x

Ардчилсан орнууд хориг арга хэмжээг хувь хүнд тавьдаг болно

Төрийн албанд ороод түнтийтлээ баяждаг, эрх мэдлээ ашиглан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй хүмүүст тун халгаатай нэгэн мэдээлэл энэ сарын эхээр дэлхий нийтэд цацагдлаа.

Хүний эрх зөрчиж, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой гадаадын албаны болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч эхэлнэ гэдгээ Жо.Байдены засаг захиргаа нээлттэй зарлалаа. Түүгээр ч зогсохгүй удахгүй болох Ардчиллын дээд хэмжээний уулзалтын үеэр бусад улс орнуудыг энэхүү хориг арга хэмжээнд нэгдэхийг уриална гэж Вашингтоноос мэдээлэв. Бусад орнууд гэдэгт 100 гаруй улс хамрагдана. Хориг арга хэмжээг үр дүнтэй байлгахын тулд олон улсын зохицуулалт хийхэд ихээхэн ач холбогдол өгнө гэв.

Төрд орж, дарга болж, хадгаламж нь дүүрэхийн хэрээр царай нь үргэлж ярвайлттай явдаг эрхмүүд дургүй нэгнээ хэлмэгдүүлэн шоронд хорих, бизнесийг нь булаах, бүр өөрийг нь шүүмжилсний төлөө шоронд хийж хашраах үзэгдлийг бид холоос хайх хэрэггүй. Өнөөдрийн Монголын дүр зураг харагдаж байна. Ийм дарга нар маань энгийн бидэндээ тун дээрэнгүй, дургүйгээ хүрэхээр Америкт очоод хэвтчихдэг, Хавайд очоод жаргачихдаг, ер нь үлгэрийн амьтад л даа. Дэлхийн маш олон оронд ийм хүмүүс байдаг. Гадаад ертөнцөд ардчиллын элч төлөөлөл болж малилзтал инээх тэдний эх орон өрөвдмөөр ядуу. Хаа очиж дэлхийн хөгжилтэй орны хүмүүс тэнэг биш болохоор тэднийг алган дээрээ тавьсан мэт харж суудаг. Тиймдээ ч мөрөөрөө ажлаа хийж чадахгүй бол дэлхий нийтээрээ авлигачид, хүний эрх зөрчигчдийн өмнө хаалгаа хааж байна. Тэднийг улс орондоо нэвтрүүлэхгүй байхаар үгсэн тохирч байна. Ийм гэмт хэрэгтнүүдийг тодорхойлохын тулд тухайн улсын жирийн ард иргэдээс нь асуух, эсвэл хүний эрхийн төлөө ажилладаг олон улсын байгууллагууд, авлигын эсрэг ажилладаг байгууллагуудаас санал авна. Энэ бол “Жалгын овгор” болохоо байсны илрэл юм. Эх орондоо нэр хүнд нь навсайтал унасан авлигачид гадаад улс оронд жигтэйхэн хүндтэй зочид болоод давхиж явдгийг болиулж байгаа хэрэг. Ер нь байр байранд нь тавьж байгаа юм.

Одоо манай улстөрчид, албан тушаалтнууд үг хэл, үйлдэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй болох нь. Яана даа, тэд маань одооноос зөв шударга ажиллахгүй бол ичгүүртэйгээр айлын хаалган дээрээс хөөгдөх нь. Элдэв шалдав аргаар авлига авах, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх, хэн нэгэнд гомдож туниад эрх мэдлээрээ дулдуйдан барьж хорих, зохисгүй үг хэллэг хэлэх гэх мэт одоогийн амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг үйлдлээ өөрчлөх хэрэгтэй болжээ.

Энэхүү олон улсын хоригийг хувь улстөрч тоохгүй байж болно. “Би тэр орон руу нь явахгүй байхад л бол оо ш дээ” хэмээн мунхаглан бодож мэднэ. Та энэ дэлхий дээр цор ганцаараа биш билээ. Үр хүүхдүүд чинь, аав ээж, ах дүү, амраг садан чинь Америк болон хоригт нэгдсэн улс орнууд руу сурах, аялах, ажиллаж амьдрахаар явж л таарна. Амьдрал төсөөлшгүй баян билээ. Тэр үед таны муу нэр тэдэнд гай болж, тухайн улс орон руу нэвтэрч чадахгүйд хүрнэ. Авлигачийн хүүхдийг Америкт оруулахгүй. Хүний эрхийг боомилогчдын ах дүү, амраг саданг хөгжилтэй орнууд хүлээж авахгүй. Тэр бүү хэл, тухайн оронд байгаа эд хөрөнгө, банкин дахь мөнгийг нь царцаана. Хөрөнгийн эх үүсвэрээ үнэн зөвөөр мэдүүлж байж л хэрэглэж болох нь. Дэлхий нийт ийм л болж байна. Тэгэхээр улстөрчдийн дураараа дургидаг цаг үе аль хэдийнэ ард хоцорч байна.

Америкийн энэхүү хориг энэ долоо хоногоос эхэлж байгаа. Америкийг дэмжихээ Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгдэж байна. Тэд авлигачид, хүний эрхийн эсрэг ажилласан хүмүүст хилийн хориг тавина гэлээ. Хүний эрхийн асуудлаар хүчтэй арга хэмжээ авснаас үүдэн гарах хурцадмал байдлаас зайлсхийсээр ирсэн Япон улс ч гэсэн гадаад бодлогодоо хүний эрхийн талаар хүчтэй байр суурь эзлэх үндэсийг чимээгүйхэн тавьж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна. Удахгүй Хүний эрхийг зөрчигчдөд хориг тавих хууль боловсруулж дууссанаа зарлах биз ээ. Европын холбооны улсууд ч энэ талын хоригоо чангатгах нь дамжиггүй юм.

Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг үг утгаараа хэрэгжих нь ээ. Гэмт хэрэг хийхээрээ, эсвэл утаа, шороо салхинаас дайжиж давхиж очоод хэвтчихдэг диваажин шиг орнууд гэмт хэрэгтнийг, тэдэнтэй холбоотой хэнийг ч босгоороо алхуулахаа больж байна.

Өөрийгөө гэмт хэрэгтэн биш гээд үл тоож байгаа нөхөд анхаараарай. Тун саяхны нэг жишээ хэлье. “Ерөнхий сайдыг шүүмжиллээ” гээд 100 мянган төгрөгөөр торгуулсан иргэн Г.Ганбат “АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан тус улсын Засгийн газарт хандан Хүний эрхийг ноцтой зөрчиж, “Хуульчлагдсан дарангуйлал” тогтоож байгаа Монголын эрх баригчдын талаар би мэдээлэл цувралаар илгээсэн. Үргэлжлүүлэн илгээнэ” хэмээн мэдээлжээ. Жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө, үг хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож, торгуулж, цагдаагийн үүд сахин шууд болон шууд бусаар дарамтлуулж байгаа олон мянган хүн иргэн Г.Ганбат шиг захидлыг Монголд суугаа Америкийн Элчинд, олон улсын хүний эрхийн байгууллагууд руу бичээд байвал байдал эсрэгээрээ эргэх нь. Эрх баригчид, хууль хүчнийхэн маань гайхуулаад байдаг гадаад руугаа ч явж чадахгүй олон улсад ичгэвтэр байдалд орох нь ээ. Өөрөө явах бүү хэл үр хүүхдэдээ гай, тээг болно. Үүнтэй адил авлигын мэдээллийг ч ингэж илгээж болох юм.

Ядахад “Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах эрхийг нухчин дарж байна” гэж 150 оронд сүлжээтэй Эмнести Интернэшнл байгууллага дүгнэсэн байдаг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 11 цаг 24 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 27 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 11 цаг 28 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 11 цаг 29 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 11 цаг 29 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 11 цаг 30 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 11 цаг 31 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 13 цаг 34 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 13 цаг 36 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 13 цаг 37 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 13 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 13 цаг 39 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 14 цаг 16 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 14 цаг 16 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 14 цаг 26 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 14 цаг 27 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 14 цаг 28 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 14 цаг 29 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 14 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 14 цаг 34 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top