x

"Э.Бат-Үүл баатрын цагаан толгой баатар цагаан хаанд олигтой үнэлэгдсэнгүй"

ОХУ-д В.В.Путин, Монголд МАН ялсан тохиолдолд “Монголын ардчилагчдаас барь, хорь. Түүчээг нь мохоож, зүрхийг нь үхүүл” гэдэг зарчим үйлчилдэг гэх дэл сул яриа бий. Гэтэл үүнийг батлах гэсэн мэт У.Хүрэлсүх Путинд тал засч Э.Бат-Үүлийг шоронд хийчихээд яваад очтол олигтой үнэлэгдсэнгүй.

Орост 1917 онд Хаант засгийг халж, Октябрийн хувьсгал ялсан. Оросын сүүлчийн хаан II Николайг түүхэнд Цагаан хаан, монголчууд Баатар цагаан хаан гэж нэрийдсэн байдаг. II Николай хаан бол хувьсгалаас өмнө Оросыг захирч байсан бөгөөд тэр үеийг Баатар цагаан хааны үе гэдэг. Оросууд хувьсгал хийж, дараа нь коммунизмаар замнасан ч эргээд Путин гэх Баатар цагаан хаантай болсныг дотооддоо хаа сайгүй эсэргүүцэж, тус улсын сэхээлэг хэсэг Путин эрх мэдлээ хэрхэн хэтрүүлж, хаанчилж байгаа талаар баримттай шүүмжилсээр байгаа. өнгөрсөн жил Орос даяар Путиныг эсэргүүцсэн жагсаал хүчтэй өрнөж, гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа оросууд хүртэл байгаа байгаа газартаа “АнтиПутин” хэмээн жагссан нь Баатар цагаан хаанаа эсэргүүцсэн хэрэг л дээ. Иймийн учир түүнийг Баатар цагаан хаан гэв.

У.Хүрэлсүх бараа бологчдоо дагуулаад Э.Бат-Үүлийн цагаан толгойг “ганзага”-лаад Баатар цагаан хаанд бараалхсан боловч бидний, Монголын ард түмний хүсч байснаар л лав айлчлал нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. УЦС-аас эхлүүлээд шийдвэрлэвэл зохих тулгамдсан олон асуудал байсан учир ямар нэг шийдэлд хүрч, хэлэлцээр хийж манай эрх ашиг жаахан ч атугай хангагдах байх гэж таамаглаж байтал юун хэлэлцээр манатай амаа ч том ангайж чадалгүй, багшаараа ам руугаа алгадуулаад харин ч нэмж гэрийн даалгавар аваад ирж байгаа хүүхэд аятай л юм болоод өнгөрчихлөө.

УЦС барих асуудлыг сөхтөл “Яах юм бэ, бид та нарыг тогоор ханатал чинь хангая” гэчих шиг боллоо. Тогоор хангая, зүгээр өгье ч гэсэн байж болно. Гэхдээ зүгээр, үнэгүй юм өглөө гэж бодож байтал дараа нь гэнэт хаанаас ч юм төлж дийлэхээргүй өр гаргаж ирээд толгой тоншдог зантайг нь та бид мэднэ ээ дээ. Ах дүүгийн найрамдал гэж монголчууд 60, 70 жил хөөрцөглөж, хөөр болж байтал сүүлд нь Орос ах нар нь өрний хавхандаа тасхийтэл хавчаад авсан. Тогоор хангая гэдгийн цаад санаа нь нэг иймэрхүү урхи, хавхархуу юм байж мэднэ. Нефтийн тал дээр бас дуугарсан биш бүр ч эвгүйтээд явчихав уу, яав. Жижиглэнгээр очоод шавчихаар хэн тэрийг авч, хэн тэрийг нь зарах вэ дээ. Дампуурах хэмжээний төлөв ажиглагдлаа, яриа хэлцлээс нь харахад нефть, шатахуун дээр.

Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чаддагийг Женко тэргүүтэй хүмүүс харуулаадахтал бас л гар, хөлийг нь хүлээд авчихлаа. Оросууд л зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтыг гардан хийх ёстой болоодохов.

Богдхан төмөр зам, хөндлөн трассууд, боомтуудаар гарах төмөр зам, Ханги-Мандал боомт, Гашуунсухайтын төмөр зам гээд Монгол Улсын хөгжлийг түргэтгэх томоохон бүтээн байгуулалтын олон ажил бий. Монголд төмөр замын сүлжээг маш сайн хөгжүүлэхгүй бол ганцхан боомтоос хараат байснаар улсаараа хэрхэн боогдож, хаагддагийг саяны Хятад улсын хилийн хориг харууллаа. Дээр дурдсан төмөр замууд баригдаж, үйл ажиллагаа нь эхэллээ гэхэд Эрээн хаагдахад Ханги-Мандалаар орж гараад байж болно. Хангимандал хаагдлаа гэхэд Гашуунсухайтын боомт гэсэн хувилбараар бараа таваараа тасалдуулчихгүйгээр татаад байх боломж бүрдэх юм. Гэтэл ийм сүлжээ, төмөр замуудыг Монголд, монголчуудаар бариулахгүй байх санаагаа сая айлчлалын үеэр нөгөө тал шургуулчих шиг боллоо. Төмөр замыг чинь барьж байна, барилцаж байна гээд Богдхан төмөр замын ажил дээр ах нар лав 10 жилийг өлхөн сунжруулчихаж чадна.

Айлчлал болгоноор шахуу ярьдаг мөртлөө хэзээ ч ажил хэрэг болдоггүй нэг сэдэв байдаг нь хийн хоолой. Энэ удаагийн айлчлалаар мөн л улиглаж байна лээ. Хийн хоолойг тавихаар болсон уу, судлах хэмжээнд очсон уу гэдэг нь бас л тодорхойгүй. Ямартаа ч амаар тохирч байх шиг. Саяхан л “Судалж эхэлж байна” гэдэг байсан юм чинь одоо бол “Судлахаа эрчимжүүлэхээр боллоо” гэдэг дээрээ ирчихсэн байх гэж таамаглаж байна. Хэлэлцээр ямар шатандаа явж байгаа эсэх, бодит ажил нь хэзээ эхлэх нь учир битүүлэг.

Төмөр зам, хийн хоолой гэх мэт хойд хөршөөс хараат эдгээр сэдэв, ажлууд бол бүгд зэрэглээ. “Хийн хоолой барих ажлыг судлах ажлыг эрчимжүүллээ” гэдэг хийрхсэн, суртал ухуулгын шинжтэй энэ байр сууриа одоо боль. Яг энэ өгүүлбэрийг айлчлал болгоны дараа сонссоор ард түмэн залхаж байна. Улс орны хувь заяатай холбоотой ийм том асуудлууд дээр хийрхэж, худал хэлж аргацааж болохгүй. Ард түмэнд үнэнийг нь хэл. Улс орны аливаа асуудал дээр хийрхэж болохгүй, хийрхвэл яаж элгээрээ хэвтдэгийг та бид сүүлийн хоёр жилд, ковидын цар тахлын үед харлаа, амьдралаараа мэдэрлээ шүү дээ. Яг үнэнээр нь, бодитоор нь юу болсныг, юу ярилцсанаа ард түмэнд өч. Эх орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудын үнэн бодит нөхцөл байдлыг ард түмэн, олон нийт мэдэж байх ёстой.

Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд УЦС болон яаралтай шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудалд нааштай хариу сонсох эсэх нь нийт Монголын эрх ашиг байсан юм. Монголын эрх ашиг талаас харвал хий дэмий, цаг үрсэн, ашиггүй айлчлал болчихлоо гэж шулуухан хэлж болно. Гэхдээ мэргэжлийн улсууд, дипломатчид юу гэж дүгнэх нь бас өөр байх. Монголын эрх ашгийг хангасан, түүний төлөө зорьсон айлчлал биш юм бол тэгээд хэний эрх ашгийн төлөө хийгдсэн айлчлал вэ гэдгийг мэдэхгүй юм. өөх ч биш булчирхай ч биш, өдөр ч биш шөнө ч биш гэгчээр манай Ерөнхийлөгчийг оросууд хэдэн хөшөө, дурсгалд мөргүүлж байгаад буцаачихав бололтой янз нь.

Монголын Ардчиллын Загалмайлсан эцгийг шоронд хийн байж, нэр нүүрээ баран байж очсоноос нь дүгнэвэл Монгол Улс Ардчиллын “баянбүрд” гэгддэг бахархам тодорхойлолт аль эрт алга болсныг, тэр баянбүрд нь хэдийнэ ширгэчихсэнийг баталчихлаа. Монголын ард түмний хувьд Ардчилал дууссан юм байна. Ардчилсан орон, бид ардчилалтай гэж өөрсдийгөө худлаа хуурдгаа одооноос больцгооё. АН Монголд ардчилал бий гэж худлаа юм ярьж, уриалдгаа ч зогсоо. Хоосон лоозогнохоо аяд.

Ардчиллын төлөө зүрх нь үнэн голоосоо цохилж л байгаа бол хэнийг ч байсан урдаа гаргаад араас нь зоригтой дага л даа. Аль хүчтэй байгаагаа, ардчиллын төлөө тэмцэж чадахыгаа урдаа оруул. Дараа нь дотоод асуудлаа шийднэ биз. Ямартаа ч Ардчиллыг яаралтайгаар эзэнтэй болгож авахгүй бол нөхцөл байдал хүндэрлээ, болохоо байлаа гэдэг нь энэ удаагийн айлчлалаас илт мэдрэгдлээ. “Ганзага”-луулсаар байгаад хэдэн ардчилагчид чинь дууслаа, дууслаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Gur guruus (172.69.252.134)
    Zuv zuitei sanal devshuuljee. Dariu heregjuuleh ni chuhel daa!
    2021 оны 12 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 35 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 41 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 37 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 46 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 46 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 48 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 49 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 50 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 51 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 16 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 18 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 18 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 19 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 23 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 15 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 19 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top