x

Ашиг сонирхлын зөрчил ба Э.Бат-Үүлд оноосон ял

-Э.Бат-Үүл шиг хотын дарга бидэнд өмнө байгаагүй, Э.Бат-Үүл л нийслэлийн өнгө төрхийг өөрчилсөн, нийслэлийн гудамжийг шээснээс нь салгасан, хашааны газрын үнийг өсгөсөн...   

-Тэгсэн ч гэсэн хүүгээ тендерт шалгаруулдаг нь буруудсан юм. Тэр чинь ашиг сонирхлын зөрчил шүү дээ...

Ийм мэтгэлцээн шүүх хурлаас хойших сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээгээр өрнөв. Шүүх хурлын дараа олонхи нь “Ямартай ч Э.Бат-Үүл авилга аваагүй, хувьдаа ашиг хонжоо олоогүй, улсад хохирол учруулаагүй” гэдэгт итгэлтэй болсон ч “ашиг сонирхлын зөрчилтэй” гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

Хотын дарга Д.Сумъяабазарын шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэрээр “улсад учруулсан хохирол” гэж тооцсон, Баянзүрх дүүргийн 12-р хороонд барьсан дэд бүтцийн шугамын өргөтгөлийн ажилд “давхардуулан олгосон” гээд байгаа 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хотын дарга Э.Бат-Үүл биш, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга (тухайн үед НИТХ-ын дарга байсан) “Би олгосон юмаа. Бат-Үүлийн шийдсэн асуудал биш ээ” гэж шүүх хурал дээр мянга гэрчлээд, нотлох баримтаа гаргаж өгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөнгүй. Учир нь шүүхийн ард байгаа “эзэн”-д Д.Баттулга биш, Э.Бат-Үүл л хэрэгтэй байсан юмсанж.

Яг үнэндээ давхардуулан олгосон ч юм биш. Өргөтгөлийн ажлын цар хүрээ анх төлөвлөсөн хэмжээнээсээ давсан учраас нэмэлтээр олгосон санхүүжилт. Түүнийг нь шинжээчид “хохирол тооцох боломжгүй, гэрээнд заасан ажил нь бүрэн гүйцэд хийгдсэн байна аа” гэж дүгнэсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүний хувьд нотлох баримтаас илүү “Э.Бат-Үүлийн хүүхэд гэр хорооллын барилгажилт дээр ажилласан” гэдэг олон нийтийн сэтгэлзүйд урьдаас суулгасан буруутгал л хангалттай байв. Гэвч энэ нь эрүүгийн ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэл мөн үү?   

Хотын даргын хүүхэд гэр хорооллын барилгажилт дээр ажилласан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзвэл энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл “Гранд лайн”-тай холбоотой сонгон шалгаруулалтад Э.Бат-Үүл оролцоогүй, газраа  чөлөөлсөн хорооны иргэд өөрсдөө төслийн гүйцэтгэгчийг шалгаруулсан. Харин ч Э.Бат-Үүл сонгон шалгаруулалтын үеэр хорооны иргэдтэй уулзаад “Энэ компани миний хүүгийн оролцоотой байгуулсан компани юм аа. Ашиг сонирхлын зөрчил үүснэ ээ. Битгий сонгоорой, болохгүй шүү” гээд явж байсан нь Ц.Нямдорж сайд хүүгийнхээ “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шахааг “Би утасдсан, яадаг юм. Миний хүү болохоор, эцэг хүний хувьд утасдсан” гээд сууж байсны дэргэд “ариун явдал” байхгүй юу. Тиймээс зориуд Эрүүгийн хуульд заасан авилгын хэргээр ялласан байдаг юм.

Сонирхолтой нь, прокурор түүнийг “нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” буюу 22.1-ээр  биш, “хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан  хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан (22.12.1) хэргээр зүйлчилж, шүүх дөрвөн жилийн ял оноосон. Уг зүйл анги нь 2.700.000-4000.0000 хүртэл төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай ялтай. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 онд дуусчихсан. Тийм болохоор шүүхийн шийдвэрийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.

Харин Э.Бат-Үүлийн хувьд буруудсан ганц зүйл нь АН дахиад дөрвөн жил засаглана, энэ хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөө бүрэн дуусгана гэж гэнэхнээр итгэсэн, МАН гарч ирээд бүгдийг нураана, өөрийг нь шоронд хийнэ гэдгийг огт тооцоолоогүй байх. Шүүхийн шийдвэр гарсны дараа МАН-ын дээрээсээ хоёрт жагсах том даргаас “Танай нам шүүхийн шийдвэрт нөлөөлөөд байгаа юм биш үү?” гэж асуухад “Хонгилыг эвдэх чинь нэг намын чадах асуудал биш юм байна. Манайх шүүх рүү хүмүүсээ оруулж чадахгүй байгаа” гэх утгатай үг хэлсэн байсан. Утасны үзүүрийг өөр тийш нь залж байна гэсэн үг.

Жишээлбэл, Э.Бат-Үүлийн хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч Э.Оюунболд өмнө нь С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Сайханбилэг нарын хэргийг мөрдөж байсан. Ганц мөрдөгч бүх том хэргийг мөрдөөд, илрүүлээд байна гэдэг сонирхолтой биз? Шүүх бүрэлдэхүүнд багтсан Б.Халиун шүүгч гэхэд Д.Баасанцогттой холбоотой таван шүүгчийн нэг, н.Рэнцэнхорлоо нь өмнө Х.Баттулгын гомдлоор Э.Бат-Үүлийн “Х.Баттулга, З.Энхболд нарыг гүтгэсэн” хэргийг шүүж байсан... гэх мэт зузаан намтартай. Санамсаргүй давхцал гэх үү?

Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хонгил хэнийг зааж байгаа нь биш, харин хэнд үйлчилж байгаа нь сонирхолтой байж магадгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • MONGOLIA NEWS (162.158.178.202)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
    2022 оны 11 сарын 04 | Хариулах
  • Доёо Доёо (172.69.252.132)
    Женко Баттулга хогийн сав удахгүй лайгаа эдлэнээ
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    ene muu chini hulgaich shuudeeee jinhene aluurchin
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Одоо боливол яасан юм бэ.тэтгэвэртээ амар жимэр сууж хааяа мань шигээ комментолчихоод сууж байсан дээр дээ
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
  • Эрдэнэбат (172.69.252.150)
    Эх орон хүүгээ мартахгүй ээ ..үнэн тодорч л таарна
    2021 оны 12 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top