x

Ахмадуудын тэтгэвэр дээр “ажилласан” төсвийн хэмнэлтийг буцаах Б.Пүрэвдоржийн хууль

УИХ-аар арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” гэнэт хэлэлцэх асуудлын жагсаалтаас ор сох алга болжээ. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сард хууль санаачлагч нь УИХ-д өргөн барьсан ч УИХ-ын хэлэлцүүлэлгүй жил тойрсон уг хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сард арай гэж жагсаалтад оруулсан байна. Гэсэн ч дахиад л хэлэлцүүлж чадсангүй. Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан гэнэ. Яагаад гэж үү?

1994 онд УИХ-аар баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулиар иргэдийн тэтгэврийн таван жилийн дунджаар тогтоож ирсэн. 25-30, түүнээс дээш жил ажилласан, НДШ төлсөн хүмүүс хамгийн өндөр цалинтай таван жилийнхээ дунджаар тэтгэврээ тогтоолгодог хуультай байв. Яагаад арав биш, таван жил гэж?

Учир нь хүн ажил мэргэжил эрхэлж байх хугацаандаа хамгийн өндөр бүтээмжтэй ажилласан оргил үе нь 4-5 жил л байдаг байна. Тэр оргил үед хүрэхийн тулд хүн маш удаан, шаргуу хөдөлмөрлөдөг, оргил үе дуусахад амжилт, үр бүтээл нь бага багаар буурч эхэлдэг. Дөчин настай хүний ажлын бүтээмж, 60 настай хүний бүтээмж хоёр шал өөр биз дээ. Ийм л шалтгаанаар иргэдийн тэтгэврийг тогтоохдоо тухайн хүний хамгийн өндөр цалинтай буюу үр бүтээмжтэй ажилласан таван жилийн цалингийн дунджаас хувь хэмжээ тооцдог. /Энэ хууль 2018 оныг хүртэл 24 жил тогтвортой үйлчилсэн/   

Хоёрдугаарт албан бус хөдөлмөр эрхлэгчид буюу орлогыг нь тодорхойлох боломжгүй хүмүүс өөрсдөө орлогоо тодорхойлоод сайн дураараа НДШ төлдөг. Мэдээж тэтгэврийн насанд хүрэхдээ буюу сүүлийн таван жилдээ арай ахиу шимтгэл төлж байж тэтгэврээ тогтоолгох боломжтой болдог. Энэ бол хулгай биш, хууль ёсны үйлдэл. Угаасаа тийм боломжийг нь хуулиар тавьж өгсөн юм.

Гэтэл МАН засгийн эрх авсныхаа дараа хуульд өөрчлөлт оруулаад “долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолго” гэв. Хорь, гучин жил НДШ төлсөн /тэр мөнгөөр нь манай төрийнхөн 20-30 жил төсвийнхөө цоорхойг нөхсөн/ тэр хүмүүсийн хувьд Монголын төр мөнгийг нь авчихаад наймаа буцсан хулхины панзчин шиг л харагдаж байгаа. Шинэ нийгэмд шилжээд шинэ хуулийн орчинд тэтгэврээ тогтоолгож байгаа анхны үе шүү дээ.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн танилцуулснаар тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоодог байсныг долоон жил болгож сунгасны дараа дундаж тэтгэвэр 100 мянган төгрөгөөр буурсан судалгаа гарсан байна. Өнөөдөр манай улсад тэтгэврийн дундаж 430 мянган төгрөг байгаа гэж тооцвол түүнээс 100 мянгыг нь төр дундаас нь хумсалсан гэсэн үг. Үүнийгээ хууль тогтогчид “Тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах” гэж тухайн үед тайлбарлаж байсан ч тэтгэврийн санг алдагдалд оруулсан хүн нь тэтгэвэр авагчид биш, санг удирдаж байгаа манай төрийнхний менежментээс болсон гэдгийг бүгд мэднэ.

Хэрвээ өнгөрсөн 30 жилд НДС-гийн мөнгийг төсвийн хөрөнгө шиг дур дураараа зарцуулж /уг нь бол та бидний ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоороо хэрэглэх гэж хадгалуулсан даатгал байгаа юм/, төсвийн цоорхой нөхөж, хувийн банкиндаа зузаатгал хийж, ууж идээд дусчихаагүй бол, үр ашигтай хөрөнгө оруулалт хийгээд, өсгөж арвижуулаад явсан бол өнөөдөр тэтгэврийн бууруулах биш, харин нэмэгдүүлэх тухай яриад сууж байх байлаа.

Хамгийн сүүлийн жишээ, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувийн “Капитал” банкинд төрийн сангийн 375 тэрбум төгрөгийг байршуулаад ор сох алдсаны 104 тэрбум нь НДС-гийн мөнгө. Эрхэм гишүүн энэ мөнгийг ямар ч хүү төлөлгүй ашиглаж, ашгийг нь ганцаараа хүртэж байснаар барахгүй одоо тэр мөнгө ор мөргүй алга болсон. Одоо тэгээд тэр мөнгийг нь тэтгэвэр авагчид өөрсдийн авах ёстой байсан тэтгэврээр нөхөж төлж байна. Хууль батлагдсанаас хойш сүүлийн 2-3 жилд тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн дундаж тэтгэвэр өмнөх хуулийн орчинтой харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурчээ гэдэг маш том тоо. Жилдээ сая 200 мянгын алдагдал гарч байна. Энэ алдагдал төсөв рүү орж байгаа.  

Ийм шалтгаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг санаачлаад жил тойрон араас нь хөөцөлдөж байна. Тэтгэвэр тогтоох долоон жилийг буцааж таван жил болгохоор. Хэрвээ хууль батлагдвал 2018 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон 84 мянга гаруй иргэний тэтгэврийн зөрүүг нөхөн төлөх хэрэгтэй болно. 

Уг нь бол МАН 2020 оны сонгуульд орохдоо “Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ”. “Насны хишиг”-ийг үргэлжлүүлнэ, “Тэтгэврийн шинэчлэл хийж, НДШ-ийн нэрийн дансны үлдэгдлийг гэр бүлд нь өвлүүлнэ” гэж амласан. Тэр амлалтаас үлдсэн нь ердөө наадам, цагаан сараар нэг удаа өгдөг “Насны хишиг”-ийн 50, 100 мянга. Сар бүрийнх нь тэтгэврээс 100, 100 мянгаар хумслана, түүнээсээ жилд хоёр удаа 50, 100 мянгыг өглөг болгож өгнө. Ийм наймаа байж болох уу?

Энэ бол эрх баригч МАН-ын ахмадуудаас хулгайлсан анхны тохиолдол биш. 2016 оны сонгуулийн дараа засгийн эрх авмагцаа /2016 оны есдүгээр сард/ “Өвгөн, эмгэн хоёр бие биенээ өдөр болгон үхээсэй гэсэн нүдээр харж байгаа” гэдэг аймшгийн кино ярьж өгсөөр байгаад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. Уг нь бол гэр бүлийн хоёрын нэг нь өөд болоход нөгөө нь тэтгэврийг нь өвөлж авах тухай л хууль юм шүү дээ. Хоёр хөгшин нийлээд 500 мянган төгрөгөөр амьдрах нэг өөр. Нэг нь байрныхаа мөнгийг төлөөд нөгөө нь хоол ундаа аваад яаж ийгээд болгоно. Гэтэл нэг нь өнхрөөд өгөхөөр ганцаараа үлдсэн хөгшин 250 мянган төгрөгийн тэтгэврээр яаж амьдрах вэ? Тийм л утгатай хууль байсан. Харин МАН тэр хуулийг хүчингүй болгоод “насны хишиг” нэртэй “Богдын боорцог” тараадаг болсон нь тэр.

Атал өнөөдөр “Тэтгэврийн шинэчлэл хийж, НДШ-ийн нэрийн дансны үлдэгдлийн гэр бүлд нь өвлүүлнэ” гэж амлаж гарч ирчихээд тэрийгээ хийхийн оронд авах ёстой тэтгэврийг нь 100, 100 мянгаар танаад явж байна. Энэ нь тэгээд тэр намын яриад байдаг шударга нийгэм, шударга харилцаа мөн үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (172.69.252.134)
    МАН маш харамч нам
    2021 оны 12 сарын 23 | Хариулах
  • Zochin (172.69.252.134)
    Tetgeveriin 7jiliig butsaan 5 jileer togtooh huulia 2022-01-01 batlaj heregjuulne uu?
    2021 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    7jiliig butsaan 5jileer togtoo!
    2021 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.70.92.154)
    Пүрэвдорж гишүүнийг дэмжиж байна болохгүй бол өндөр настан бид жагсаал хийхэд бэлэн .Энэ УИХ-д байгаа эмэгтэй гишүүд яагаад Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийг дэмжээд өгөхгүй байгаа юм бэ. Тэр Одонтуяа билүү гишүүн 2 эхнэртэй болгох хууль санаачлана гэж балайрч байхаар энэ хуулийг дэмжих хэрэгтэй байна. Одоохон өөрөө тэтгэвэрт гарлаашдээ. Пүрэвдорж гишүүнээ та энэ асуудлаа этэсийг нь хүртэл явж олон түмэн бидэндээ буянтай үйл бүтээгээрээ битгий шантраарай. Танаас өөр бидний төлөө явах хүн үгүй юм бна. Бид болохоор яж тэмцэхээ мэдэргүй бна. Танд амжилт хүсье.
    2021 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Залуу насаа өтөл болтол ажлаад улсад 36 жил татвар төлөөд эцэст нь ингэж амьдрах хүнд шүү.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийг дэмжиж байна. 2019онд тэтгэвэрт гарсан гэтэл 2018 онд гарсан хүнээс бага тэтгэвэр авсан.
    2021 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    тэтгэврийн зөрүү арилгах, үнэ, ханшний өөрчлөлтийг тооцож тэтгэвэр нэмэх ахмадын хуулийг хэрэгжүүлэх асуудал ярих нь энэ хуулиаас чинь илүү ач холбогдолтой. Тэтгэвэр юу гэж 120000 төг-өөр нэмэгдэх юм. Өмнө гаргасан хуулиа хэрэгжүүлээгүй байж худлаа хууль санаачлаад яах вэ.5 жилээр тооцоход гэжуудал их гарсан шүү.
    2021 оны 12 сарын 22 | Хариулах
  • Сандагийн ганбаамар (172.70.92.144)
    Таны зөв. Энэ ойлшомжтой зүйлийг яагаад шийдэж болдоггүй юм бэ. Энэ бол намчирсан ажил л садаа болж байна гэж бодож байна. Ийм шалтгаанаар тэтгэвэр тогтоолгож гавьяаны амралтандаа суух хүмүүс сжухгүй ажиллах хүсэлтэй байна. Энэ нь залуучууддаа ажиллах боломж олгохгүй бхйна. Цаад утгаараа нийгэмд хортой үйлдэл болж байна шүү
    2021 оны 12 сарын 22 | Хариулах
  • Лхагвасүрэн (172.69.252.132)
    тэр бол буруу гишүүн таны ярьж бгаа асуудал бол зөв таныг байнга дэмжинэ ээ
    2021 оны 12 сарын 21 | Хариулах
  • Ц Оюунцэцэг (172.69.252.148)
    Тэтгэвэртээ нэмэх хэрэгтэй өвгөн маань өнгөрөөд 4 жил болж байна 350 мянга хаанаас хүрэхгүй юм
    2021 оны 12 сарын 20 | Хариулах
  • Тулга (162.158.179.83)
    САЙН БНАУУ 1,2 Р ТУН ХИЙЛГЭЭД ОДООЧ БИЕ ОЁОГТОЙ ХЭВЭЭР БОЛСОН 3 ТУНГ ХИЙЛГЭЖ ЧАДАХГҮЙ АЙЖ БНА ХОТОД ДҮҮ МИНЬ ХИЙЛГЭЭД НАС БАРСАН
    2021 оны 12 сарын 11 | Хариулах
    • Ер нь хууч өвчтэй айж бнаа
      2021 оны 12 сарын 11
    • Үнэн шүү
      2021 оны 12 сарын 11
  • Зочин (172.70.147.176)
    МАН одоо маш яаралтай бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 550 мянга болгох хэрэгтэй Дараа нь цалин тэтгэвэр гэж чалч Цалингийн доод хэмжээнээс бага тэтгэвэр авдаг улс монголоос өөр алга байна
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Тэрч үнэн шүү би 2.3р тунгаа хийлгээгүй 1.р тунг хийлгэсэн маш их бие өвдсөн хууч хөдөлгөдөг юм байналээ тэрнээс нь айгаад хийлгэж чадаагүй мөн тэтгэвэрээ нэмээд өгвөл зүгээр л байна бид чинь бас эм тариа хоол унд түлээ нүүрс гээд энэ дэлхийд амьдарч л байгаа болхоор хэрэглэхгүй юм гэж байхгүй 350000т хаанаас хүрдэггүйшдээ тэгэхээр тэтгэвэрээ нэмээд өгөөч гэж хэлмээр байна
      2021 оны 12 сарын 10
iШинэ мэдээ
Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл, виз олголт эрс өсжээ 8 цаг 49 мин Тариалалтын явц 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна 8 цаг 50 мин Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган дахин барилгажуулна 8 цаг 50 мин Нийтийн тээврийн орлого 9 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчдын тоо 7.6 саяар нэмэгджээ 8 цаг 52 мин Прокурорын байгууллага зургаадугаар сарын 9-13-нд 54 мянга гаруй эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ 8 цаг 53 мин Сургуулийн хичээлийн жилийн бүтэц 10 жилд 12 удаа өөрчлөгдөж, 2024-2025 онд тогтвортой байв 8 цаг 54 мин Монгол Улс ТЗХАБ-ын Сайд нарын 52 дугаар чуулганд оролцож, төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүллээ 8 цаг 55 мин Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ 9 цаг 2 мин “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагчийг оллоо 9 цаг 5 мин ОУВС-гийн төлөөлөгчид Эдийн засгийн байнгын хороотой уулзаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв 9 цаг 7 мин Улаанбаатарын авто замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 9 цаг 8 мин Монгол, Их Британи эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах замын зураглал байгууллаа 12 цаг 31 мин “Хааны эрэлд-2025” сургуулийн хүрээнд төр, хувийн хэвшлийн оролцоог уриалсан олон улсын уулзалт боллоо 12 цаг 32 мин АТГ: Авлигын шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгаж, 13 хэргийг шүүхэд шилжүүлэв 12 цаг 33 мин Санхүүгийн сахилга, онооны системийг нэвтрүүлэх шинэ хуулийн өөрчлөлт батлагдлаа 12 цаг 34 мин “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтад 40 гаруй хүүхэд хамрагдаж байна 12 цаг 35 мин АН-ын бүлэг Ерөнхий сайдад эдийн засаг, төрийн хэмнэлтийн бодлогын шаардлага хүргүүлнэ 12 цаг 38 мин Сэлэнгэ, Орхон голын усны түвшин нэмэгдэж байна 12 цаг 38 мин Эрүүл мэндийн сайд анхан шатны байгууллагын цахимжилт, умайн хүзүүний хавдрын илрүүлэлтийн явцтай танилцлаа 12 цаг 39 мин Франц Гренландад Ерөнхий консулын газар нээхээр төлөвлөж байна 13 цаг 55 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" буюу Хорин минутын хо... Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ...
Top