x

Д.Амартүвшин: Хэрэв би шүүхээс ял авбал Л.Оюун-Эрдэнээс яг адилхан ял хариуцлага нэхнэ

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшин өнөөдөр багагүй бухимдсан байдалтай олны өмнө гарч ирэв. СБД-ийн цагдаагаас түүнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал өнөөдөр болох тухай өчигдөр мэдэгдсэн байна. Энэ тухайгаа лайв хийж, “Хэрвээ би шүүхээс ял авах юм бол Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёрт яг адилхан ял хариуцлага тооцох ёстой шүү. Тооцуулахын төлөө би явна” гэдгээ мэдэгдлээ.

Сануулахад, өнгөрөгч долдугаар сард “Тэвчээр тасарлаа” хөдөлгөнөөс Сүхбаатарын талбай дээр гуравхан минутын гацалт /flash mob/ зохион байгуулсан. Flash mob-д 40 орчим залуус оролцож, УОК-оос тавьсан шаардлагын дагуу хоорондоо гурван метрийн зай барьсан.

Анх ‘’Такесан Мисо Рамен’’ хэмээх гоймонгийн рестораны эзэн ресторан, зоогийн газруудыг хаасан УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, энэ тухайгаа цахим орчинд байршуулсныг ААН-үүд дэмжиж нэгдсэн. Хатуу хөл хорионоос болж үйл ажиллагаа нь зогссон, ажил, орлогогүй болсон иргэд, ААН-үүд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх, төр засагтаа үгээ хэлэх гэсэн анхны оролдлого байсан билээ.

Гэвч үүнээс болж “Тэсвээр тасарлаа” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшинд “Халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хүн олноор цуглуулсан” хэмээн зөрчлийн хэрэг нээж, шүүхэд шилжүүлсэн юм байна. Өнгөрөгч наймдугаар сард хуралдах ёстой байсан шүүх хурлын товыг нэг удаа 14 хоногоор хойшлуулснаас хойш чимээгүй байж байгаад өчигдөр гэнэт “Маргааш шүүх хуралд ир” гэсэн цагдаагийн дуудлага иржээ.

Бас нэг зүйлийг сануулахад, түүнээс хойш сарын дараа буюу өнгөрөгч есдүгээр сард Засгийн газрын харьяа агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ /олон нийтэд “Обуна” нэрээр танил болсон, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз, нялх амраг гэх мэтээр яригддаг/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу Хүүхдийн парк дүүрэн хүүхэд залуучууд, оюутан залуусыг цуглуулаад “Цахим үндэстэн” шоу хийж нэг орой бут авсан. Маргаашнаас нь гурав хоног ажилдаа ирээгүй тухай коммент хэлсэн хүмүүс ч олон нийтийн сүлжээнд олон байна лээ.

Үүнээс болж “Иргэд гарч ирээд үгээ хэлэхээр дэглэм зөрчсөн болдог, эрх баригчид өөрсдөө баталсан журмаа мөрдөхгүй байх нь шударга ёс уу?” хэмээн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нэг “буум” болж, шоунд очиж нээлтийн үг хэлсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд бантахдаа “Бид гадаа талбайн арга хэмжээг угаасаа нээх гэж байсан, удахгүй нээнэ” хэмээн ам алдсан. Шоу болох үед бол гадаа талбайн арга хэмжээнүүд хаалттай л байсан байхгүй юу.

Гэвч иргэн Д.Амартүвшинг талбай дээр гуравхан минут зогсоход хөлийн хурдаар очсон цагдаа цэцэрлэгт хүрээлэн дүүрэн хүмүүс цуглаад шөнөжин шоудахад тэднийг цуглуулсан манай дарга нарыг огт яагаа ч үгүй байдаг юм. Харин шоу болсноос хойш сарын дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж анх удаа “Б.Болор-Эрдэнэ даргад би сануулга өгсөн. Дахиж битгий ийм алдаа гаргаарай гэж анхааруулсан” гэсэн байна лээ. Парк дүүрэн хүн цуглуулж халдвар тараачихаад хүлээж байгаа хариуцлага нь ердөө энэ. Үүнийг л double standard  гээд байгаа юм шүү дээ. Даргад нэг өөр хууль үйлчилдэг, иргэнд тэс өөр хууль үйлчилдэг.

Тийм учраас иргэн Д.Амартүвшин энэ тухай “Хэрвээ өнөөдөр шүүх надтай ямар нэг ял, хариуцлага ярьдаг юм бол Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёрт ч гэсэн яг адилхан ял хариуцлага нэхнэ. Хариуцлага тооцох хүртэл нь би явна” хэмээн хатуухан мэдэгдлээ. Ерөөлөөр болог ээ!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top