x

Залуу хүн ам ихтэй алслагдсан дүүрэг, хороонд "Мэдээллийн технологийн төв" байгуулахаар боллоо

Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д зохион байгуулжээ.

БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцжээ.

Тэрээр “Цахим Үндэстэн” болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан байна.

Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад “Мэдээллийн технологийн төв” байгуулах зайлшгүй шаардлагатай юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан юм.

Энэ талаар ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ "Бид олон сарын турш хэлэлцээр хийсний үр дүнд БНСУ-ын Мэдээллийн технологийн агентлагийн буцалтгүй тусламжаар алслагдсан дүүрэг, хороонд "Мэдээллийн технологийн төв" байгуулахаар боллоо.

Дижитал шилжилт хийхэд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулахаас гадна хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг сүүлийн үеийн технологиор мэргэшсэн боловсон хүчин бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөр БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын технологийн манлайлагчдын форумд цахимаар оролцож, энэ үеэр тус төвийг барих санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цаг алдалгүй яаралтай хэрэгжүүлэх ажилдаа орж, ажлын төлөвлөгөөг хоёр талаас баталлаа. Төвийн барилгын ажлыг яаралтай эхлүүлж, 2022 оны 12 дүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байна" гэлээ.

Дашрамд, санамж бичигт тусгаснаар “Мэдээллийн технологийн төв” -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 6 цаг 58 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 7 цаг 2 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 7 цаг 4 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 7 цаг 5 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 7 цаг 5 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 цаг 9 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 цаг 11 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 цаг 13 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 7 цаг 15 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 7 цаг 16 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 8 цаг 26 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 8 цаг 50 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 9 цаг 31 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 9 цаг 32 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 9 цаг 33 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 10 цаг 28 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 10 цаг 45 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 10 цаг 46 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 10 цаг 47 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 10 цаг 48 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top