x

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдрөөр...

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдөр манайхан амтай болгон энэ сэдвээр бөөлөх шиг боллоо. Энэ сайн хэрэг л дээ. 

Үүнийг бичигч би бээр нь залуу насныхаа ихэнх он жилийг “Өдрийн сонин”-ы гал тогоонд өнгөрүүлсэн, өдөр тутмын сонины хүн юм. Бидний үед манай сонин цорын ганц сөрөг хүчин байлаа. Бүх утгаараа шүү. 

Ямартайч “зуун айл” орчимд одоо ч ноолойн буй “Ардын эрх”-ын гэх овогтой шар байшинд миний амьдралын 20 жил өнгөрсөн байдаг. Энэ хугацаандаа би ганц ч удаа “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэдэг айлын шинэ жилийн баярт очиж үзээгүй байж билээ. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ гэхээр одоогийнх шиг тансаг цэнгүүнүүд ховор байснаас илүү редакцийн маань дэг соёл өөр байсан гэдгийг тайлбарлах гээд байгаа юм л даа. Өрсөлдөгч сонин маань тэргүүн нүүртээ “Манайхан алтангадас одонтнуудаа хүлээн авлаа” хэмээн аархаж байхад бид зүгээр л ажиллаж байдаг байсан сан. Манай сонинд ирдэг хамгийн том шагнал “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин” гэх өргөмжлөл байв. Ерөнхий эрхлэгч маань энэ шагналыг хүртэж буйгаа нэр төрийн хэрэг гэж үздэг төдийгүй, биднийг ч тэгж төлөвшүүлсэн. Энэхүү жаазтай өргөмжлөл “Өдрийн сонин”-ы хойморт хэд залардагийг мартжээ. 

Хэн ч энэ ойлголтыг ойшоодоггүй шахам цаг үе байж гэж одоо би боддог юм. Сүү зарж байгаа эмээгийн бидонтой сүүг өшиглөж унагаасан цагдаагийн араас манай сонин л явдаг тийм үе байсан болохоор. Сантагийн хувцас өмсөөд гацуур зарж байсных нь төлөө цагдаа ирээд гацууртай юутай хээтэй нь өнхөрүүлээд хаячихыг нүдээрээ хараад үүр цайтал үзэлцэж, өглөөний дугаартаа бичиж, үүнийхээ төлөө асуугдаж дуудагдан чичлүүлж явсан мань мэтэд одоо сүрхий сүрхий мөс зүсэгчид болж орилогсод инээдтэй санагдах үе бий. Нөгөө талаасаа талархан баясах нь ч их. 

Ер нь бол бүр муухай хадтай, чулуутай хөрсийг нь хуулалцсан болохоор дээр суугаа эрхмүүд маань “Өдрийн сонин”-д энэ өдөр хүндэтгэл илгээх ёстой санагддаг. Эрхээ булаалгасан тухай ямар ч ойлголтгүй, эрх гэж өөрсөддөө байдаг эсэхийг ч мэддэггүй олон нийттэй бид ажиллаж байсан. Хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан нэгэн олоон жилийн дараа хилсээр яллагдсан нь илэрч, шоронгоос суллагдаад хамгийн эхлээд “Өдрийн сонин” дээр ирж байлаа шүү дээ. Энэ үйл явдал бидэнд асар удаан, асар бэрх замыг туулж үр дүн үздэг тэмцэл юу болохыг мэдрүүлж байв.

Саяхан болсон хүний эрхийн өдөр манай сошил орчныхон гоё амаараа баахан хүний эрх ярин шагширцгаасан ч, нөгөө талдаа энэ ойлголтоо хөлөөрөө нэг болгон тарааж хаяцгааж байгаагаа огт анзаарсангүй. Нэгийг өмөөрч тэмцэлдэнгээ хөл дороо нөгөөгийн нэр нүүр, санаа сэтгэлийг шалбаагтай хутган хаяж, энэ үйлдлүүдээрээ амь насыг нь ч эрсдэл рүү түлхэж, амьдрах эрхэнд нь аймшигтайгаар халдан буйгаа эс анзаарна. 

Д.Сүндий гэх иргэн УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Сурталчилгааны үеэр түүний хувийн амьдралд тохиолдсон байж болзошгүй зарим үйл явдлын тухай мэдээллүүд олонд дэлгэгдэх нь тэр. Товчхондоо ийм явдал болоод өнгөрсөн. Цахим буллид өртсөн эхнэр нь Америкаас лайв хүртэл хийж гуйсан ч улайссан хэл ам зогсоогүй. Нөгөө нөхөр ч сонгуульд ялаагүй. Гэвч хэрэг явдал ингээд нам жим болоогүй байжээ. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн үндэслэлээр Д.Сүндий хэдхэн хоногийн өмнө шүүхээс ял шийтгүүлэх нь тэр. “Д.Сүндийд гурван жил хорих ял оноожээ” гэх тэр мэдээ цацагдангуут ахиад л ар гэр, үр хүүхэд нь юутай хээтэйгээ цахим буллид өртлөө. 

Хамгийн жигшүүртэй нь, эхнэрийнх нь тухайн үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд зөвхөн цагдаад хандаж бичсэн өргөдөл нь сонгуулийн үеэр дэлгэгдсэн явдал. Цагдаагийн байгууллагаас гарахгүй гэж итгэсэн хөөрхий бүсгүйн зовлонт амьдрал, тохиолдож байсан аймшигтай үйл явдлууд түмэнд дэлгэгдчихсэн. Жилийн өмнө нэгэн гэр бүл ийм зовлон амссан. Гэтэл сая ахиад л бүсгүйн амьдралыг нөгөө сэдвээр нь булж орхилоо. Хүний газар, нас биед хүрээгүй хүүхдүүдээ аван одсон тэр бүсгүй одоо ямар байгааг таах аргагүй. Хүүхдүүдийнх нь байдал ямар байгааг шүлсээ үсчүүлэн сошилоор шүүгсэд мэдэхгүй. Тэдний амьдралыг ямар эрсдэл рүү шахчихав аа. 

Ердөө хоёр гурав хоногийн өмнө Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуугийн бичлэгийг цахим руу яг нохойд сэг зэм хаяж өгч байгаа юм шиг шидчихлээ. Хаанаас, хэн явуулсан нь тодорхойгүй зүгээр л “Май, одоо тасдаж ид” гээд чулуудчихна лээ. Энэ айлын ар гэрт асуудал үүсвэл яах вэ. Эхнэр хүүхэд нь тийм ч хэнэггүй хүлээж авахгүй л болов уу. Үүнээс болж нэгэн эмэгтэй, хэдэн хүүхдийн амьдрал эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ. Сошил уу?!

Сэлэнгэ аймгийн гаальд ажилладаг тэр гэх эмэгтэй дох тусчээ гэх мэдээг ер нь хаанаас сонины редакци руу шидчихсэн юм бол гэж би хэдэн мянган удаа боддог байсан. Бараг хориод жил ээдрээ нь тайлагдаагүй хэрэг. Дугаар буух гэж байхад тэнэсэн сум шиг л ороод ирсэн байдаг. Одоогийнх шиг цахим сүлжээ, сайтууд гэж байсангүй. Гэсэн ч гэрлийн хурдаар бүсгүйн аминд хүрсэн. Нөхөр нь хөөрхий бүсгүйг зодоод алчихсан. Мэдээг нийтэлсэн “Үг” сонины эрхлэгч сурвалжлагчийнхаа өмнөөс хариуцлага хүлээн яллагдсан. Үүнээс болж олон жил шаналж явсаар хорвоог орхисон. Энэ үйл явдлын хөлд олон айлын амьдрал сүйдсэн, олон хүн үрэгдсэн. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ав хомрогодоо ашигладаг, зүгээр л хэрэглэдэг хэсгийнхэн бол улс төр. Бусад үед олон нийтээр хараалгаж, салбараараа нулимуулж байсан ч тэдэнд хамаагүй. “Муусайн хэвлэлийнхэн ч алуулж байна даа. Ер нь ингэх болсон, больж” гэсхийн тамшаалж суудаг гарууд бол улстөрчид шүү дээ. 

Тэд хэвлэлийн зарим хэсгийг нь ивээлдээ авсан дүр эсгэнэ. Нөгөө хэсэг нь хараад баахан тэнэгтэж орилно. Хоорондоо алалцана. Үнэн хэрэгтээ тэд хэнийг ч ивээлдээ авдаггүй. Намынхаа төв хэвлэлийг ч өрсөлдөөн дунд нүцгэн хаячихдаг л улсууд шүү дээ. Аль аль нь.

Тэдний хаяж өгдөг цагдаа, прокурорын нэгэнт ил гаргахаар шийдчихсэн хэргүүдийн хагас хугас мэдээллүүд бол нохойн угаадас. Хэрэгтэй юм юу ч байхгүй. Тэрийг нь цацаж өгч, олон нийтийг хараал зүхлээр умбуулж, хөшиг манан татуулж өгөх ажлыг нь л хийгээд явах хэрэггүй. Замаасаа шахаж, золигт гаргаж байгаа хэсгийнхнийхээ хар дэвтрийг өгч хөнгөхөн баярлуулдаг тэдний ой гутам ажиллагаанд дандаа давхар мэдрэмжээ ажиллуулж хандах ёстой. 

Одоо сэтгүүлчидтэйгээ нягт ажилладаг, бүх бойжилтынх нь турш хараа бараандаа “сургалт” явуулдаг, гэрийн багш шиг сүрдэм газетчикууд, том том эрхлэгч нар алга болж дээ...

Эрхлэгч болгон өөрийн дэг сургуультай. Зарим нь “Чи битгий дугар, чи дугарвал зөвхөн надад таалагдах сэдвээр л дугар. Чи чив чимээгүй бай” гэх болж. Яг л “Чи ерөөсөө битгий амьсгал, битгий амьд бай” гэж байгаа юм шиг. 

Зарим нь үүрэг хариуцлагаа хаяжээ. Яг л “Би одоо залхлаа. Цаашаа яаж явахаа өөрсдөө мэд” гээд зөнд нь хаяж буй юм шиг... 

Сонинг баг гаргадаг. Баггүй сонин гэдэг бол толгой нүцгэн салхи сөрөөд гүйж яваа хүн шиг зүйл. Дээр нь үзэл санаагүй бол гүйцээ...

Агуу их сошилын үетэй ийм байдлаар өрсөлдөх боломжгүй. 

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдрөөр манай сонинууд яг малгайгүй, цасан шуурганд явган гүйж яваа хүн шиг байлаа...

Ингэтлээ уран сайханжиж болно гэж үү дээ, манайхаан...

Б.Ганчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 36 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 43 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 38 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 47 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 47 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 48 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 49 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 50 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 51 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 52 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 17 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 19 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 19 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 20 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 24 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 16 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 20 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top