даргын зурдаг бичигт "юм санасан" гээд Эрдэнэ өчигдөр Тулгатыгаа даргаас нь огцруулаад, шаардлагатай бол намаас хөөнө гэчихсэн байж байгаа даа. 

  • Энэ зуур бас бүлэг дээр бөөн юм болноо. Бүлгийн дарга Гамбаа бүлгээсээ 4 гишүүнээ хөөтөл, нөгөө дөрөв нь нийлээд Гамбаагаа огцруулцан хаха. Гэхдээ одоогоор тийм юм ерөөсөө болоогүй байгаа. Зүгээр л бүх яриа нь ийм болцгооцон л улс.

  • За бас дөнгөж өнөөдөр Тулгатаар толгойлуулсан дөрвөн залуу Эрдэнийн Тулгатыг хөөсөн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, Үндэсний дүрмийн хороондоо өгч шалгуулна гэдгээ мэдэгдсэн хэвлэлийн хурал хийчихлээ. 

  • Ингэснээр одоо тэгээд Ардчилсан нам гурав хуваагдаад байгаамуу хаашайн мэдэхгүй ээ.

Артаньян

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 44 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 50 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 51 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 52 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 53 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 20 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 20 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 21 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 25 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 17 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 21 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top