x

Э.Бат-Үүлээс 1,3 тэрбумыг хэн нэхэмжилж, шүүх яагаад зохиомол хэрэг тохов?!

МоАХ баатар болов, Бат-Үүл баатар хоригдов... Өчигдөр болсон үйл явдлын дараа нийтлэлч Д.Батбаяр ингэж бичжээ. Товч бөгөөд тодорхой, ямар ч тайлбаргүй...

Одоогоос сар гаруйн өмнө манайхны өдөр тутмын нэг томоохон сонинд “Бат-Үүлтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан “Бэрэн” группийн захирал ч хариуцлагаас мултарна” хэмээх гарчигтай нийтлэл гарчээ. “Бэрэн”-гийн захирал ч... гэдэг нь “Бат-Үүлтэйгээ хамт” гэсэн үг байх л даа. Тэгээд “Э.Бат-Үүл нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ оны зургадугаар сард дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завших болчихлоо” хэмээн ихэд халаглан бичсэн байдаг юм.

Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал найм хоног үргэлжилж өчигдөр орой өндөрлөв. Хэргийн холбогдогч нарын дөрвийнх нь (Л.Нарантуяа,Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун) хэргийг "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" хэмээн хэрэгсэхгүй болгож, харин Э.Бат-Үүлд 4 жил, Ч.Гантулгад 3 жил хорих ял оноожээ.

Э.Бат-Үүлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12.1-т заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэгт (Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан) буруутгаж, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 36.3-т заасан “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, хамтран үйлдсэн, мөн хуулийн 263.2-т заасан  “энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” хэмээн үзэж дөрвөн жилийн хорих ял оноосон байна.

Э.Бат-Үүлийг буруутгаж буй “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хамгийн багадаа 2.700.000-4000.0000 хүртэл төгрөгөөр торгох, хамгийн ихдээ зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай. Тиймээс "гэмт хэргийг урьдчилан тохиролцож бүлэглэж үйлдсэн", "давтан үйлдсэн" гэдэг хоёр зүйл анги нэмээд дөрвөн жилийн хорих ял оноосон байна. Хохирлын хэмжээ нь 1,3 тэрбум.

Өчигдөр орой АН-аас С.Зоригийн хөшөөний дэргэд зохион байгуулсан цуглаан дээр нэг бүсгүй “Хотын захиргааныхан өөрсдөө хохирогчоор гомдол гаргасан байна, ичээч. Улсын 114 тэрбум төгрөгийг хувийн банкинд хийж идсэн Сумьяабазар болиоч ээ” хэмээн хашгирч байгаа сонсогдсон. Миний санахаар Э.Бат-Үүлд холбогдох энэ хэргийг 2016 оны сонгуулийн дараа нээсэн. Тэгэхээр түүний дараа хотын дарга болсон Су.Батболдтой холбоотой, МАН-аас даалгавартай ажиллагаа.

2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө буюу есдүгээр сард Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан. Тухайн үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал “Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсанд ямар нэг улс төрийн зорилго байхгүй” гэж мэдэгдэж байв. Харин аравдугаар сард орон нутгийн сонгууль болж, МАН нийслэлийг гартаа авсны дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоохын тулд тийш нь хуваарилсан 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцаан татаж, Э.Бат-Үүлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ийм л учиртай.

Харин улсад учирсан хохирлын тухайд АТГ-ын мөрдөгчид таван жил үргэлжилсэн мөрдлөгийн эцэст 420 сай төгрөгийн зөрчил (зардлын хэтрэлт) илрүүлж, хавтаст хэрэгт хавсаргажээ. Харин хэрэг шүүхийн шатанд явах хооронд (эсвэл шүүх хурал дээр) хотын дарга Д.Сумьяабазар 1,3 тэрбумын хохирол нэхэмжилсэн байна. Тэр нь Э.Бат-Үүлтэй холбоотой ч юм биш.

Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн ажил хийхээр шалгарсан (дахин төлөвлөлтөд орж газраа чөлөөлсөн айл өрхүүд өөрсдөө гүйцэтгэгчээ шалгаруулсан) “Гранд лайн” компанитай анх 11,5 тэрбумын гэрээ хийсэн. Төслийн гүйцэтгэлийн явцад 7 тэрбумыг нь цувуулж өгсөн. Үлдсэн мөнгө нь одоо болтол төлөгдөөгүй. Анх байгуулсан гэрээндээ дэд бүтцийн зураг төслийн ажлын зардлыг төслийн нийт дүнд багтаасан байсан боловч гүйцэтгэлийн явцад зардлын хэтрэлт гарсан. 300-гийн диаметртэй шугам тавихаар төлөвлөсөн газарт нь зэрэгцээд хоёр ч барилгын төсөл эхэлсэн (нэг нь Япон-Монголын эмнэлэг) тул 500-гийн шугамаар сольж өргөсгөсөн, мөн шугамын уртыг анх төлөвлөснөөсөө 900 метрээр сунгасан.

Тиймээс Төслийн удирдах хороо /НИТХ-ын дарга асан Д.Баттулга удирдаж байсан/ хуралдаад дэд бүтцийн шугамын зураг болон гүйцэтгэл дээр 1,3 тэрбум төгрөг нэмж гаргасан юм байна. Нэгдүгээрт энэ нь Э.Бат-Үүлтэй огт хамааралгүй шийдвэр. НИТХ-ын 45 гишүүн хуралдаад, дахин төлөвлөлтийн журмаа батлаад, 11 гишүүнтэй Төслийн удирдах хороо гэдгийг байгуулсан. Тэндээс гаргасан шийдвэр. Хоёрдугаарт энэ явдал “Гранд лайн” компани “Бэрэн” группэд шилжсэний дараа буюу Б.Чулуудайгаас хойш болсон хэрэг. Хэргийн материал дээр ажилласан шинжээчид хүртэл “Энэ бол хохирол тооцох хэрэг биш байна аа. Ажил нь 100 хийгдсэн, давуулсан гүйцэтгэлтэй байна аа” гэж дүгнэсэн байдаг.

Тэгэхээр Э.Бат-Үүлд хийгээгүй хэргийнх нь төлөө, зохиомлоор ял төлөвлөж, шүүхээр тасалсан нь ямар учиртай вэ? Түүний дагаж, багт нь орж ажилласан залуучууд МАН-д ямар гэм хийв?

Үргэлжлэл бий

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 11 цаг 14 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 17 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 11 цаг 18 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 11 цаг 19 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 11 цаг 19 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 11 цаг 20 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 11 цаг 21 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 13 цаг 24 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 13 цаг 26 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 13 цаг 27 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 13 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 13 цаг 29 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 14 цаг 6 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 14 цаг 6 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 14 цаг 16 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 14 цаг 17 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 14 цаг 18 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 14 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 14 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 14 цаг 23 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top