x

АН-ын задрал МАН-д ч хүртэл дайсан болж байна

2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр буюу ардчиллын төлөөх намууд нэгдэж, АН-ыг байгуулснаас хойш жил бүрийн энэ өдрийг “Ардчиллын баяр” болгон тэмдэглээд хорин жил өнгөрч. Харин энэ жилийн Ардчиллын баярын өдөр Ардын намын 30-аар их хурал хуралдаж, намын даргаа батламжлав. Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ”Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” нэртэй цоо шинэ бодлого танилцуулав. Ерөнхий сайд асан, эсэргүү хэргээр цаазлуулсан Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын авч хэрэгжүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” буюу чинээлэг дундаж давхаргыг бий болгох бодлого дэвшүүллээ. Сүүлийн таван жилд хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж, боомилж ирсэн МАН хүний эрхийг хамгаалах амлалт авав. Ингээд АН дуулах дуугүй, өмсөх малгайгүй боллоо.

Гэвч сүүлд авсан мэдээллээр бол “Ардчиллын баярын” өдрөөр АН-ынхан арай ч зүгээр суугаагүй л юм шиг байна. Яармагт шинээр нээсэн “Мөсөн өргөө”-нд АН-ын Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, хот, хөдөөгөөс 1200 гаруй төлөөлөгч цугласан гэнэ. Харамсалтай энэ тухай манай хэвлэл мэдээллийнхэн угаасаа мэдээгүй юу, мэдээлэхийг хүсээгүй юу, огт дуу гаргасангүй. МАН-ын даргын дэвшүүлсэн бодлогын тухай л их, багагүй цуурч байна. АН-ын баяр МАН-ын баяр боловч гэлцэн инээлдэж, эмгэнээд өнгөрөв.

Гэхдээ мэдээлэхгүй байх шаардлага МАН-д биш, АН-д өөрт нь байсан ч байж магадгүй. Учир нь “үндэсний” нэртэй анхдугаар чуулган үндэсний байж чадсангүй. Сарын өмнө намын Онц их хурлаар АН-ын даргаар өргөмжлөгдсөн О.Цогтгэрэлд тамгаа өгөхгүй гэсэн С.Эрдэнийн нүүдэл байсан ч байж магадгүй. Аль нь байлаа ч АН хоёр хуваагдсан хэвээр байгаа юм байна. О.Цогтгэрэлийн тал лав чуулганд оролцсонгүй. Ялангуяа өнгөрсөн дөрөвдүгээр сард цахимаар зохион байгуулсан АН-ын их хурлаас намын даргаар сонгогдсон М.Тулгатын оронд С.Эрдэнэ өөрийгөө “АН-ын дарга” хэмээн цоллуулж илтгэл тавьсан явдал олон хүнийг гайхашруулав. М.Тулгат тэгвэл хэн бэ? АН-ын цаг хугацаа хэр их хойшоо ухрах ёстой вэ?

АН-ын энэ задрал, хуваагдал МАН-д ч гэсэн дайсан болж байна. Сүүлийн үед Монголын төр эрхийг монголчууд барьж байна уу, гаднаас удирдаж байна уу? гэх эргэлзээ бий болов. Хоёрхон сарын дотор монголчууд хоёр хөршөөсөө хилийн болон эрчим хүчний хориг тавиуллаа. Хятадын тал хилээ хааснаас болж ачаа тээврийн эргэлтгүй сар хагас болов. Шатахууны хоригоо аваад сар болоогүй оросууд “Монголын нутаг дэвсгэр дээр УЦС барихыг Оросын Засгийн газар шийднэ. Өөрсдөө шийдэх гэж оролдвол чинь эрчим хүчээ тасална шүү” гэж айлгалаа. Ирэх долоо хоногт Орост айлчлах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бас хэнийхээ “толгойг” өгч байж тогоо нээх юм, бүү мэд. Монголын төрийн шийдвэрийг Москва Бээжинтэй хэлэлцэж шийддэг үе эргэж ирж байгаа бололтой.

Угтаа энэ нь МАН-ын буруу биш, Монголд улс төрийн тэнцвэр байхгүй болсонтой холбоотой. Улс төрийн сөрөг хүчин байхгүй, нэг намын дарангуйлалд шилжсэн нь Монголыг дэлхийгээс тасалж байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 12 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 34 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 41 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 36 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 45 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 45 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 46 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 47 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 48 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 49 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 50 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 15 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 17 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 17 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 18 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 22 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 14 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 18 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top