x

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд баярлалаа. Бас уучлаарай!

Өнгөрсөн баасан гаригт /арванхоёрдугаар сарын 10/ тохиосон Олон улсын хүний эрхийн өдрөөр эрх баригч МАН-ын нөхөд бас нэгэн “сюрприз” барив. Л.Оюун-Эрдэнийн газрын нэг гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл байж болох хэм хэмжээнээс хэрээс хэтэрсэн” тухай ярилцлага нийтлүүлэв. Ярилцлагыг өөр хэн нэгэн биш, МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонин тэргүүн нүүрэндээ нийтэлснээс үзвэл тус намын албан ёсны байр суурь гэж үзэхээс өөр аргагүй. За энэ ч дүүрч, угаасаа Ардын намынхнаас бид өөр юу ч хүлээх билээ.

Гэтэл араас нь залгуулаад манай сэтгүүлчид... Эрх чөлөөгөө "хэтрүүлсэн" иргэн Д.Мөнх-Эрдэнийг авлахаар сүрэглэн боссон байдаг. Авторынх нь тодорхойлсноор “тэмцэгч Мөнх-Эрдэнийн багийг тайлсан”, үзэгчдийн харснаар нэлээд “эдийн засагжуу” бүтсэн “Худрагагүй, шударгагүй тэмцэгч” нэвтрүүлэг МАН-ын үзэл суртлын шууд зэвсэг болчихоод байгаа ”Eagle” телевизээс аваад "Өрөг", "Зариг", "Сурвалж" гээд лаг лаг нэртэй, сурагтай, сураггүй баахан сайтуудаар зэрэг цацагдсан. Мөнгийг нь төлсөн байгаасай л гэж найдахаас. Мэргэжилдээ аягүй амбицтай, нэр төрөө эрхэмлэдэг гэж боддог сэтгүүлч дүү нар нийлж ийм зүйл хийсэнд жаахан гутрах сэтгэл төрөв. Өмнөөс нь уучлал гуйхад ч багадна.

Тэр дундаа үеийнхэн дотроо хамгийн тод нь, “од” нь болсон сэтгүүлч залуугийн хэлсэн үг яалт ч үгүй эмзэглэл төрүүлэв. “Мөнх-Эрдэнэ бол шоронд орох гэж байгаа хүн. АТГ-т шалгагдаад яллах дүгнэлт нь үйлдэгдчихсэн. Тэрийгээ аргалчих гээд тэмцэгчийн дүр эсгээд яваа” гэх үг. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын амнаас унасан үг яг тэр чигээрээ. “Өрөг”-ийнхний бэлтгэсэн “Улс төрийн задлан” нэвтрүүлгийн утга санаа, чиг шугам ч гэсэн яг ийм. Энэ л жаахан эмзэг байлаа. Сэтгүүлчид маань хэний үгээр, хэн рүү дайраад байна даа. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн булайг дэлгэж шоронд хийх нь бидний зорилго уу, эсвэл тэр хүний дэлгэсэн баримтын араас эрж хайх нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг үү?

Ер нь бол иргэн Д.Мөнх-Эрдэнийн лайв хийж эхэлсэн үе нь өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуультай давхацдаг. Хотын дарга Д.Сумьяабазар, төрсөн дүү Д.Дагвадорж нарын тухай, Улсын циркийг устгасан асуудлаар нь анхныхаа лайвыг хийсэн байх. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнийг өөрийг нь АТГ шалгаж байсан эсэхийг мэдэхгүй. Харин одоо бол шалгаж байгаа нь үнэн юм байна. Хууль зүйн сайд нь өөрийн амаар хэлсэн учир итгэхээс аргагүй. Гэхдээ тэр нь иргэн Д.Мөнх-Эрдэнийн өнгөрсөн гурван сар хэлсэн үг, хийсэн лайвтай ямар холбоотой вэ? Д.Мөнх-Эрдэнэ машины наймаагаар шоронд орлоо гэхэд тэр нь түүний хэлсэн бүхнийг үгүйсгэж чадах уу?

Харамсалтай нь, сүүлийн үед иргэн Д.Мөнх-Эрдэнийн эсрэг явуулсан бүхий л хар пиар сүүлийн ганц нэвтрүүлгээр, пиарчдын ярьдгаар “цөмрөнө” гэдэг нь болов. Захиалгатай нэвтрүүлэг захиалагчдаа лав ашиг авчирсангүй. Харин ч эсрэгээрээ сүүлийн хоёр сонгууль дараалан хэтэрхий унтаа байсан иргэдийг “иргэн” Мөнх-Эрдэнэ ганцаараа сэрээчихлээ. Өглөө сэрэхэд л клаб хауст өрөө нээчихсэн ярьцгааж байна. Өнгөрсөн сонгуулиудын тухай, иргэн Д.Мөнх-Эрдэнийн тухай. Өөр бас хаа нэгтээ ярьж л байгаа. "Бид эрх чөлөөгөө нэгэнт алдсан байна, дарангуйлалд бүрмөсөн шилжсэн юм байна, одоо яах вэ?" гэсэн хүмүүс...

Сэтгүүлчдийн гурван жил ярьж, бичээд ойлгуулж чадаагүй бодит үнэнийг Мөнх-Эрдэнэ гурван сарын дотор өөрийн бие дээр ойлгуулж чадлаа. Тийм болохоор Д.Мөнх-Эрдэнэд “Баярлалаа” гэж хэлье. Бас уучлаарай.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 34 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 40 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 35 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 44 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 44 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 45 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 47 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 48 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 49 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 14 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 16 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 16 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 17 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 21 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 13 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top